Бусад
Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлжээ

УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээддээ болон өөрийнхөө эзэмшдэг аж ахуйн нэгждээ зээл авсан асуудлыг АТГ шалгаж буй. Хамгийн сүүлд УИХ-ын нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн боловч авч үлдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. Тэднийг өөрийн хамаарал бүхий этгээддээ ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нөлөөлсөн гэж үзэж, яллагдагчаар татаад байсан юм. Эдгээр гишүүд ч ялагдагчаар татах саналдаа гарын үсгээ зурсан юм.
УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэргийг АТГ шалгаж дууссан бөгөөд хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн байна. Харин одоо прокурор уг хэргийг шалгаад, шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх юм.
УИХ-ын гишүүн Л.Энхболд “Хас говь транс” ХХК – 950 сая төгрөг
УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” ХХК – 950 сая төгрөг
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Сапфир стоун” ХХК – 1,2 тэрбум төгрөг
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН 37 АЖ АХУЙН НЭГЖИЙН ХЭРГИЙГ ХААЖЭЭ
УИХ-ын нэр бүхий гишүүд өөрийн болон хамаарал бүхий этгээддээ зээл авсан дуулиан гарч, цагдаа прокурор, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулж, ЖДҮХС-гаас зээл авсан 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжийг зургаан сар шалгасан. Шалгалтын явцад “жинхэнэ” ЖДҮ-чин, эрх мэдлээ ашигласан төрийн өндөр албан тушаалтнууд гэсэн хоёр ангилалд багтжээ. Өөрөөр хэлбэл, “жинхэнэ” ЖДҮ-чин ангилалд багтахуйц нийтдээ 37 аж ахуйн нэгж хэн нэгэн улс төрчдийн “халаасны” бус, өөрийн бизнесийг өргөжүүлэхээр ЖДҮХС-гаас зээл авсан нь тогтоогджээ. Хэдийгээр ажлын хэсэг энэхүү 37 аж ахуйн нэгжийн хэргийг хааж байгаа ч зээлийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг зөрчлийн шинжтэй хэргүүд байгаа учраас тэднийг тусад нь шалгах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэн, аж ахуйн нэгжийг зээлийг нь эргэн төлүүлэх, татах ажлыг ХХААХҮЯ болон ЖДҮХС-д чиглэл болгожээ. Мөн энэ хүрээнд зарим төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг нь сануулжээ. Ямар ч гэсэн ЖДҮХС-гаас зээл авсан 37 аж ахуйн нэгжийн хэргийг хааж, “жинхэнэ” ЖДҮ-чин болжээ.
Цаашид ЖДҮХС-гаас зээл авахдаа албан тушаалын байдлаа ашигласан, гэмт хэргийн шинжтэй төрийн болон улс төрийн албан тушаалтнуудын хэргийг тусгайлан шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэдгийг олон нийтийн зүгээс үзэж буй. АТГ ч гэсэн эдгээр албан тушаалтан, төрийн албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр хэргүүдийг нухацтай шалгаж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.
ЖДҮХС-гаас 10-350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан 37 иргэн, аж ахуйн нэгжийн хэргийг хаажээ.
ЖДҮХС-гаас хэн нэгний “татаасаар” бус, өөрсдийн бизнесийг хөгжүүлэхээр зээл авсан иргэн Ц.Оюунчимэг, Г.Цэрэннадмид, Ц.Пүрэвсүрэн, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, Л.Оюун-Эрдэнэ, А.Төгөлдөр нарт холбогдох хэргийг АТГ хаасан. Харин “Алтан нуга даваа” хоршоо, “Ганга нар трейд” ХХК, “ЦЕТ” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Завхан буурал” хоршоо, “Тэнгэрийн соёмбо” ХХК, “Соёмбо капитал” ХХК, “Органик хүнс трейд” ХХК, “Ричнес инвестмент” ХХК, “Өлзий дэн” ХХК, “ЖГБ” ХХК, “Хараат хайрхан уул” ХХК, “Баруун зүүн эх сувилал” ХХК, “Өсөх буудай” ХХК, “Цант-Алтай” ХХК, “Монгол Буйдан” ХХК, “Нүүдэлчин агро ферм” ХХК, “Эс би би эй” ХХК, “Марал буян групп” ХХК, “Өндөр бадрах” ХХК, “Дархан эрдэнэ” мах комбинат, “Цаст согоот” ХХК, “Солар хаус” ХХК, “Бүрэн луу” ХХК, “Баруун загвар” ХХК, “Ширээт онон” ХХК, “Арвай хүрд” ХХК, “Көү өү эм жи эл” ХХК, “Саруулхангай” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд холбогдох хэргийг хаажээ.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм6 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм6 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ