Connect with us

Нийгэм

Монгол архитектор Б.Солонго: Яг одоо Дунай мөрөн дээрх хөвдөг усан сангийн барилга хийж байгаа

Нийтэлсэн

-

ШУТИС-БАС мэргэжлийн суурийг минь маш сайн тавьж өгсөн учир би өдий энтэй явна хэмээн төгссөн сургуулиараа бахархах Б.Солонго одоо Унгарын Будапештын Технологи, Эдийн Засгийн их сургуульд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж, магистрын зэрэг хамгаалж байгаа юм. Түүнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн архитектор болсон гэдгийг  Дэлхийн шилдэг студиудын нэг болох “Студио Фуксас”-ын Италийн Ром хотын төв салбарт архитектороор ажиллаж байгаа нь илтгэнэ.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон компанид орж ажилласан нь миний хувьд маш азтай хэрэг байсан гэж хэлэх түүний ярианаас уншигч та аз зөвхөн хичээл зүтгэлийн үр дүн юм гэдгийг ойлгох болов уу. Учир нь тэрээр мэргэжлийнхээ дагуу нэр хүнд бүхий 150 компанид ажиллах хүсэлт илгээхэд 147 нь түүнд татгалзсан хариу өгсөн байна.  Дөнгөж гурван компани түүнийг ажилд авахыг хүссэний нэг нь Италийн “Студио Фуксас” байсан юм.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та яагаад архитекторын мэргэжилд дурлаж, энэ мэргэжлийг сонгосон бэ гэдгээс яриагаа эхэлж болох уу?

-Би зураг, математик, физикт их дуртай хүүхэд байсан. Дунд ангид ороод шугам зурагт дуртай болсон л доо. Тэгсэн долоо дугаар ангид шугам зураг зөвхөн эрэгтэй хөдөлмөрийн хичээлд ордог болоод эмэгтэй хөдөлмөрийн хичээл дээр дээл оёулаад эхэлсэн. Оёх зүйлд үнэхээр сонирхолгүй байсан болохоор хичээлийн эрхлэгчээсээ зөвшөөрөл аваад эрэгтэй хөдөлмөрийн хичээлд ганцаараа эмэгтэй сурагч  шугам зураг зураад суудаг байлаа. Дунд ангиа төгсөөд зураг зурах маш их дуртайгаа мэдээд энэ чиглэлийн мэргэжил хайж эхэлсэн. Тэгээд архитектор хүн үргэлж зурна, бүр барилга зурна гэж мэдээд найм дугаар ангидаа архитектор болохоор дурлаж  ШУТИС-ын Дизайны лицейд ороод л архитектор болох анхны алхмаа хийсэн. Дизайны лицейгээ төгсөөд ШУТИС-ын Барилга Архитектурын Сургуульд орж суралцсан ба манай сургуулийн багш, профессорууд маань маш сайн архитектурын суурийг маань тавьж өгсөн гэж баярлаж явдаг. Түүнчлэн хамгийн чухал нь архитектурын сургалтын нэг  онцлог нь сууж зурж байж л бүтээл гарах учраас маш олон цагаар сууж зурдаг байсан. Ерөнхийдөө бага ангиасаа эхлээд л шөнө сууж хичээлээ хийдэг сурагч байлаа. Учир нь ээж маань их зарчимч хүн болохоор  хэзээ ч муу дүн, муухай бичгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. Муухай бичвэл дэвтрийг маань урж хаяад дахиад эхнээс нь хийлгэдэг байсан болохоор их багаасаа тэвчээртэй сууж хичээллэж сурсан ба энэ зуршил нэгэнт тогтсон бол хэр баргийн юманд шантрах нь бага болчихдог санагдсан. Архитектурын сургалт дээр дурдсанчлан сууж зурж байж л бүтдэг мэргэжил болохоор хэр баргийн юманд шантрахгүй байх тэвчээртэй байх энэ чадвар маань их нөлөөлсөн гэж боддог.

-Өөрийн мэргэжлийн бусад мэргэжлээс ялгарах онцлог юу гэж боддог вэ?

-Архитектурын мэргэжлийг эзэмшсэн хамгийн сайхан зүйл нь таны бүтээсэн зураас барилга болоод сүндэрлэх л дээ. Үр дүн нь бүхний нүдэн дээр. Түүнчлэн шууд утгаараа маш хүнд мэргэжлүүдийн нэг. Хариуцлагатай байдал нэн түрүүнд байх ёстой. Таны бүтээсэн барилгад тухайн хүн бүхий л насаараа амьдрах ёстой болохоор наанадаж ирээдүйг сайн төсөөлөх хэрэгтэй ба түүнчлэн стандартыг уран сэтгэмжтэй уялдуулан, инженерийн тооцооллоор бүтээх юм. Тухайлбал би Будапештэд суралцахынхаа хажуугаар LaBouff Mérnökiroda хэмээх архитектурын жижиг студиод ажиллаж байхдаа хэд хэдэн амины орон сууцны төлөвлөлт дээр ажилласан. Унгар дахь хамгийн анхны төсөл маань гурван хөөрхөн хүүтэй айлын хаусны төсөл байсан юм. Манай захирал архитектор “Тухайн захиалагч энэ хаусандаа дор хаяж 20 жил амьдарна” гэж бодож төлөвлөх хэрэгтэй” гэж зөвлөсний дагуу үнэхээр хичээж ажилласан. Захиалагчид маань ч манай төслийг тун сэтгэл хангалуун хүлээж авсан.

Харин Италид “Studio Fuksas”-т ажиллахад жинхэнэ мэдлэг, мэдээлэл, уран сэтгэмжийн шоконд орсон л доо. Учир нь Фуксас архитектор бол дэлхийн алдартай, од архитекторуудын нэг бөгөөд түүний төслүүд дээрээ хэрхэн чөлөөтэй, уян хатан ажиллаж, сэтгэж байгаа нь үнэхээр сонирхолтой байна.Шинэ төсөл, тэмцээн болгонд түүний ямар шинэ санаа гаргах бол гээд ерөнхийдөө маш их хүлээдэг болсон шүү. Түүнчлэн түүнээс маш их зүйлсийг тун бага хугацаанд сурч байна даа. Хамгийн чухал нь эдгээр архитекторуудын бүтээлүүд хурдацтай хөгжиж буй технологийн эринтэй уялдан боломжгүй гэдэг зүйлсийг дэлхийн архитектурын салбарт бүтээж байна.

-Монгол улсын архитектурын салбарын хөгжил ямар байна гэж боддог вэ?

-Сонирхолтой асуулт байна. Мэдээж энэ талын мэргэжилтэй хүн болохоор хаа явсан газраа сонирхолтой, эсвэл маш зөв төлөвлөсөн барилга, төлөвлөлтүүдийг хараад “Монголдоо яг ийм төлөвлөлт хийчих юмсан” гэж төсөөлдөг. Монголын архитектур сонирхолтой бөгөөд баялаг шүү дээ. Бүгд л цаанаа ямар нэгэн утга учиртай. Зүгээр нэг багана, хаалга, унь гэж байхгүй, бүгдийг нарийн бодож судалгаа, анализийн дагуу төлөвлөдөг нь сонирхол татдаг. Улаанбаатар хотын хувьд, маш сайн төлөвлөлттэй хот. Гэхдээ хотын бодлого, хот төлөвлөлт маш ихээр алдагдсан. Хэрэв боломжтойсон бол энэ хотод 1990 оноос хойш барьсан бүхнийг баллуурдаж байгаад засах бодол бүх архитекторт адилхан төрдөг байх гэж баттайяа бодож байна. Харамсалтай нь ингэж чадахгүйгээс хойш ирээдүйд хийх ажил дээрээ маш сайн төвлөрөх ёстой байх. Ялангуяа хотын ирээдүйн өнгө төрхийг одооноос эхэлж бүрдүүлмээр санагддаг. Ирээдүйн хөтөлбөрөө боловсруулаад яг түүнийхээ дагуу зорилтот хотыг эрчимтэй бүтээх хэрэгтэй байна. Нөөц баялагтаа тулгуурлан ирээдүйн хотыг цогцлоож, 100 жилийн дараах Улаанбаатар хотыг төсөөлөн судалгаа, анализаа хийгээсэй” гэж боддог.

Хот төлөвлөлтийн стандартууд, барилгын норм дүрмүүдээ ягштал мөрдөж ажиллах шаардлагатай байна. Ганцхан Улаанбаатар гэлтгүй бүх хотын ирээдүйн төлөвлөлт, ялангуяа имижийг одооноос маш эрчимтэй боловсруулаасай. Өнгөрсөн жил надад Германы нэлээд залуу, гэхдээ алдартай архитектор Томас Барлон (Thomas Burlon)-той уулзах завшаан тохиосон юм. Түүнтэй Монголын хотууд, архитектурын тухай ярилцаж байхад тэрбээр “Танайд архитектурын маш гоё өв байдаг. Гэр гэдэг байх аа. Түүнийг орчин үед хэн ч BMW дээрээ ачаад авч явахаар авсаархан, хөнгөхөн болгохын тулд дизайн дээр нь та нар яагаад ажиллаж болохгүй гэж” гэх мэтчилэн санаануудыг өгч байсан шүү.

-2017 оноос блог хөтөлж эхэлсэн байсан. Блогоо энэ жил сайт болгосон. Яагаад блог ажиллуулж эхэлсэн бэ. Үүнийг хийж эхэлснээр танд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Унгарт ирээд суралцах хугацаандаа хамт суралцдаг ангийхаа гадаад оюутнуудад их атаархдаг байлаа. Учир нь тухайн орноос ирсэн оюутан болгонд тэр улсынх нь хэл дээрх зөвхөн барилга, архитектур, хот төлөвлөлтийн мэдээ, мэдээлэл оруулдаг өдөр тутмын сайтуудтай байдаг байсан юм. Манай сургалтын нэг онцлог нь ихэвчлэн багийн ажиллагаа байдаг болохоор оюутнууд тухайн сэдэвтэй холбоотой мэдээллүүдийг эх хэл дээрээ ядах юмгүй олоод байсан юм. Нэг үгээр бол тэд нарт эх сурвалжууд маш их байсан. Харин Монгол хэл дээр ялангуяа барилга архитектурын мэдээллийн сайт маш цөөхөн бараг байдаггүй байлаа. Энэ бол миний олж харсан блог хөтөлж эхлэх эхний шалтгаан байсан юм. Дараагийн шалтгаан нь миний хамгийн сайн найзууд бас архитекторууд, дизайнерууд байдаг л даа. Нэг өдөр найзтайгаа ярьж байгаад их хүчтэй маргалдсан юм. Ерөнхийдөө хилийн чанадад сурч байгаа оюутнууд их сайн шүүмжлэгчид болчихсон байдаг. Би ч бас адилхан манай хотод болохгүй байгаа зүйлсийг гадаад оронд ингэж хөгжиж байна, тэд ийм хот төлөвлөлтийн бодлого хэрэгжүүлж байна гэх мэтчилэн ярилцаж байгаад энэ мэдээ, мэдээллийг би ганцаараа мэдэж байхаар бичээд эхэлье, хэрэгтэй хүмүүс нь уншаад мэдэж авах байх гэдэг дүгнэлтэд хүрээд бичиж эхэлсэн. Харин нэг жилийн хугацаанд үнэхээр үр дүн гайхалтай байлаа. Анхандаа мэдээлэл түгээх гэж чөлөөт цагаараа бичиж эхэлсэн бол одоо зав гарган тууштай бичиж байгаа. Өнгөрсөн сараас эхлээд “Депакто Газет”-д сард нэг удаа “Улаанбаатар хотын имидж” гэдэг сэдвийн дагуу нийтлэл бичиж байгаа ба 2019 оны нэгдүгээр сараас эхлээд “Барилга.мн” сэтгүүлд сард нэг удаа нийтлэл бэлтгэн нийтлэхээр яг одоогоор ярилцаж тохироод байна. Энэ тухайгаа ээждээ хэлсэн чинь  “Манай охин мэргэжлээ сольчихсон юм уу ” гээд намайг явуулаад л байна.

Блог бэлтгэн бичихийн хамгийн давуу тал нь их эрэл хайгуулч болдог юм байна. Заримдаа энгийн жижиг гэж санагдсан сэдвээ барьж аваад бичихэд хүртэл тухайн зүйл ямар их хэрэгцээтэй болохыг ойлгохын зэрэгцээ давхар маш их мэдээлэлийг уншиж олж мэддэг ба ерөнхийдөө хувь хүний хөгжилд ч гэсэн үнэхээр их ахиц гаргадаг юм билээ шүү. Түүнчлэн худал мэдээлэл түгээж болохгүй тул бас тун нягт, хариуцлагатай ч байх шаардлагатай болдог юм байна.

-Таны блог нийтлэл, ярилцлага болон архитекторуудын зөвлөгөө зэргийг багтаасан их баялаг юм билээ. Бас контентуудаа хэрхэн бэлтгэдэг вэ. Энэ дундаас хамгийн их хандалт авч байсан контент нь аль нь бэ?

-Маш гоё асуулт байна. Баярлалаа. Архитекторуудтай ярилцлага хийе гэдэг санаа анх “Монгол орны хөгжилд” гээд хилийн чанадад суудаг монголчуудын чуулга уулзалтаас эхэлсэн гэж хэлж болно. 2016 онд Парис хотод болсон чуулганд  архитектур, хот төлөвлөлтийн салбарынхныг оролцуулах хүсэлт гарсан юм билээ. Үүний дагуу Англид архитектороор суралцдаг архитектор ах маань хамтарч оролцох хүсэлт тавьсан юм. Түүнчлэн бид хоёроос гадна Германд архитетороор ажилладаг бас нэг ах маань бие дааж илтгэл тавихаар болоод бид гурав ерөнхийдөө гурван талаас онлайнаар Монголын архитектур, хот төлөвлөлтийн давуу тал болон муу талуудыг ний нуугүй ярилцаад түүнчлэн гадны орны авууштай талуудыг хүртэл ярилцдаг байсан юм. Тэгэхэд ямар их мундаг архитекторууд хилийн чанадад ажилладаг болохыг дээрээс нь эдгээр мундаг хүмүүсийн ажлын туршлага, мэдлэгийг бусад маань ч гэсэн сонссон бол гэж бодоод л өнгөрсөн юм. Харин блогоо ажиллуулж эхлээд яг дээр дурдсан сэдэл дээрээ тулгуурлан архитектурын “ArchiTalk Insight”- гээд блог дээрээ тусгайлан цуврал ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Яг миний хүсч байсанчлан энэхүү ярилцлагын булан маань маш их хандалтыг ярилцлага нийтлэгдэхэд авч байна.  Тэгэхээр манай блогийн уншигчдад энэ төрлийн мэдээлэл ялангуяа хилийн чанадад амжилттай ажиллаж, сурч буй архитекторуудын урмын болон үнэн үгс, туршлага, мэдээ мэдээлэл хэрэгтэй байгааг хараад л байна. Түүнчлэн миний сардаа нэг удаа бичдэг “Оффис дээрх тэмдэглэл” маань их хандалт авч байгаа. Энэ буландаа би тухайн өнгөрсөн сард оффис дээр хэрхэн бужигналдаж өнгөрөөсөн тухай болон гадны студиуд хэрхэн ажилладаг талаарх өөрийн ажигласнаа бичдэг байгаа. Зарим найзууд, уншигчид маань блогоо подкаст болгох санал бас их явуулж байгаа. Гэхдээ миний гол зорилго нь мэргэжлийнхээ хүрээнд эх үүсвэр бүрдүүлэх болохоор яаравчлан шууд подкаст болгох болоогүй л байна. Хэн ч, хэзээ ч http://www.solongochannel.com/ сайтаар маань ороод миний бичсэн зүйлсээс хэрэгтэй мэдээллээ олж авч байвал болж байгаа юм. Ерөнхийдөө энэ мэт салбар салбарт ажилладаг залуучууд маань бага гэлтгүй бичээд л байгаасай гэж боддог.

-Архитектурын салбарт суралцаж яваа оюутнуудад өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгч болох уу. Энэ мэргэжлийн хүмүүст юу нь шантармаар, юу нь урам авмаар байдаг вэ. Ямар хүн сайн архитектор болдог юм бол?

-Бололгүй яахав. Би гэхдээ бас өөрөө суралцаж яваа залуу архитектор болохоор оюутан байгаа дээрээ галзуу сэдвүүдийг барьж авч төслүүдээ хийж байгаарай гэж захимаар байдаг. Учир нь ажил дээр гараад хүссэн хүсээгүй барилгын норм, стандартад баригдаад чөлөөтэй сэтгэлгээ багасаад ирдэг юм шүү. Бас түүнчлэн ажил дээр гараад орон сууц, сургууль, цэцэрлэг, оффисын барилга гэх мэтчилэн түгээмэл барилгууд дээр ажиллах учраас дипломын төслөө хамгийн сонирхолтой байх боломжтой сэдвүүдийг барьж аваарай. Тухайлбал яг одоо би магистерийнхаа дипломын ажлаа Дунай мөрөн дээрх хөвдөг усан сангийн барилгаар хийж байна.Мэдээж амаргүй, гэхдээ дахиад хэзээ усан дээр барилга хийх санаа төрөх юм билээ мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор аль болох хэцүүг сонгож аваад хийгээрэй. Хийх явц үнэхээр шантармаар хэцүү ч тухайн төслөө дуусгаад өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх тэр мэдрэмжийг авч байгаарай гэж зөвлөмөөр байна. Харин сайн архитекторын хувьд тэр ийм тийм гэсэн тодорхойлолт байдаггүй байх гэж боддог. Гэхдээ миний зарчим бол хүнд хэрэгтэй архитектор болох юм л даа. Монгол багш нар маань бас Унгар багш нар нэг л зүйлийг яг давтаж хэлж байхыг би өөрөө сонслоо. Тэр нь “зүгээр нэг зураас гэж байдаггүй ээ” гэж. Зураас болгон чинь ямар нэг утгыг илэрхийлж байх ёстой гэж захиж байдаг. Тэгэхээр зурсан зураас болгоноо үнэ цэнэтэй болгохыг хичээгээрэй. Бас “Яагаад” гэдэг асуултанд нь “Яагаад гэвэл…” гээд төслөө бүрэн хамгаалдаг байгаарай. Манай сургуулийн гадаад оюутнууд профессоруудтай өөрийнхөө санааг хамгаалаад гучин минут маргалдах асуудал бол наад захын байдаг л зүйл байдаг.

-Та хувь хүнийхээ зүгээс хоёр ном, мэргэжилтнийхээ зүгээс хоёр ном нэрлэж, залуучуудад санал болгож болох уу?

-Мэргэжлийн зүгээс гэвэл би Петер Зумтор архитекторын фен гэж хэлж болно. Түүний бичсэн “Atmosphere” болон  “Thinking Architecture” гээд хоёр номыг заавал уншаарай гэж санал болгомоор байна. Харин хувь хүн талдаа бол “Стив Жобсын бүрэн цадиг” номыг заавал уншаарай гэж санал болгоё. Учир нь энэ номноос би хувьдаа их зүйлийг ойлгосон. Тайлбарыг нууц үлдээе. Уншсан хүмүүс нь өөрсдөө мэдрэх байх.

-Амьдралдаа хийж байсан хамгийн зөв сонголтынхоо талаар ярьж болох уу. Мөн эсрэгээрээ хийж байсан алдаа, түүнээс сурсан сургамжийнхаа талаар?

-Англи хэл сурна гээд дөрвөн жилийн өмнө ажлаасаа гарч байсан маань миний амьдралын хамгийн зөв сонголт болсон гэж одоо боддог. Их сургуулиа 2012 онд төгсөөд 2 жил ажиллаад ерөнхийдөө их хайрцаглагдаж эхэлж байсан юм. Тухайн үед тэрийгээ мэдэхгүй яваад л байсан. Нэг газар тогтвортой ажиллаад байрны зээл, машины зээл авна гэх мэт их материаллаг зүйлс мөрөөдөөд яваад байсан гэхүү дээ. Харин аз болж манай ажилд их мундаг гадаадад төгссөн архитекторууд ажилд ороод над шиг хүмүүс муугаа мэдэрч эхэлсэн л дээ. Анхан шатны англи хэлтэй хүн ерөнхийдөө сайн санаа гаргасан ч бусдынхаа доор ороод байгаагаа мэдрээд, шар хөдлөөд англи хэл сураад ямар ч байсан мэргэжлийнхээ зэргийг нэмье гэж шийдээд шууд ажлаасаа гараад л гадаад хэлээ сурч эхэлсэн. Дараагийн хамгийн зөв шийдвэр маань Италид энэ том, алдартай студиод архитектор хийх боломж олдсон үе. Мэдээж шууд харах өнцгийг 360 градус өөрчилсөн. Гэхдээ би энэ студиод ажилд орох гэж дэлхий даяар бараг 150 компанид өргөдөл бөглөөд Лондон, Будапешт бас Ром хотод байрлалтай гурван студиод тэнцсэн шүү. Үлдсэн 147-д нь тэнцээгүй зарим нь одоо болтол хариу бичээгүй нь ч байна.

-Хэн нэгнээс авч байсан хамгийн гоё урмын үг юу байсан бэ. Мөн хүмүүст амьдралын эргэлтийн цэг байдаг гэж ярьдаг. Таны амьдралд нөлөөлсөн үйл явдлын талаар хэлж болох уу. Энэ нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би их азтай хүн гэж  өөрийгөө боддог. Учир нь надад маш сайн найзууд байдаг. Яг нэг гэр бүл шиг. Буруу зүйлс хийвэл зэмлээд, дажгүй сайн ажил хийвэл магтаж урам өгдөг хүмүүс бол манай ээж бас найзууд маань. Тэдгээр хүмүүс хэцүү, хүнд үеүдэд үргэлж миний ар талд хамтдаа байдаг. Анх лицейд байхаасаа эхлээд л хамтдаа нойргүй хонож хичээл номоо давтаад нэгэндээ туслаад, шантрах үед хүч оруулдаг найзууд маань байдаг бол Будапештэд ирээд бас л гэр бүл шиг сайн хүмүүстэй нөхөрлөөд хүний нутагт нэгэндээ түшиг болдог найзуудаасаа их эрч хүч авдаг. Нөхөрлөл бол маш хүчтэй зүйл гэдгийг их ойлгож байна. Түүнчлэн миний амьдралд нөлөөлсөн эргэлтийн цэгийг би яг Унгарын засгийн газрын тэтгэлэг авчхаад явахаа шийдэж байсан үе гэж хэлнэ. Учир нь Унгарын тэтгэлэгт өөрийгөө сориод үзье гэж материалаа өгч байснаас үнэхээр суралцах хүсэлтэй байсан улс маань Америк байсан л даа. Тухайн үед Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт бас давхар тэнцчихсэн байсан юм. Тэтгэлэгтээ тэнцчихээд ээжийнхээ зөвлөгөөг дагасан. Манай ээж “Ямар ч үед Европ боловсрол, Европын архитектурын сургалтын системээр суралцах нь чамд илүү их хэрэг болно. Европ руу л явж суралцах нь зөв шүү” гэж байсан юм.  Үнэхээр зөв шийдвэр байсан гэж одоо боддог. Ерөнхийдөө Европд ирж суралцаад олон орноор аялаад өмнө байсан материаллаг зүйлс мөрөөддөг өөрөөсөө ичсэн гэх үү дээ. Хараад байхад Европ залуучууд их нүүдэлчин амьдралтай санагдсан шүү. Би тэднийг орчин цагийн нүүдэлчид гэж хэлэх дуртай. Учир нь тэд нэг суурьшмал амьдралыг хүсдэггүй ба хаана илүү өсч хөгжих, ажиллаж амьдрах, илүү боломж байна тэр зүгт хэзээ ч нүүхэд бэлэн их хөдөлгөөнтэй, алсын хараатай санагддаг. Би ч бас одоо тэдний нэг болоод л байх шиг байна. Тухайлбал хамт ажилладаг Итали найз маань Норвегийн Осло хотод сарын 6000 еврогийн цалинтай ажиллах гээд явж байна. Үнэхээр тасарцан мундаг архитектор гэвэл яг л манай Монголд ажиллаж байгаа архитекторуудтай адилхан чадвартай залуу байдаг. Энэ мэтчилэн боломж хаа сайгүй байдаг. Тэгэхээр Монгол архитекторуудын маань чадвар бол хаана ч гологдохгүй. Гол нь битгий хэт суурьшмал амьдралд баригдаасай гэж хүсдэг. Өөрсдийгөө бас голж болохгүй шүү. Яг энэ мессежийг хэлэх зорилгоор блогоо ажиллуулж байгаа.

-Та Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг шүү дээ. Тэтгэлгийнхээ талаар болон суралцаж байгаа сургуулийнхаа талаар уг тэтгэлгийг сонирхож байгаа хүмүүст мэдээлэл өгч болох уу

-Унгар улсын хувьд гадаад харилцаагаа их хурдацтай өргөтгөж байгаа улсуудын нэг л дээ. Ялангуяа боловсролын салбарт. Их сургуулиудын сургалтын чанар үнэхээр сайн ч гадаад оюутан багатай, англи хэл дээр хөтөлбөрүүд тун бага болохоор дэлхийд үнэлэгдэх ранкинг нь дэлхийн топ сургуулиудыг бодвол бага зэрэг доогуур байдаг. Яг энэ сул тал дээрээ одоогоос хэдэн жилийн өмнөөс эхлээд хүчтэй бодлого боловсруулаад ажиллаж байгаа юм билээ.  Тэдгээрийн нэг нь жил болгон олгодог Унгарын засгийн газрын тэтгэлэг юм. 2015 оноос өмнө нь Монголоос 10 гаран их цөөн тооны оюутан унгар хэл дээр суралцахаар ирдэг байсан бол 2015 оноос эхлэн албан ёсоор англи хэл дээрх тэтгэлэгүүдээ зарлан дэлхийн залуучуудыг дуудаж байна. Монголоос гэхэд анх 2015 онд 100 оюутан суралцахаар ирж байсан бол одоо жилд 200 оюутан болон тоогоо нэмсэн байгаа. Энэ нь ерөнхийдөө бүх орны залууст эрх тэгш олддог маш сайхан боломж гэж боддог. Түүнчлэн Будапешт хот нь амьдрахад их таатай уур амьсгалтай, Дунай мөрнөөр чимсэн, үзвэр үйлчилгээ, эрүүл мэндийн салбар сайтайн дээр хүн амьдрахад хэрэгтэй бүхий л зүйлсийг хот нь бүрдүүлээд өгчихсөн бөгөөд Европын том хотуудтай харьцуулахад их амар амгалан, нийтийн тээврийн систем үнэхээр сайтай, залуучуудыг урин дуудсан маш үзэсгэлэнтэй хот байдаг юм. Нэг үгээр бол сурахад төгс орчин тэнд байдаг.

Харин миний суралцдаг Будапештын Технологи, Эдийн Засгийн Их Сургууль нь Унгарын номер нэг технологи, эрдэм шинжилгээний сургууль ба анх 1782 онд байгуулагдаж байсан анхны их сургуулиудынх нь нэг юм. Нийт гурван Нобелийн шагналтантай, олон тооны гайхалтай эрдэмтэд төрөн гарсан түүхтэй их сургууль байгаа. Зарим хүмүүс сургуулийн нэрэнд “Эдийн Засаг” гэдэг үг орсонд гайхдаг. Энэ нь яг үнэндээ эдийн засагч бэлдэх биш бөгөөд “Эдийн засгийн мэдлэгтэй инженерүүдийг бэлдэх” гэж тайлбарлаж болно л доо. Тухайлбал манайд маш их хүнд инженерчлэлийн нарийн мэргэжилийн хажуугаар философи, маркетинг, эдийн засгийн хичээлүүдийг давхар ордог. Энэ нь манай сургуулийн төгсөгчдийн нэг давуу тал нь болоод төгсдөг юм билээ. Түүнчлэн шалгалтуудыг уламжлалт аргаар авдаг ба сонголттой тест бөглөдөггүй. Зарим хичээлүүд  богино хэмжээний шалгалтуудыг долоо долоо хоногийнхоо лекцээр авдаг хичээлүүд ч олон байдаг. Яг хичээлийн семестрт бол үнэхээр завгүй л байдаг. Ялангуяа архитектурын сургалт бол хамгийн хүнд салбаруудынх нь нэг л дээ. Олон тооны төслийн хичээлийн хажуугаар инженерийн тооцооллууд түүнчлэн бүх хичээлүүд тогтсон хөтөлбөрийн дагуу хагас семестр тутамд тухайн хичээлүүдийн төслийн үзүүлэн бэлтгэх, илтгэл тавих гээд л заримдаа өдөрт 4-5 цаг унтаад үлдсэн цагт нь сууж ажиллах өдрүүд бол  маш олон байдаг. Гэхдээ үр дүн нь маш гайхалтай шүү.

-Одоо ажиллаж, амьдарч байгаа орноос Монголд хэрэгжүүлэх юмсан гэж хүсдэг гурван зүйлийг онцолж, яагаад гэсэн асуултад хариулж болох уу?

-Би Будапешт хотын төлөвлөгөөг унших их дуртай. Учир нь тэд төлөвлөөд яг төлөвлөгөөнийхөө  дагуу хот төлөвлөлтөө хийгээд, норм стандартын дагуу барилгаа бариад нэг ёсондоо бидний нүдэн дээр илт бүтээн байгуулалт хийгдэж байгаа хотуудын нэг л дээ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай блогоос уншиж болох юм. “Будапешт-2030” – Урт хугацааны бодлого гээд их чухал бодлогыг тэд хэрэгжүүлээд байна. Эндээс харахад яг одоогоор манайд хэрэгжүүлээсэй гэж боддог зүйлс гэвэл:

o   Алсын хараатайгаар хийж буй зүйлсээ төлөвлөдөг

o   Тэгэж төлөвлөсөн бодлогуудаа үе шаттайгаар хэрэгжүүлдэг

o   Хэрэгжүүлэх явцдаа стандартаа ягштал мөрддөг байгаасай гэж маш ихээр боддог.

Харин Ромын тухайд, “Ром нэг өдөрт үүсээгүй” гэдэг хэлц надад их таалагддаг. Хэрвээ Италийн Засгийн газар хотуудаа ингэж төрөлх байдлаар нь хөгжүүлээгүй, энд тэнд нь газрын зараад болсон болоогүй шилэн барилга бариад түүхэн хотоо эвдсэн бол өнөөдөр хэн ч Ром хотыг зорьж ирэхгүй л байсан болов уу. Миний хувьд, хот бол тэр чигтээ тухайн улсын түүхийн толь бичиг шиг санагддаг. Улс орон болгон туулсан замналаасаа хамаарч хот төлөвлөлт, архитектурын өөр өөр шийдлүүдийг сонгосон байдаг. Энэ нь тухайн хотуудыг илэрхийлэх имиджийг бүрдүүлээд байгаа юм. Ийм болохоор манай хотууд хурдхан ирээдүйн имиджээ тодорхойлоод алхамуудаа хийж эхлээсэй гэж маш ихээр бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим