Энтертайнмент
Дуучин Укагийн тоглосон анхны кино

Өвөрмөц дүр төрх, хөдөлмөрч зан чанараараа бусдаас үргэлж ялгарч чаддаг “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука анх удаа кинонд тогложээ. Авьяаслаг дуучин бүсгүй энэ сарын 5-нд “Corporate Convention Center”-т нээлтээ хийгээд удаагүй байгаа “Нэгүн” студийн анхны бүрэн хэмжээний “Hi Honey” уран сайхны кино тоглосон байна.
Дуучин Ука өмнө нь “Mongolian Connection”, “Ээжийн дайсан 2”, “Сахиулсан тэнгэр” зэрэг цөөнгүй уран сайхны киноны дууг дуулж байсан бол энэ удаа өөрөө тоглосон нь олны анхаарлыг татаж байна. Түүний тоглосон “Hi Honey” уран сайхны кинонд реппер Жий, “Гурван охин” хамтлагийн дуучин Ану, Э.Агиймаа нарын дуучдаас гадна хошин урлагийн жүжигчин М.Баярмагнай, Б.Баттөмөр, Б.Батмаа, У.Цогтбаяр зэрэг уран бүтээлчид хамтран тогложээ.Дотно нөхөрлөдөг гурван найзын нэгнийх нь амьдралд таагүй байдлаар орж ирсэн тэр бүсгүй хэн байв. Жинхэнэ хайр, аз жаргал, хүний амьдралын хамгийн үнэтэй зүйлс юу болохыг санаанд оромгүй адал явдлаар дүрсэлжээ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм23 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр2 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй