Улс төр
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-аас дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гаргажээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэрийг тус намын дунд шатны байгууллагаас гаргасан байна.
Тодруулбал, АН-ын Үндсэн дүрмийн хорооны Сонгинохайрхан дүүргийн салбар хорооноос намын дүрэм зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр түүнийг намаас хасжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас лавлахад “Намын дунд шатны байгууллагаас ийм шийдвэр гаргасан. Одоогоор албан бичиг нь удирдлагын түвшинд ирээгүй байна гэсэн хариулт өгөв.
Мөн Н.Алтанхуягийн туслахаас уг шийдвэрийн талаар тодруулахад “Одоогоор мэдэгдсэн зүйл алга. Намаас хассан талаар бидэнд мэдэгдээгүй” гэлээ.
Ямартай ч Н.Алтанхуягийн өөрийнх нь харьяалагддаг намын дунд шатны байгууллагаас түүнийг дөрөв хүртэл жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан байна. Намаас нь ийм шийдвэр гаргасан учир тэрбээр заасан хугацаанд ямар нэг сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм.
Н.Алтанхуяг нь 2018 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сарын 15-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.
Тэрбээр яагаад чөлөөлөгдөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувиар надад цааш нь ярих, хийх олон ажил байна. Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хүний ярьсан юм нь Ерөнхийлөгч дээр хаяглагдаад, Ерөнхийлөгч Н.Алтанхуягийг ингээд хэлчих гээд хэлүүлсэн мэтээр мушгиж гуйвуулаад байх юм.
Шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө хувь хүнийхээ хувиар бодсон зүйлээ чөлөөтэй хийе гэж бодож зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөж байна” гэж байсан билээ.

Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.
“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг18 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа