Энтертайнмент
“Яг түүн шиг” шоуны ХАМГИЙН ХАМГИЙН

Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, уярааж, хүлээлт үүсгэж чадсан шоу бол “Яг түүн шиг”. Тэгвэл “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын эхний дугаар ирэх амралтын өдөр /2019.05.05/ үзэгчдийн хүртээл болох гэж буй.
Энэ удаагийн шоунд өмнөх улирлын 24 оролцогчоос сонгогдсон найман шилдэг оролцогч өрсөлдөнө гэдгээрээ онцлог. “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дараагийн дугаарт өрсөлдөх найман оролцогчоор жүжигчин Т.Бархүү, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, Б.Маралжингоо, Б.Амархүү, Б.Халиун, Г.Сүндэрмаа, Б.Нацагдорж нар сонгогджээ. Ингээд тун удахгүй үзэгчдэдээ хүрэх гэж байгаа “Яг түүн шиг” шоуны хамгийн хамгийнаас сонирхуулья.
ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН ОРОЛЦОГЧ Т.БАРХҮҮ
“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын ялагчаар “Х түц” продакшны жүжигчин Т.Бархүү шалгарсан. Тэрбээр шоуны туршид олон гайхалтай үзүүлбэрийг үзүүлэн үзэгчдийг байлдан дагуулж, гурван ч дугаарын ялагчаар тодорсон авьяаслаг уран бүтээлч. Жүжигчин Т.Бархүү хоёрдугаар улирлын эхний дугаарт дуучин Т.Дэлгэрмөрөнг дууриан түрүүлсэн бол дараагаар нь алдарт “Bee Gees” хамтлагийн дуучны дүрд хувирсан. Мөн алдарт дуучин Cher болж, өндөр өсгийт дээр тун чадварлаг бүжиглэн, дуулсан билээ.
Харин тэмцээний финалын шатанд алдарт “Aerosmith” хамтлагийн дуучин Steven Tyler болж, “Яг түүн шиг-2” шоуны тайзыг доргиолоо. Шүүгч, үзэгч, оролцогчоос нийт 54 оноо цуглуулснаар “Яг түүн шиг 2” шоуны ялагч болж, хамгийн олон түрүүлсэн оролцогчоор тодорчээ.
ХАМГИЙН УДААН ХУГАЦААНД ХУВИРГАСАН ДҮР “МАСК”
Төгөлдөр хуурч С.Алимаа “Яг түүн шиг 2” шоунд оролцохдоо базер даран Холливудын жүжигчин Jim Carrey буюу ногоон маскын дүрд хувирах даалгаврыг авсан. Тэрбээр төгөлдөр хуур тоглохоос гадна чамгүй сайн бүжигчин гэдгээ энэ үзүүлбэрээр үзүүлээд амжсан. Түүнийг “Маск” уран сайхны киноны гол дүрд хувиргахад тийм ч амар байгаагүй бөгөөд бараг дөрвөн цагийг зарцуулж, нааж будсан гэнэ.
ХАМГИЙН ОЛОН УДАА ДАВХЦСАН ДҮР “МАЙКЛ ЖЕКСОН”
“Яг түүн шиг” шоуны эхний улиралд дуучин Б.Амархүү попын хаан Майкл Жексоныг тайзнаа амилуулсан. Тэрбээр шүтээн болсон дуучныхаа 1983 онд гаргаж байсан “Beat it” дууг яг адилхан дуурайн дуулсан. Харин шоуны хоёрдугаар улиралд дуучин Г.Ганхүү, С.Гантогоо нар попын хааны дүрд хувирсан бол шоуны дараагийн улиралд залуу жүжигчин М.Цэрэндолгор бүсгүй попын хааны дүрд хувирсан байдаг. Ийн алдарт попын хаан Майкл Жексоныг “Яг түүн шиг” шоуны тайзнаа хамгийн олон буюу дөрвөн удаа амилуулсан ажээ.
ХАМГИЙН ИХ ХАНДАЛТТАЙ ҮЗҮҮЛБЭР “ЖИММИ ЖИММИ”
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын оролцогч дуучин С.Гантогоо Энэтхэгийн Rita Oberoi хэмээх дуучны дүрд хувирсан үзүүлбэр “Youtube”-т хамгийн их хандалтыг авчээ.
Дуучин С.Гантогоо хоёрдугаар улирлын тав дахь дугаарт Энэтхэгийн алдарт “Жимми жимми” дууг тун чадварлаг дуурайн дуулсан нь шүүгч болон үзэгчдийн сэтгэлд нийцэж, сошиалд нийт 4.5 сая хандалтыг авснаар ялагч болсон байдаг.
ХАМГИЙН ЗАЛУУ БОЛОН ХӨГШИН ОРОЛЦОГЧ
“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын найм дахь оролцогч шоу эхэлтэл үзэгчдэд нууц хэвээр байсан. Гэтэл энэ нууцлаг оролцогч шүүгч Г.Ганхүү байсан нь үзэгчдийг гайхшруулсан юм. Тэрбээр хэдийгээр өөрийн хүсэлтээр шоуны оролцогч болсон бөгөөд залуу уран бүтээлчдээс дутахааргүй авьяаслаг гэдгээ батлан харуулсан юм. Өөрөөр хэлбэл нас бол тоо гэдгийг батлан харуулсан нэгэн. Дуучин Г.Ганхүү шоуны үеэр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Фэйсбүүкт 70, 80-аад оны эмээ, өвөө нар болимоор юм” гэх утгатай пост явж байсан. Гэтэл би 60-аад оны хүн байдаг. Тэгэхээр бид болоод түүнээс дээш үеийг бараг амьд юм уу гэж хэлэх нь холгүй болчихож байгаа биз. Ингээд дээрх постоос болоод л ер нь яагаад 60-аад оныхон “Яг түүн шиг” шоунд орж болохгүй гэж гэсэн сэдэл төрсөн” тухайгаа ярьсан байдаг.
Харин шоуны хамгийн залуу оролцогч бол гуравдугаар улирлын оролцогч, залуу жүжигчин М.Цэрэндолгор юм. Тэрбээр тусгай дугаарт алдарт Чарли Чаплинд хувирч, шүүгчид болон оролцогчдын нийлбэр оноогоор хамгийн өндөр буюу 12 оноогоо авч, ялагч болсон. Дөнгөж 20 нас хүрч буй авьяаслаг уран бүтээлч бүсгүй жүжиглэхээс гадна чамгүй сайн модель ажээ.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм14 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм16 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм15 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр