Дэлхий дахинд
Эрдэмтэд үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг илрүүллээ
Аргентин улсын Некүен мужийн цөлөөс Испани, Аргентин улсын эрдэмтэд нас бие гүйцсэн нэг, бага насны хоёр үлэг гүрвэлийн үлдцийг илрүүлсэн нь шинэ төрөл зүйлийнх байжээ. Одоогоор өвсөн тэжээлт, хэмжээний хувьд диплодок, бронтозавртай төстэй аж.
“Бид эрүү, шанаа, шүд, гавлын ясыг бүтнээр нь илрүүлсэн. Энэ бол палеонтологийн салбарт гарсан хамгийн том нээлтийн нэг” гэж Судалгааны багийн судлаач Хосе Луйз Кардаллидо ярьжээ.
Нас бие гүйцсэн үлэг гүрвэлийн олдоц нь 12 метр өндөр байсан бөгөөд шүдний үлдэгдлийг харвал залуухан үлэг гүрвэл байжээ. Харин бага насны үлэг гүрвэлийн урт 6-7 метр байжээ. Эрдэмтэд дээрх олдворыг “Лавокатизавр” гэж нэрлэсэн байна. Испани болон Аргентин улсын эрдэмтэд судалгааны ажлаа үргэлжлүүлж 2019 оны эхээр бүрэн хэмжээний судалгааны тайланг шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Б.Азаа