Нийгэм
Кофе уусны дараа хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

Кофе нь бидий биед орсны дараагаар яг ямар нөлөө үзүүлдэг бол? Бид нойроо сэргээхийн тулд, сэтгэл санаагаа тайвшуулахын тулд кофе уудаг. Гэхдээ яагаад ийм нөлөө үзүүлээд байгааг та мэдэх үү?
Кафейн нь бидний биед орсны дараа маш хурдан үйлчилж эхэлдэг ба ердөө ууснаас 30-40 минутын дараа цусанд хамгийн их хэмжээгээр тархдаг гэнэ. Энэ нь 3-4 цаг үргэлжилдэг ба үүнээс хойш кафейны хэмжээ аажмаар багассаар анх ууснаас 8-14 цагийн дараа бидний биеэс гадагшилдаг ажээ. Эдгээр цаг нь таны биеийн онцлог болон хэрэглэсэн кафейны хэмжээнээс шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөх нь боломжтой зүйл юм.
Та кофе уусны 20 минутын дараагаас анхаарал тогтон өмнөхөөсөө илүү төвлөрч байгаагаа мэдрэх болно. Энэ үед цусан дахь кафейн нь адреналины ялгарлыг идэвхижүүлдэг байна. Их хэмжээгээр ялгарсан адреналины нөлөөгөөр таны хүүхэн хараа үл ялиг томрох ба таныг илүү сайн тод харахад нөлөөлдөг ажээ. Мөн таны уушиг тэлэгдэн амьсгалахад илүү амар болдог гэнэ.
Кафейн нь ходоодны хүчлийн хэмжээг ихэсгэдэг ажээ. Энэ нөлөө нь хоол боловруулалтанд эерэгээр нөлөөлдөг байна. Гэхдээ өлөн ходоодон дээрээ кофе уухаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Яагаад гэвэл ходоодны хүчил нь өлөн ходоодыг цочрооно. Энэ нь ходоод өвдөх, гэдэс дүүрсэн мэт мэдрэгдэх болон цээж гашуун оргилтыг үүсгэдэг ажээ.
Кофе уусны дараа хэсэгхэн хугацаанд цусны даралт ихэсдэг. Таныг нэг аяга кофе уусны дараа таны цусны даралт ихэсдэг, гэвч үнэндээ зүрхний цохилт зохистой хэмжээгээр буцаад буурдаг. Гэхдээ нэмж хэдэн аяга кофе ууснаар зүрхний ачааллыг улам нэмэгдүүлэхэд хүргэдэг байна. Эрүүл хүмүүсийн хувьд энэ нь тийм ч ноцтой зүйл биш юм. Гэвч ямар нэг зүрхний суурь өвчтэй хүнд энэ нь даралт ихсэх болон зүрхний үйл ажиллагаанд нөлөөлдөг ажээ.
Орой кофе уух үед кофе нь таны нойрыг сэргээдэг гэдгийг хүн бүхэн мэднэ. Үүний учир нь кафейн нь хүний бие дэх мелатонин хэмээх дааврын ялгарлыг саатуулдаг байна. Энэ даавар нь хүн унтах үед ялгардаг ба нойрыг зохицуулдаг даавар юм.
Кофе уух нь ядарсан, цуцсан мэдрэмжийг арилгах болно. Гэвч 3 орчим цагийн дараа кафейны нөлөө багасаж эхлэхийг та ажиглах болно.
Кафейн нь тааламжтай сэтгэл хөдлөлийг зохицуулдаг допамин хэмээх дааврын ялгарлыг идэвхижүүлдэг байна. Ингэснээр сэтгэл зовинолыг арилган таатай мэдрэмжийг төрүүлдэг ажээ.
Эдгээр нөлөө нь хүмүүсийг кофенд дурлахад хүргэдэг. Гэвч кофены хэтэрсэн хэрэглээ нь бидний эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэдгийг санаж байх хэрэгтэй юм.

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм4 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр5 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент5 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна