Энтертайнмент
СТА, дуучин Б.Амархүү ялагч болж, дөрвөн сая төгрөгөөр шагнуулав

“Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирлын эхний дугаар өчигдөр /2019.05.05/ “Боловсрол суваг” телевизээр гарч, ялагчаар дуучин Б.Амархүү шалгарлаа. Энэ удаагийн “Яг түүн шиг” шоу өмнөх улиралд оролцож байсан шилдэг оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тэр утгаараа эхний дугаарт шилдгүүд өөрсдийн өмнө нь хувирч байсан шилдэг оддын дүрээрээ эргэн ирсэн юм.
Мөн “Яг түүн шиг” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ч өөрчлөлт оржээ. Тодруулбал, Монголын тайз, дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж, шүүгчээр ажиллаж байгаа бол “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан энэ улирлын шүүгчээр ажиллах юм байна. Мэдээж шоуны “явдаг Википедиа” хочит Г.Ганхүү шүүгчээр ажиллаж байгаа ажээ.
Шоуны үеэр шүүгчид оноогоо танилцуулахдаа Д.Жаргалсайхан шүүгч хамгийн бага оноо өгсөн оролцогчдоо дуу зохиож өгнө гэж амлаад, загвар өмсөгч С.Сарнайд дөрвөн оноо өглөө. Энэ удаагийн “Яг түүн шиг” шоуны эхний дугаарын ялагч дуучин Б.Амархүү дөрвөн сая төгрөгөөр шагнуулсан юм.
Эхний дугаарт дуучин Б.Нацагдорж шоуны салхийг хагалж алдарт дуучин бүсгүй Beyonce, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүүгийн хувьд “Никитон” хамтлагийн Б.Батчулуун, эхний улирлын ялагч дуучин П.Баярцэнгэл Bruno Mars, загвар өмсөгч С.Сарнай Lana Del Rey, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа LP, дуучин Б.Маралжингоо Amy Winehouse, дуучин Б.Халиун дуучин С.Сэрчмаа, дуучин Б.Амархүү алдарт дуучин Justin Timberlake-ын дүрд хувирлаа.
ДУУЧИН Б.НАЦАГДОРЖ ШАЛДАРТ ДУУЧИН БҮСГҮЙ BEYONCE
“Х ТҮЦ” ХАМТЛАГИЙН ЖҮЖИГЧИН Г.БАРХҮҮ “НИКИТОН” ХАМТЛАГИЙН Б.БАТЧУЛУУН
ДУУЧИН П.БАЯРЦЭНГЭЛ BRUNO MARS
ЗАГВАР ӨМСӨГЧ С.САРНАЙ LANA DEL REY
“SWEETYMOTION” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Г.СҮНДЭРМАА LP
ДУУЧИН Б.МАРАЛЖИНГОО AMY WINEHOUSE
ДУУЧИН Б.ХАЛИУН ДУУЧИН С.СЭРЧМАА
ДУУЧИН Б.АМАРХҮҮ ДУУЧИН JUSTIN TIMBERLAKE

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм14 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм16 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм15 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр14 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр