Нийгэм
Тулгуур эрхтний бэрхшээлтэй жолооч нэгдүгээр эгнээгээр зорчино

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм энэ сарын сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хуульд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн унаж байгаа тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрсөн байна. Мөн “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”, ”Удаан зогсох хориотой” тэмдэг үйлчлэхгүй юм байна. Автомашин жолоодож буй тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд энэхүү зөвшөөрлийг авахын тулд,
- Иргэний үнэмлэх
- Жолооны үнэмлэх
- Хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлсон комиссын шийдвэр бичиг
- хураамж болох 15000 төгрөгтэй “Цаг үргэлж” жолооны курсын оффист бүртгүүлэх юм байна. Ингэснээр тухайн иргэн машинтайгаа нэгдүгээр эгнээгээр явах боломжтой болох бөгөөд камераар шүүж тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэний машин мөн эсэхийг шүүж байх ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жолооны курс болох “Цаг үргэлж” авто сургууль Дарь-Эх дэх 102 дугаар сургуулийн хажууд байрладаг “Цаг үргэлж” хоршооны байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.