Нийгэм
Иргэд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар иргэд жилд нэг удаа үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй. Мөн 2 сая хүртэлх төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй юм. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тусламж үйлчилгээний чанарын газрын ахлах мэргэжилтэн Б.Баярболдоос тодрууллаа.
-Иргэд эрүүл мэндийн ямар төрлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй вэ?
-Эрүүл мэндийн тухай хуульд даатгуулагчийн нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нь үндэслэн товлолт хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу 2018 оны 9 сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 дүгээр тогтоолоор даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулах журмыг баталсан.
18-34 насныхан бэлгийн замын халдварт өвчин, рентген зураг буюу уушгины сүрьеэ өвчин, уушгины өвчнийг илрүүлэхэд чиглэсэн оношилгоо шинжилгээнд хамрагдана.
Энэ онд 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх дөрвөн багцыг баталсан. 18-34 насныхан бэлгийн замын халдварт өвчин, рентген зураг буюу уушгины сүрьеэ өвчин, уушгины өвчнийг илрүүлэхэд чиглэсэн оношлогоо шинжилгээнд хамрагдана. 35-45 насныхан зүрх судасны өвчин, өөх тосны солилцоо үзэх, зүрхний цахилгаан бичлэг хийлгэх хийлгэх, хэвлийн ЭХО харуулах, эмэгтэйчүүд нь умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдана.
Харин 46-64 насныхны багцад өөх тосны солилцоо, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, эрэгтэй хүнд түрүү булчирхайн үзлэг, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, цусан дахь сахарын хэмжээг үзүүлнэ. 65-аас дээш насныхан өөх тосны солилцоог үзүүлнэ, зүрхний цахилгаан бичлэг ходоодны дурангийн оношлогоо, нүдний уг дурандуулах үзлэг байгаа. Бүх насны даатгуулагчид урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахаас өмнө биеийн ерөнхий үзлэг хийлгэнэ. Биеийн жингийн индексийг тодорхойлох, цусны даралтыг хэмжүүлнэ. Ингэснээр зүрх судасны өвчнөөс сэргийлэх үзлэг хийж байгаа юм.
-Иргэд харьяах эмнэлгүүддээ хандаж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах уу?
-Улсын хэмжээнд эрүүл мэндийн 156 байгууллага эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, аймгуудад байдаг бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд, сум дундын эмнэлгүүд, нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төвүүд, НЭМГ-ын харьяа эмнэлгүүд болон гурав дахь шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байгаа эмнэлгүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх үзлэгийг ЭМД-аар хийж байна.
-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын тулд даатгуулагчаас ямар шаардлага хангасан байх вэ?
-Нэгдүгээрт эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн байх, даатгуулагч нь өөрийн насны багцад хамаарах оношлогоо шинжилгээг хийлгэнэ. Тэр багц нь дэд багцтай бол аль нэгийг нь сонгон үйлчлүүлнэ. Ингээд хувийн болон улсын эмнэлгүүдээс харьяалал харгалзахгүй, өөрийн сонголтоор үйлчлүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн жилдээ 2 сая хүртэлх төгрөгийн өртөг бүхий тусламж, үйлчилгээ авах эрхтэй.
-Хувийн хэвшлийн хэчнээн эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар тусламж үзүүлэх вэ?
-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн 73 байгууллага даатгалаар үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс Улаанбаатарт Градмед эмнэлэг, Гялс төв гэх мэт 40 байгууллага, орон нутагт 33 байна.
-Иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах байдал ямар түвшинд байгаа бол?
-Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
-Нэг хүн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах төсөв нь ямар вэ?
-Багц шинжилгээний төрлөөс шалтгаалан төсөв нь 43-63 мянган төгрөг байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг эрүүл мэндийн цахим мэдээллийн санд бүртгэж байх юм. Цахим мэдээллийн сангийн эрхийг бүх эмнэлэгт нээж өгсөн учир эмнэлэгт хандсан хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээллээр баяжиж явах юм.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн жилдээ 2 сая хүртэлх төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Үүнд хэвтэн эмчлүүлэх, нөхөн сэргээх, оношлогоо шинжилгээ, амбулаторийн үзлэг, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээ авах боломжтой гэв.
Э.Оргил

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм4 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм6 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр5 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент5 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна