Connect with us

Нийгэм

Б.Батжаргал: Үндэсний Дата төвийн нөөц төвийг 2019 онд ашиглалтад оруулна

Нийтэлсэн

-

Үндэсний Дата төвийн захирал Б.Батжаргалтай уулзаж, тус төвийн үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар ярилцлаа.

-“Үндэсний дата төв” ямар үйл ажиллагаа явуулдгийг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх. Тэгэхээр байгууллагынхаа үүсэн байгуулагдсан түүх, зорилго чиглэлийн талаар уншигчдад танилцуулна уу?

-Анх үүсгэн байгуулахдаа өгсөн нэрээс эхлээд бүгд бидний хувьд шинэ зүйл байсан. Манай байгууллагыг анх “Үндэсний өгөгдөл мэдээллийн төв” гэж Монгол хэлэнд шууд орчуулан нэрлэх гэж байсан боловч “Дата” гэдэг үг утга агуулгын хувьд оновчтой гарч чадахгүй байсан.

Олон улсад дата төв 1980-аад оноос эрчимтэй хөгжиж дэлхий нийтэд танил болчихсон байсан үе. Харин тухайн үед манай улсын хувьд олон улсын стандартад нийцсэн бие даасан дата төв хараахан бий болоогүй байсан. Мэдээж хэрэг хостингийн үйл ажиллагаа явуулдаг байсан интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, үүрэн холбооны операторуудыг эс тооцвол шүү дээ.

Ингээд Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэхэд суурь дэд бүтцийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 183 дугаар тогтоолоор “Үндэсний дата төв” гэдэг нэртэй улсын төсөвт үйлдвэрийн газрыг анх байгуулсан түүхтэй.

Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага барилгыг нь барьж, үндсэн дэд бүтцийн тоног төхөөрөмжийг суурилуулж ажиллагаанд оруулан 2009 онд манай улсад хүлээлгэн өгсөн байдаг. Энэ онд 10 жилийн ойтойгоо золгож байна.

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын хүрээнд бид байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, чиглэлийг шинэчлэн тодорхойлж, байгууллагыг чадавхижуулах, урт хугацааны хөгжлийн тогтвортой бодлоготой болох замаар төрийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулахын төлөө ажиллаж байна.

-Анх байгуулагдахдаа хэчнээн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан вэ?

Анх 36 ажилтан, албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн 66 хүн ажиллаж байна.

Шинэ зүйлийг хүмүүс шууд хүлээгээд авчихдаггүй шүү дээ, тиймээс эхний хэдэн жил Дата төв гэж ямар үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэх мэтчилэн олон нийтэд таниулах сургалт, сурталчилгааны ажил их хийгдсэн.

-Танай төвөөс гаргаж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний талаар ярина уу?

-Манай төвийн үндсэн үйл ажиллагаа нь вэб байршуулах, “gov.mn” домэйн нэр олгох, зохиомол сервер болон зогсуур түрээсийн үйлчилгээг төрийн байгууллагуудад үнэ төлбөргүйгээр үзүүлдэг. Мөн иргэдийн сайн мэдэх ТҮЦ машиныг 2015 оноос хариуцаж, үйлчилгээний хэвийн, тасалдалгүй ажиллагааг ханган ажиллаж байна.

Дээрх үндсэн үйлчилгээнээс гадна Үндэсний дата төв нь төрийн үйлчилгээг  чирэгдэлгүй хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор шат дараатай ажлуудыг хийж байна. Тухайлбал, нийтийн түлхүүрийн дэд бүтцийг хариуцан ажиллаж тоон гарын үсгийг иргэн аж ахиун нэгжид олгох боломжийг бүрдүүлэх, “МИХХ” интернетийн харилцан холболт, “DCERT” кибер түргэн тусламжийн үйлчилгээ, “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем, “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системийн үйл ажиллагааг манайх хариуцан ажилладаг.

-Төрийн үйлчилгээг цахимжуулах асуудал яригдаад олон жил болж байна. Үүнд Дата төвийн үндсэн зорилго чиглэдэг гэж ойлгодог, зөв үү?

-Тийм ээ. Дата төв нь дээр дурдсан үйлчилгээнүүдээ тасралтгүй үзүүлэхээс гадна Монгол Улсад цахим засгийг хөгжүүлэх, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Дижитал үйлчилгээ нэмэгдэх тусам төсвийн зардал буурч, иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэж, төрийн үйлчилгээний үргүй зардал, хүнд суртал багасах болохоор төрийн дижитал шилжилтийн экосистемийг боломжит богино хугацаанд бүрдүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилтуудын нэг болоод байгаа. Дата төв энэ чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим засгийг хөгжүүлэх, төрийн дижитал шилжилт гээд ойролцоо мөртлөө ялгаатай хэд хэдэн ойлголт ихээр яригдах болсон. Цахим засаг, мобайл засаг, ухаалаг засаг гээд яриад байвал олон зүйлс бий. Гэхдээ зарчмын хэд хэдэн асуудлыг нь тодорхой ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн бидний үйлчилгээ үзүүлж, авч байгаа төр болон хувийн хэвшил, иргэний харилцааны хэлбэрийг дараагийн түвшинд л гаргах гээд байгаа юм. Түүнийгээ бид цахим засаг гэж нэрлэж байна. Цахим засгийг хөгжүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд товчхондоо бол төрийн үйлчилгээг цахимжуулах замаар, төрийн дижитал шилжилт хийнэ гэж ойлгож болно. 

Дижитал шилжилт гэдэг нь ерөнхийдөө өнөөгийн байгаа нөхцөл байдлаасаа дараагийн өөр түвшинд хүрэхийн тулд тодорхой хэмжээнд хийгдэх процесс гэж ойлгож болно. Ингэхдээ мэдээллийн технологийн дэвшилтэт технологи, арга барил ашиглан хуучны уламжлалт арга барилыг халах замаар цогц шилжилт хийж дижитал шилжилт хийх экосистемийг бүрдүүлэх шаардлагатай юм

Энэ зорилгыг хэрэгжүүлэхээр бид 6 төрлийн суурь системийг тодорхойлоод байгаа бөгөөд одоогийн байдлаар “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем, “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн систем гэсэн 2 системийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байна.

-Та нэлээн олон зүйлийн талаар ярилаа. Эхлээд “ХУР”, “ДАН” системийнхээ  талаар жаахан дэлгэрүүлж яривал болох уу. Хэр амжилттай явж байгаа вэ. Цаашид ямар ажил хийгдэх бол?

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монгол Улсын Засгийн газрын баталсан баримт бичгүүдэд тулгуурлан “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системийг хөгжүүлэн, үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цахим засгийг хөгжүүлэхэд хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг нь мэдээлэл солилцооны систем байдаг. Мэдээлэл солилцооны систем нь төрийн байгууллага хооронд, төрөөс иргэдэд, төрөөс бизнесийн байгууллагад, бизнесийн байгууллагаас төрд гэх мэтчилэн хэд хэдэн зарчмаар ажилладаг.

Монгол Улсад нийт 616 төрийн үйлчилгээ байдаг. Үүнээс цахим хэлбэрээр үзүүлэх боломжтой 496 үйлчилгээ байгаа бөгөөд 80 хувь нь цахим хэлбэрт шилжээгүй байгаа талаар холбогдох байгууллагаас хийсэн судалгааны дүн гарсан. Мөн төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжээгүйгээс хамгийн багаар бодоход жилд иргэдэд 153 тэрбум, төсөвт 166 тэрбум төгрөгийн дарамт учирч байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний үргүй зардал гарч байгаа талаар судалгаанд дүгнэсэн байсан.

“ХУР” төрийн мэдээлэл солилцооны системийг нэвтрүүлснээр иргэд болоод төсөвт учирч буй дээрх 319 тэрбум төгрөгийн үргүй зардлыг бууруулах боломж бүрдэж байгаа. “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системд нийт 87 веб сервисийг хөгжүүлсэн нь тэдгээр 496 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлж өгсөн. Одоогоор төрийн 31, банк санхүүгийн 25 байгууллага гэх зэргээр нийтдээ 86 байгууллага “ХУР” системд холбогдож хандах эрх олгогдоод байна. Нийт 15 сая гаруй удаа мэдээлэл солилцох хүсэлтийг боловсруулж, хариу илгээсэн байна. Хувийн хэвшилтэй холбоотой нэг л жишээ хэлэхэд 2017 оны эцсийн байдлаар иргэд арилжааны банкнаас 6.2 их наяд төгрөгийн хэрэглээний зээл авснаас 2.8 их наяд төгрөгийн цалингийн зээлийг 417,000 иргэн авсан байдаг. Ингэхдээ нэг иргэний зээлийн материал бүрдүүлэх зардлыг хамгийн багаар 9,000 төгрөг гэсэн судалгаа байсан ба нийт 417,000 иргэн 3.7 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна.

Уг системийг ашигласнаар цаашдаа төр болон хувийн хэвшлээс үйлчилгээ авахад дугаарлах, олон цагаар хүлээх зэрэг асуудлууд үгүй болж бүх үйлчилгээг цахимаар, хялбараар авах боломжтой болох юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлмээр байна, “ХУР” систем бол зөвхөн мэдээлэл дамжуулах үүрэгтэй, өөрөө ямар нэгэн мэдээлэл агуулаагүй, хадгалаагүй, мөн “ХУР” системд холбогдсон байгууллага дураараа иргэний мэдээлэлд хандаад байгаа хэрэг огт биш, заавал тухайн иргэн өөрөө биеэр очсон бол хурууны хээгээр баталгаажуулж байж мөн тухайн үйлчилгээний ажилтан өөрийгөө баталгаажуулж байж тухайн иргэний зөвшөөрсөн мэдээлэлтэй танилцаж байгаа юм.Тэгэхгүй бол манай системтэй холбоотой буруу ташаа ойлголт нилээн байгаа санагдсан, энэ ч магадгүй бидний мэдээлэл, сурталчилгааны ажил муу хийгдсэнтэй холбоотой байх.

Энэхүү системийг дотоодынхоо хүний нөөцөд тулгуурлан хөгжүүлснээр улсын төсвөөс ихээхэн хөрөнгө хэмнэсэн ба Монгол Улсын хэмжээнд ашиглагдах томоохон системийг зардал багатайгаар бий болгох боломжтойг харуулахыг зорьж байна.  Ажлынхаа үр дүнд бид сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ мэдээж хэрэг ямар ч систем нэг удаа хөгжүүлэлт хийгээд бүрэн гүйцэд болчихгүй, цаашдаа сайжруулах зүйл их бий.

Харин “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг  2018 оны 10 дугаар сард “sso.gov.mn” домэйн нэрээр үйлчилгээнд нэвтрүүлсэн. Ямарваа нэг үйлчилгээг онлайнаар үзүүлэхэд тухайн “хэрэглэгчийг онлайн орчинд хэрхэн таньж баталгаажуулах вэ?” гэсэн асуудалтай олон байгууллага тулгардаг. Тэгвэл манай систем төрийн болон хувийн хэвшлийн ямар ч байгууллагын систем онлайнаар үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчийг нэгдсэн нэг системээр таньж баталгаажуулах боломжийг олгож байгаагаараа давуу талтай. Хэрэглэгч “ДАН” системийг ашиглан нэвтрэхдээ Монгол Улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцээс олгогдсон тоон гарыг үсэг эсвэл өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаараа ашиглах боломжтой.

Үндсэндээ burtgel.mn, smartcar.mn гэх мэт төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас цахимаар үйлчилгээ авахдаа нэгдсэн нэг хэрэглэгчийн эрх ашиглан нэвтрэх боломжтой гэсэн үг юм. Энэ системд одоогоор 21 байгууллага хандах эрхээ авснаас 8 байгууллагын 9 систем холбогдоод байна.

Түүнчлэн улсын хэмжээнд ухаалаг төхөөрөмжийн нэгдсэн бүртгэлийн систем бий болгох, ухаалаг төхөөрөмжийн хулгайн гэмт хэргийг бууруулах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар болон үүрэн холбооны операторуудтай хамтран уг системийг “Smartdevice.mn” цахим хаягаар үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Энэхүү систем нэвтэрснээр хэрэглэгч өөрийн алдсан, гээсэн ухаалаг төхөөрөмжийг цагдаа, үүрэн холбооны оператор болон иргэдийн тусламжтайгаар олох, иргэн тус системийг ашиглан хулгайн эд зүйл худалдан авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

-Та Дижитал шилжилтийн экосистем гэж ярилаа. Энэ чухам юу юм бэ? Энэ талаар уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Дэлхий нийтээр төрийн болон бизнесийн байгууллагын боломжит бүх үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байна. Энэ нь иргэдийн цаг зав болоод санхүүд ихээхэн тустай гэдгийг хүн бүр мэддэг болсон. Манай улсын хувьд дэлхийн хөгжингүй орнуудын дижитал шилжилтээс хоцролгүй, туршлагаас нь судалж, нэвтрүүлэхэд онцгой анхаарах ёстой.

Экосистем гэдэг ойлголт зөвхөн экологи дээр сонсдог байсан бол өнөөдөр бүх зүйлийг экосистем хэлбэрээр бүрэн цогцоор нь харж төлөвлөж, шийдэж байж амжилтанд хүрдэг болсон. Иймээс бид өөрсдийн гэсэн төрийн дижитал шилжилтийн экосистемийн загварчлалыг бий болгож түүний гол бүрэлдэхүүн болсон суурь системүүдийг тодорхойлж хөгжүүлснээр төрийн үйлчилгээ цахимжих нөхцөл бололцоо бүрдэнэ гэж ойлгож болно. Суурийг нь сайн тавьсан тохиолдолд цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд төвөггүй. Бидний хийж байгаа ажил энэ чиглэлд явж байгаа.

Үндсэн суурь гэдэг ойлголт нь өөрөө дэд бүтэц юм. Дэд бүтэц гэдэгт бол дата төвийн үндсэн дэд бүтцээс гадна, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын найдвартай сүлжээний холболт, хэрэглэгч буюу иргэдийн онлайн хэлбэрээр үйлчилгээ авах хүртээмжтэй байдал зэрэг багтана.

Манай улсын хувьд өнгөрсөн 10 гаран жилд үндсэн дэд бүтцээ хөгжүүлэхэд салбарын зөв бодлого, хувийн хэвшлийнхний хичээл зүтгэл, хөрөнгө оруулалтын үр дүнд харьцангуй боломжийн түвшинд хүрчихээд байна.

Үндсэн суурь дэд бүтэц дээрээ тулгуурлан суурь системүүд болох платформуудыг зөв тодорхойлж хөгжүүлж, нэвтрүүлснээр төрийн гэлтгүй бизнесийн байгууллагаар дамжуулж иргэд үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Дижитал шилжилтийн экосистемийн суурь системүүд болох Мэдээлэл солилцооны систем, Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем, Иргэнд мэдээлэх систем, Цахим төлбөр тооцооны нэгдсэн систем, Цахим албан хэрэг хөтлөлтийн систем, Клаудад суурилсан орон зайн мэдээллийн систем гэх мэт системүүдийг бий болгохоор ажиллаж, эхнээс нь үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

-Төрийн байгууллагуудын сервер, мэдээллийн сан танайд байрлаж, танайхаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгодог, зөв үү?

-Төрийн байгууллагуудад мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг манайх үзүүлдэг. Манай төв дээр төрийн зарим байгууллагуудын хуулбар мэдээллийн сангууд байршиж “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем болон ТҮЦ машинаар дамжин иргэдэд цахим үйлчилгээг хүргэхэд ашиглагдаж байна. Хүсэлт гаргасан төрийн бүх байгууллагуудад төвийнхөө нөөц бололцооны хүрээнд бүх төрлийн үйлчилгээг тасралтгүй, шуурхай, чанартай хүргэх нь бидний үүрэг.

-Нууцлал, аюулгүй байдал чухал нь дамжиггүй. Хамгаалалт, дархлаа бүрэн хангагдаж чадсан уу?

-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах гэдэг нь зөвхөн нэг удаа үнэтэй программ хангамж, систем худалдан аваад шийдвэрлэчих боломжгүй, нэгдсэн ойлголт юм. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг тасралтгүй, тогтмол авч хэрэгжүүлж байх шаардлагатай. Мөн хөрөнгө оруулалт маш их шаарддаг асуудал. Мэдээллийн технологи өдөр тутам өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа энэ үед мэдээллийн аюулгүй байдлын асуудал ч мөн түүнийг дагаад тогтмол өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа тул системийг хариуцан ажиллуулж байгаа байгууллага тасралтгүй хөрөнгө оруулалтаар өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг авах, системийг ашиглаж буй хэрэглэгч нар тус бүрдээ өөрсдөөс хамаарах үүрэг, хариуцлагыг бүрэн биелүүлж байх ёстой.

Төрийн байгууллагуудтай холбоотой мэдээллийн аюулгүй байдлын асуудал их гардаг. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Манай улсын хувьд Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй, мөн түүнийг дагаж гарах шаардлагатай стандарт, журмууд хангалттай бус зэргээс шалтгаалан эрх зүйн орчин дутмаг байсаар байна. Энгийн нэг жишээ хэлэхэд нэг төрийн байгууллага вэб аппликэйшн хувийн нэг компаниар гүйцэтгүүлж нэвтрүүллээ гэж бодъё л доо. Тэгэхдээ ямар хууль тогтоомж, стандарт, журмын дагуу аюулгүй байдлыг хангахаар захиалж, гүйцэтгэгч байгууллага нь мөн ямар хууль, стандарт, журам мөрдөж гүйцэтгэх нь тодорхойгүй байдлаас болоод мэдээллийн аюулгүй байдлын хувьд хангалтгүй системүүд бий болсоор байгаа. Тэгээд тухайн төрийн байгууллага манай төвд хандан виртуал сервер дээр тухайн вэб аппликэйшнээ байршуулчихдаг.

Бидний зүгээс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан тухайн системд аюулгүй байдлын шалгалт, үзлэг хийдэг ба ямар нэг алдаа цоорхой илэрсэн тохиолдолд тухайн төрийн байгууллагад засварлуулах талаар ханддаг боловч харамсалтай нь ямар нэгэн арга хэмжээ авдаггүй. Үр дүнд нь тухайн төрийн байгууллагын вэб аппликэйшн халдлагад өртлөө гээд манай төвийг шууд буруутгадаг зүйл их гарч байгаа. Нэг үгээр хэлэхэд төр цахим систем захиалж, хөгжүүлүүлж нэвтрүүлэхдээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн стандарт, дүрэм, журам, зохицуулалт байхгүй нь өнөөдрийн энэ байдалд хүргэж байна гэсэн үг.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь тухайн сүлжээ, системд оролцогч бүх талуудыг хамтын ажиллагааны үр дүнд сайжрах ёстой гэдгийг дэлхий дээр анх 1980-аад оны сүүлээс томоохон улс орнууд ойлгосон байдаг ч манай улсын хувьд өнөөдрийг хүртэл хангалттай ойлгож өгөхгүй л байна. Гэхдээ тэглээ гээд вэб аппликэйшн хөгжүүлэхгүй, цахим үйлчилгээ нэвтрүүлэхгүй гэж болохгүй л дээ, хэрхэн сайжруулах вэ, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэгтээ анхаарч шийдвэрлэх нь чухал. Хэдхэн жилийн өмнө мэдээллийн аюулгүй байдлыг хэн ч тоодоггүй анхаардаггүй байсан шүү дээ, гэтэл сүүлийн үед мэдээллийн аюулгүй байдал гэж их ярьж шуугиж байгаа нь нөгөө талаараа бол бас сайн талтай гэж харж байгаа. Бид мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар нэгдсэн зохион байгуулалттайгаар шат дараатай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.

-Дата төв өнөөдрийн байдлаар үүргээ бүрэн гүйцэтгэх чадавхаар бүрэн хангагдаж чадсан уу? ДАТА төвийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ? 

Манай төв байгуулагдаад энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байна. Мэдээж хэрэг өнгөрсөн хугацаанд тоног төхөөрөмжийн шинэчлэл, өргөтгөл тодорхой хэмжээнд хийгдсэн боловч ихэнх тоног төхөөрөмжийн хувьд насжилт ихтэй болчхоод байна. Дэд бүтэц гэдэг их хэцүү л дээ их хэмжээний хөрөнгө оруулалтыг тодорхой хугацааны интервал тутамд хийж байхгүй бол хуучирч муудах, эвдрэл гэмтэл их гарах, эргээд найдвартай ажиллагаанд нөлөөлж эхэлдэг. Иймээс хөрөнгө оруулалт гэдэг дата төвийн хувьд бол маш чухал. Манай төвийн хувьд нөөц төвтэй болох асуудал үүсгэн байгуулагдсан цагаасаа л хойш яригдаж эхэлсэн. Мэдээж хэрэг манай төвийн үе үеийн удирдлагууд нөөц төвтэй болгох талаар хөөцөлдсөөр ирсэн.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд энэ жил манай төвийн нөөц төвийг Дархан-Уул аймагт байгуулж энэ жилдээ ашиглалтад оруулахаар төслийн ажил эхлээд байна. Энэ төв нь дэлхийн стандартад нийцсэн TIER3 түвшний Дата төв болох бөгөөд үндсэн Дата төвийн нөөц байдлаар ажиллах юм.

Мөн “Ухаалаг засаг” төслийн хүрээнд манай үндсэн төв дээр өргөтгөлийн ажлууд энэ жил хийгдэхээр төлөвлөгдөн ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй байх.

Эдгээр бүтээн байгуулалт, өргөтгөлийн ажлууд хийгдсэнээр манай төвийн үндсэн дэд бүтцийн хэвийн найдвартай ажиллагаа хангагдах бөгөөд суурь системүүдийг найдвартай, аюулгүй ажиллуулах техникийн боломж бүрдэнэ.

Байгууллагынхаа ирээдүйг бол маш өөдрөгөөр харж байгаа. Ойрын 3-4 жилд хэвийн найдвартай ажиллах техникийн боломжтой болсноор төрийн дижитал шилжилтийн суурь системүүдийг нэвтрүүлэх техникийн чадавхтай болно. Ингэснээр төрийн болон бизнесийн байгууллагад үйлчилгээгээ хүртээл болгож, цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд гол суурь дэд бүтэц, түлхэх хүч болж ажиллана гэж бодож байна.

-Энэ жил Дата төвийн 10 жилийн ой болж байгаа юм байна. Ойгоо угтаж ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? 

Арван жилийн ойн хүрээнд хийгдэх хамгийн том ажил бол нөөц төвөө ашиглалтанд оруулж нээлтийг нь хийнэ. Бусад олон арга хэмжээг хийхээр төлөвлөж байгаа. Заримаас нь дурдвал:

Энэ жил “Скайтел” компанийн 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан манай 2 байгууллага хамтран ирэх 5 дугаар сард Мэдээлэл, Харилцаа холбооны салбарын 98 жилийн ойн спортын арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн төрийн байгууллагуудад зориулсан “Мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж, үйлчилгээнийхээ хүртээмжийн талаар, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар санал бодол солилцоно.

-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

 

 

Эх сурвалж: Үндэсний Дата Төв

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим