Нийгэм
Miss world-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа номын нээлтээ хийлээ

Азхур номын их дэлгүүрт Монгол эхчүүдийн саруул ухаан шингэсэн номын хуримаа Miss world-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа өчигдөр хийжээ.
“Сайн ээж – сайхан дэлхий” уриатайгаар дэлхийн гоо сайхны дэвжээнд хүчээ сорихоор зэхэж буй Э.Энхриймаа монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасуудыг цуглуулан цуврал ном бүтээхээр санаачилсны 100 ээжийн сургаалиас бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номын нээлтээ хийж, олон нийтэд үнэгүй тарааж өгсөн байна.
Энэхүү арга хэмжээнд Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбоо, Одонтой ээжүүдийн холбооны төлөөлөл, Их засаг Их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулийн багш, оюутнууд, мисс Э.Энхриймаагийн ар гэрийнхэн, найз нөхөд, яруу найрагч, зохиолчид, урлаг, соёлын салбарынхан зэрэг түүнийг дэмжигчид оролцсон юм.
Эхчүүд, эмэгтэйчүүдийн өгөөмөр хайр, нинжин сэтгэл, үр хүүхдээ хүмүүжүүлэх хатан ухаан шингэсэн, үеийн үед дамжин өвлөгдөх үнэт сургаалиар дүүрэн шинэхэн номын нээлтийг морин хуурын уянга эгшиг, уртын дууны шуранхайгаар мялаасан зочид, дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж мисс Э.Энхриймаа “Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт хүчээ сорихдоо би “Ээж бүр үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн маань олон асуудал, бэрхшээл цаад утгаараа шийдэгдэнэ” гэсэн санааг илэрхийлж “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлж байна.
Энэ уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номынхоо эхний номыг олон нийтэд толилуулж байгаадаа баяртай байна. Энэ дэлхий эхийн хайран дээр тогтдог. “Ээж ээ” гэж дуудахаар муу бүхэн арилдаг гэдэг. Тэгэхээр бүгдээрээ “Ээж ээ, би тандаа хайртай” хэмээн сайн сайхныг даллан дуудаж, энэ номоо нээцгээе” гэлээ.
Мисс Э.Энхриймааг дэмжиж олон алдар нэртэй хүмүүс, одонт ээжүүд байсны дотор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиолч, продюсер Б.Долгион “Монголын мисс тэмцээн анх зохиогдож эхлэхэд гоо бүсгүйг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд хоёр ч удаа орж байсан бол өнөөдөр миний дүү энэ тэмцээнээс гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа тодрон дэлхийн дэвжээнд өрсөлдөх болсонд маш их баяртай байна.
Гоо бүсгүй гаднах үзэмжээрээ ч, дотоод сэтгэлээрээ ч гэрэл гэгээ цацруулж, гялалзаж явах ёстой. Миний дүү гаднаа ч сайхан, дотроо ч оюунлаг, энхрий ялдам бүсгүй болохоор дэлхийн тэмцээнд амжилттай оролцож монгол бүсгүйчүүдийнхээ гадаад, дотоод гоо сайхныг сурталчилж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм5 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм6 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр6 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент6 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм5 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна