Дэлхий дахинд
АНУ Ираны эсрэг дайн эхлүүлэв

Олон улсын хэмжээнд хурцаар хөндөгдөж буй сэдэв бол АНУ болон Ираныг тойрсон маргаан болоод байна. Иран улс нь 1979 оны исламын хувьсгалаар хаант засгаа түлхэн зайлуулж исламын шашны хэт үзэл бүхий улс болон хувирсан. Хувьсгалын дараагаас АНУ-тай харилцаагаа эрс муутгасан Иран улс 1979-1988 оны хооронд Ирак улстай дайтсан бөгөөд хэн хэн нь ялалт байгуулж чадалгүй дайн зогссон түүхтэй. Тухайн үед АНУ нь Иракийг дэмжин зэвсэг санхүүгээр тусалж байсан гэдэг. Энэ өдрөөс эхлэн АНУ, Иран хоёрын харилцаа хурцаар хөндөгдөж эхэлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлын үеэсээ эхлэн АНУ-д ашиггүй бүхий л гэрээ, хэлэлцээрээс гарна хэмээн хэлж байсан билээ.Түүний ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан олон гэрээ хэлэлцээрийн нэг нь 2015 онд байгуулагдсан “Ираны цөмийн хэлэлцээр” байсан юм. Энэ гэрээ хэлэлцээрийн гол зорилго нь цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх Ираны боломжийг хязгаарлахад оршиж байв. Ираны зүгээс өндөр түвшинд баяжуулсан уранаа хорогдуулж, дахин уран баяжуулахгүй байх замаар цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэх баталгааг их гүрнүүдэд өгөхөд оршиж байв.
2015 онд энэхүү хэлэлцээр байгуулагдах үед олон улсын цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчид, хэлэлцээрт оролцогч улс орнууд тэр дундаа тухайн үеийн АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама цөмийн зэвсэг хураах чиглэлд гарсан түүхэн, чухал ач холбогдолтой гэрээ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Уг гэрээнд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй таван орон болох ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Их Британи болон ХБНГУ зэрэг улсууд оролцсон юм.
Гэвч 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дээрх гэрээг Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах бус харин ч эсрэгээрээ терроризмыг санхүүжүүлэхэд нь Тегеранд тусласан, АНУ-д ямар ч ашиггүй маш муу гэрээ гэж үзэж байгаагаа илэрхийлээд гэрээнээс гарахаа албан ёсоор зарласан. Ингээд Ираны эсрэг цуцлагдаад байсан хоригууд шат дараатайгаар дахин сэргэж эхэлсэн билээ.
Өчигдөр буюу арван нэгдүгээр сарын 5-нд үлдсэн бүх хоригууд хэрэгжиж эхэллээ. Энэ удаагийн хоригт эрчим хүчний салбар, газрын тостой холбоотой гэрээ хэлцлүүд болон тус улсын Төв банкаар дамжуулан хийсэн хувьцааны арилжаа, хөлөг онгоцны тээвэр болон хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбар хамрагдаж байна. Эхний ээлжийн хориг Ираны ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, үндэсний вальютын ханш нь тал хувиар унаад байсан бол энэ удаагийн хориг нь Ираны газрын тосны экспортыг бүрэн зогсоох зорилготой юм.
Газрын тосны олборлолт, түүний борлуулалтаас олж байгаа ашиг орлого нь Иран улсын нийт төсвийн 80%-ийг бүрдүүлдэг байна. Тиймээс энэ удаагийн хориг Ираны эдийн засагт том цохилт болох нь дамжиггүй гэж судлаачид үзэж байна. Үүний нөлөөгөөр Ираны хамгийн том худалдан авагчид болох Хятад, Япон, Итали, Грек, Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк зэрэг улсууд мөн сандралд орох нь гарцаагүй гэнэ. Харин эдгээр улсууд АНУ-ын хоригийг хүлээн зөвшөөрч, Иранаас авах газрын тосны импортоо багасгахаар болсон гэж АНУ мэдэгдээд байгаа ч Ираны боловсруулаагүй газрын тосны гуравны нэгийг импортлогч Хятад улс энэ хоригийг дэмжиж байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Үүнээс гадна Хятад болон АНУ-ын хооронд томоохон худалдааны маргаан дэгдээд байгаа энэ цаг үед Хятад улс АНУ-ын үгийг дагана гэдэг эргэлзээтэй асуудал билээ. Европын Холбоо Ираны Засгийн газар гэрээг хангалттай хэрэгжүүлж байгаа гэж үзээд АНУ-ын хоригийн эсрэг байр суурьтай байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Энэ хориг бол Вашингтоны зүгээс Иранд авч хэрэгжүүлсэн хамгийн хатуу хориг арга хэмжээ байх болно. Зорилго нь терроризмыг санхүүжүүлэгч хамгийн том улсыг зогсоох. Бидний авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээнүүд хэдийн үр нөлөөгөө өгөөд эхэлсэн. Ираны газрын тосны экспорт сая гаруй баррелиар буураад байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх болно” гэж мэдэгдэв.
Харин Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани үндэсний төв телевизээрээ дамжуулан “Манай улс дайны нөхцөл байдалд шилжлээ. АНУ-ын эсрэг эдийн засгийн дайны нөхцөл байдал үүсч байна. Бидний дайсан маш дээрэлхүү хүмүүс. Эдийн засгийн дайнд ялахын төлөө бат зогсох болно. АНУ-ын энэхүү хоригийг үл харгалзан газрын тосоо экспортлосоор байна” хэмээн мэдэгджээ.
Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Зариф “Бидэнд газрын тосоо худалдах маш олон арга зам бий. Бид газрын тосны худалдаагаа ямар ч тохиолдолд үргэлжлүүлсээр байх болно. Үхлээ хүлээгээд хэвтэхийг тэвчихгүй. Нээлттэйгээр худалдахыг зөвшөөрөхгүй байгаа бол шаардлагатай тохиолдолд бусад арга замыг ч сонгож болно” хэмээн мэдэгдсэн нь шаардлага гарвал газрын тосыг хар зах дээр худалдана гэсэн сануулга байв.
АНУ БОЛОН ИРАНЫ ТҮҮХЭН ДЭХ “ХАР ӨДРҮҮД”
АНУ болон Иран улсуудын бие биеийнхээ эсрэг чиглэсэн бүх шийдвэр, дайралтууд “арван нэгдүгээр сарын 5”-ны өдөр тохиодог байсан нь сонирхолтой. Учир нь 1979 оны арваннэгдүгээр сарын 5–ны өдөр Иранд АНУ-ын Элчин сайдын яам байгуулагдсан бөгөөд уурлаж бухимдсан Иранчууд АНУ-ын Элчин сайдын яамны өмнө төрийн далбааг нь шатаасан байна. Иранчууд энэ өдрийг “Хар өдөр” хэмээн нэрлэдэг гэнэ.
1980 оны арваннэгдүгээр сарын 5.Ираны дунд сургуулийн хүүхдүүд АНУ-ын төрийн далбааг урав.
1981 оны арваннэгдүгээр сарын 5.Ираны хэт шашны үзэлтэй гэгддэг “Махир” охидын сургуулийн сурагчид АНУ-ын төрийн далбаа дээр гишгэлэв.
1982 оны арваннэгдүгээр сарын 5.Ираны залуусын котолин гудамжинд АНУ-аас сэрэмжлүүлсэн “Ар талаа сайн хар, ард чинь Америк зогсч байна”гэсэн утгатай үгсийг бичжээ.
1989 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны хэсэг залуус АНУ-ын Элчин сайдын яамыг хаахыг хүсч гурван хоногийн турш өлсгөлөн зарлав.
1999 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны худалдааны төвүүдээр АНУ-ын төрийн далбааг газарт дэвсжээ.
2009 оны арваннэгдүгээр сарын 5. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама Иран-АНУ хоёр улс нэг шугамд явах учиртай гэж мэдэгдэл гаргаснаас болж, түүний зургийг цовдолжээ.
2018 оны 11 дүгээр сарын 5. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн үед цуцлаад байсан Ираны эсрэг бүх хоригийг дахин сэргээж хэрэгжүүлж эхлэв. Үүнийг эсэргүүцсэн Ираны иргэд хуучин АНУ-ын Элчин сайдын яамны өмнө 100 ам.долларын дэвсгэртийн зургийг томоор хэвлэн дэвсэж дээр нь Дональд Трампыг дүрсэлсэн мануухайг байрлуулсан байна. Удалгүй Дональд Трампын мануухайг шатааж эхлэв. Түүний хажууханд АНУ-ын мөнгөн тэмдэгтийг мөн шатааж, 100 ам.долларын дэвсгэртийн зураг бүхий хулдаасан хэвлэл дээр гишгэлж байв.

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм13 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно