Энтертайнмент
Нүүдэлчин Монголд жуулчин урьсан өдрүүд

Сүүлийн өдрүүдэд “Мишээл-экспо” төв урьд байгаагүй их хөл хөдөлгөөнтэй, үзэх харах юм зөндөөнтэй байлаа. Тус төвийн гаднах талбайд Монголын хөдөө нүүгээд ирчихсэн мэт. Өнгө алагласан монгол гэрүүд түүний гадаа сарлаг, энд буусан эзнээ хүлээх эмээлтэй морьд, хасаг тэрэг, тэмээ мал гадна, дотныхны нүдийг хужирлан байх шиг. Ойролцоо зассан тайзнаа цам бүжиг харайж, уртын сайхан дуу эгшиглэх. Ийм л монгол ахуйг харуулсан ховорхон дүр зураг, аяс аялгуу хослох ажээ.
Энэ бол олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2019” үзэсгэлэн нээгдлээ гэсэн бодит мэдээлэл ажээ. Ийм үзэсгэлэн жил бүр уламжлал болж зохиогддог ч энэ удаагийнх урьдынхаас улам өргөн болов. Төв, орон нутгийн 21 аймаг болон ОХУ-ын Буриадын гээд 300 гаруй байгууллага өөрийнхөө байгалийн сайхан, амьдрал ахуйнхаа онцлогийг харуулсан үзмэрээ дэлгэж жуулчдыг урьж байна. Уг үзэсгэлэнгийн гол агуулга нь орон нутгийг зорьж ирэх жуулчдын тоог цаашид улам нэмэгдүүлэхэд чиглэжээ гэж болно.
Төв, орон нутгийн 21 аймаг болон ОХУ-ын Буриадын гээд 300 гаруй байгууллага өөрийнхөө байгалийн сайхан, амьдрал ахуйнхаа онцлогийг харуулсан үзмэрээ дэлгэж жуулчдыг урьж байна.
2018 онд манай улсад 529 мянга гаруй жуулчин ирж аялал жуулчлалын салбарынхан 569.5 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь өмнөх оныхоос 2.6 дахин өссөн үзүүлэлт юм. Үзэсгэлэнд ингэж олноороо хуран чуулж нутаг орныхоо онцлог, байгалийн сайхныг дотоод, гадаадынханд өргөн дэлгэр үзүүлж байгаа нь цаашид Монгол оронд ирэх жуулчдын тоог улам нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна. Мөн аймаг бүрт аялагчид, жуулчдын харааг булаах ямар газрууд байгааг бүрэн харж болох ажээ. Үзэсгэлэнгийн нээлт дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ:
-Монгол оронд ирэх жуулчдын тоог өсгөх нь олон талын ач холбогдолтой юм. Тэр дотор ажлын байр бий болно, аялал жуулчлалын салбарын орлого нэмэгдэнэ. Иймээс бид аялал жуулчлалын салбарт бодлогоо нэгтгэж орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэхийг эрхэмлэж байна.
Зургаан аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын стандарттай болголоо. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудын хүч боломжийг энэ салбарт чиглүүлж байна. Үүний дүнд аялал жуулчлалын салбар жилийн дөрвөн улиралд ажилтай орлоготой байх эхлэл тавигдлаа гэлээ.
Үзэсгэлэнгээр зочилсон хүн бүхэн аль аймагт байгалийн ямар үзэсгэлэнт газрууд байгааг олж мэдэх юм. Бас нутаг нутгийн онцлог бүтээгдэхүүнийг сонирхож идээ цагааг нь амталж үзэх боломж бүрджээ. Аялал жуулчлалын баруун бүсийн захирал Д.Цэвээнравдантай уулзбал:
-Манай Ховд аймаг байгалийн хамгийн үзэсгэлэнт газрууд олонтой. Мөн Монголын мөнх цаст уулсын олонх нь тус аймгийн нутагт бий. Мал аж ахуйн хувьд онцлогтой. Мөн олон ястны өлгий нутаг. Иймээс бид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр хандаж байгаа. Тухайлбал, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийг сумдад байгуулж малчдынхаа үйл ажлыг олон талтай, ашиг, орлоготой болгоход чиглүүлж ирлээ.
Үзэсгэлэнгээр зочилсон хүн бүхэн аль аймагт байгалийн ямар үзэсгэлэнт газрууд байгааг олж мэдэх юм.
Малчдынхаа хүчээр жуулчны эко бааз байгуулж ажиллууллаа. Эко баазууд олон төрлийн үйлчилгээтэй. Тэр бүхнээс жуулчид Монгол орны байгалийн сайхантай, нүүдэлчин ард түмний амьдрал ахуйтай гүн гүнзгий танилцах боломжтой юм. Баазууд олсон ашгаа байгаль хамгаалал, эрсдлийн сан байгуулахад зориулахаас гадна 30 хувийг нөхөрлөлд нэгдсэн малчиддаа ашиг хуваарилах зарчмаар олгож байгаа тухайгаа ярьсан юм.
Энэ мэтээр аймаг бүр аялал жуулчлалын чиглэлээр хэрхэн ажиллаж байгаагаа үзэсгэлэнгийн явцад тайлагнаж байна. Архангай, Өвөрхангай зэрэг аймаг үзэсгэлэнд их ач холбогдол өгч бусдаас илүү олон үзмэртэй, түүнийгээ даган өргөн сурталчилгаатай оролцож нүүдэлчин Монголд жуулчдыг урьж байсан юм. Бас Говь-Алтай зэрэг аймгууд аялал жуулчлалын чиглэлээр олон улсын хэмжээнд цахим сурталчилгаа нээн ажиллаж байна.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм11 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм12 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм12 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм12 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм11 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ