Энтертайнмент
“Тютю”-ийн Цэдо Италийн “Vogue” сэтгүүлийг чимжээ
Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн олны анхаарал татсан “Тютю” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Цэдо буюу М.Цэрэндолгор шинэ цагийн сэтгэл татам бүсгүйд зүй ёсоор тооцогдоно. Түүнийг ихэнх хүмүүс балетчин хэмээн боддог ч тэрбээр мэргэжлийн жүжигчин бөгөөд ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, кино жүжигчин мэргэжлээр төгсчээ.
Сүүлийн жилүүдэд жүжигчин гэхээсээ илүүтэй фото модель чиглэлээр ажиллах болсон тэрбээр өнгөрсөн жил тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэгч “Christian Louboutin”-ы нүүр царайгаар тодорч байв. Харин энэ удаа Цэдо загварынхан дунд алдартай “Vogue” сэтгүүлийн зураг авалтад оролцжээ. Түүний хувьд Vogue” сэтгүүлд зургаа авхуулахаас өмнө Израйлийн хамгийн олон уншигчтай “Thejerusalem post style” сэтгүүлийн хуудаснаа зургаа авхуулсан байна. Сонирхуулахад тэрбээр 2015 оноос хойш “ UBS” телевизийн захирал Л.Балхжавын бага хүү Б.Билгүүнтэй үерхэж эхэлсэн юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.