Connect with us

Нийгэм

Боловсролын салбарт ажиллагсдын эрүүл мэнд, цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээг авах болно

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Монголын Багш нарын VII их хурал”- д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.


Эрхэм хүндэт Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,
Эрдэмтэн мэргэд, доктор профессорууд аа,
Их хурлын төлөөлөгчид өө,

Монголын багш нарын их хурал 23 жилийн дараа зохион байгуулагдаж буй энэ сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийнхөө эх үндсийг хүн төрөлхтний олон зууны турш хуримтлуулсан оюун санааны их өвтэй холбон үздэг билээ. Монгол улсын тусгаар тогтнол, хөгжлийн дэвшлийн баталгаа нь Эх орон газар нутгаа хайрлан хамгаалдаг, Эцэг эх, ёс заншлаа дээдэлдэг, Эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, Эх оронч-Эрэлхэг зоригтой, Эрүүл чийрэг, Эрдэм мэдлэгтэй Монгол хүн, Монгол улсын иргэн юм. Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрлөхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн   алхаж чадахуйц эрдэм боловсролтой, Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүн бүрийн үүрэг, хариуцлага нэн чухал билээ.

Монголын үе үеийн багш нар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст үнэнчээр зүтгэн хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж, ард тvмнээ хөгжил дэвшлийн замд хөтөлсөөр ирсэн түүхтэй. Ерөнхий боловсролын сургуулийн жирийн нэгэн багш надад хандаж, Монголын Багш нарын их хурлыг зохион байгуулж, боловсролын шинэчлэл, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж өгөхийг хүссэн захидал ирүүлснийг миний бие дэмжиж талархан хүлээж авсан юм.
Улмаар багш нарын 7-р их хурлыг зохион байгуулах чиглэлийг БСШУС-ын сайдад өгсөн юм.

Өнөөдөр энэхүү санал санаачлага ажил хэрэг болон эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа 50  гаруй мянган багш нараа төлөөлөн Та бид төрийн ордонд их хуралаа хийхээр хуран цуглараад байна. Монгол Улсын хөгжил дэвшлийн эх ундрага, хүн ардын сайн сайхан амьдралын эх үндэс нь багш нарын хөдөлмөр, зүтгэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Монгол хүнийг сурган хүмүүжүүлэх нөр их ажилдаа гэр бүл, үр хүүхэд, хувийн амьдралаа умартан зүтгэдэг багш Та бүхнээрээ Монголын ард түмэн бахархахгүй байхын аргагүй. Сайн сайхны гэрэл гэгээ болсон эрхэм хүндэт багш нартаа Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, соён гэгээрүүлэх их үйлст нь өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт багш нар аа,

Монгол Улсын эзэн нь болсон иргэн бүрийг эрүүл энх, эрдэм боловсролтой, ажил орлоготой, элбэг хангалуун, айж эмээхийн зовлонгүй, ая тухтай амьдрах нөхцөл боломжыг хангахийн төлөө Монгол Улсын Засгийн газар бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Бид сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол олгох сургалтын агуулгыг боловсронгуй болгохоос гадна сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгээр бүрэн  хангаж, 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлж, хот суурин газрын хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Манай улсын төсвийн 20 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж, урьд өмнө хийгдэж байгаагүй их бүтээн байгуулалт 2019, 2020 ондуудад өрнөх болно. Өнгөрсөн онд бид нийт 11 сургууль, 27 цэцэрлэг, 7 дотуур байрны барилгыг ашиглалтад хүлээн авч, хүчин чадлыг 10500 суудлаар нэмэгдүүлж байсан бол 2019, 2020 онуудад61406 суудлын хүчин чадалтай138 сургууль, 30000 орны хүчин чадалтай 207 цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна.

Манай улсын сургуулийн өмнөх боловсролын бодлого, үйл ажиллагаа зохих түвшинд үнэлэгдэж олон улсад үлгэр жишээ улс орнуудын тоонд багтаж чадсан  тухай баяртай мэдээг Та бүгдтэйгээ хуваалцахад нэн таатай байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2019 оны “Суралцахад бэлэн дэлхий: Сургуулийн өмнөх боловсролын талаарх дэлхийн тайлан”-д Монгол улс сургуулийн өмнөх боловсролыг тэргүүлэх чиглэлээ болгож, алслагдсан хөдөө орон нутагт боловсролын үйлчилгээг хүргэхэд ихээхэн анхаарал хандуулж, амжилттай ажиллаж байгааг онцгойлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хамралтыг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь дэлхийд тэргүүлж, олон улсад үлгэрлэх сайн жишээ  болжээ. Энэхүү амжилт, туршлагыг бүтээлцэж яваа эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүгддээ дахин баяр хүргэе. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2018 оноос эхлэн цалин, хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх бодлого баримтлан, хэрэгжүүлж байгааг та бүгд мэднэ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор багш нарын цалинг 20-н хувиас дээш нэмэгдүүллээ. Цаашид ч бид багш нарын болон боловсролын салбарт ажиллагсдын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах, цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг авах болно. Мөн өнөө үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн багш бэлтгэх, хөгжүүлэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийг батлаж хэрэгжүүлэн ажиллах болно.

Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчдээ,

Та бид их ажил хийж байгаа хэдий ч сургалтын чанар, үр дүн хангалттай төвшинд хүрэхгүй байгааг ард иргэд шүүмжилж байна. Иймээс боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, бүх шатны сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, багш нарын нэр хүндийг өргөх талаар бидэнд хийх ажил, засаж залруулах зүйл их байгаа. Монгол Улсад сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын сургалтын хөтөлбөр өөр хоорондоо эрс ялгаатай байна. Дээр нь сургалтын хөтөлбөр ойр ойрхон өөрчлөгдөж байгаа нь сургалтын агуулга, сурах бичгийн бодлого тогтворгүй болж, багш нарын заах арга барилд муугаар нөлөөлж ирсэн. Өнөөдөр манай орны ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн бараг 80 орчим хувь нь их, дээд сургуульд элсэж байхад дэлхийн бусад улсуудын дундаж үзүүлэлт 30-40% байдаг. Мөн манай улсад дээд боловсрол эзэмшсэн дипломтой ажилгүйчүүдийн тоо өссөөр байна. Энэ нь бид тоо биш чанарт анхаарах цаг болсныг илтгэж байна.

Иймээс мэргэжлийн боловсрол олгох тогтолцоог шинэчлэн бэхжүүлж, техник мэргэжлийн сургуулийн талаархи иргэдийн буруу хандлагыг засан залруулж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг улам өргөтгөх шаардлагатай байна. Мөн орчин цагийн мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай, бүтээлч сэтгэхүйтэй, хариуцлагатай иргэн төлөвшүүлэхэд багшийн үлгэр дууриал, зөв хандлага, багшлах ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдэгтэй та бүхэн санал нэгдэх биз ээ. Багш нар сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үндсэн ажилдаа анхаарч,  боловсрол олгох үйл ажиллагаанд ихэнх цагаа зарцуулдаг байх ёстой. Гэтэл багшийн ажлаас гадна олон төрлийн ажил гүйцэтгэж байгааг хэрхэн яаж багасгах талаар Та бүгд маань сайн ярилцаарай. Засгийн газраас төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Энэ үйл хэргийг хэрэгжүүлэхэд багш Та бүгд нэр хүнд, ёс зүй, хариуцлагаа дээшлүүлж, нийгэм дэх үнэлэмжээ улам өсгөж бусдыг манлайлан ажиллана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Монголын багш нарын 7-р их хурлын эрхэм төлөөлөгч Та бүгд өнөөгийн боловсролын тогтолцоо, сургалтын бодлого, үйл ажиллагаа, багшийн мэдлэг чадвар, заах арга барил нь манай улсын ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлэх шаардлагыг хангаж байгаа эсэх талаар нухацтай хэлэлцэж, тодорхой үр дүнтэй санал дэвшүүлнэ гэдэгт Би итгэлтэй байна. Багш нарынхаа их хурлаас гарсан шийдвэр, саналуудыг ажил хэрэг болгохын төлөө Монгол улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний бие шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлэн ажиллах болно.

Багш нарын долдугаар их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Монголын багш нарын яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.
Эрдмийн гэгээн үйлс өрнүүн дэлгэр, номын цагаан буян түгэн дэлгэрэх болтугай

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.

Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.

Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.

Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Тус спорт цогцолбор нь

  • 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
  • 3х3 сагсан бөмбөгийн талбай
  • 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
  • Газрын теннисний талбай 2 ширхэг
  • 6 эгнээ гүйлтийн замтай

Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.

Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь  нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.

Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм2 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент3 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр3 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр4 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм4 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм4 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим