Улс төр
Хэнтийн нөхөн сонгуулийг шинжье

Хэнтийн нөхөн сонгууль энэ зургадугаар сард болох эсэх нь Үндсэн хуулийн цэцээс шалтгаалах болов. УИХ-ын 42-р тойргоос сонгогдсон Д.Гантулгын холбогдсон хэргийг шүүх эцэслэн шийдээгүй байхад чөлөөлж, УИХ нөхөн сонгуулийг товлон зарласан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Ганхуяг гомдол гаргасан нь энэхүү байдлыг үүсгээд байна. Гэхдээ нэгэнт зохион байгуулалтын ажил эхэлж, улс төрийн 11 хүчин оролцохоор СЕХ-ноос батламжаа гардан авчихаад байгаа. Албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байгаа ч парламентад суудалтай МАН, АН, МАХН-аас гадна Хөдөлмөрийн үндэсний нам, МНН, Ард түмний олонхийн засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Дэлхийн монголчууд нам, Монгол консерватив нам, Зон олны нам, Үнэн ба зөв намуудын албан бусаар ажиллаж эхлээд байна.
Зарим намуудаас нэр дэвшихийг горьлогчид ч тодроод байгаа. Ийм үед нөхөн сонгууль намар хүртэл хойшилсон ч гол өрсөлдөөн МАН, АН болон МАХН гэсэн 3 намын дунд явагдах нь тодорхой юм. Магадгүй Цэцэд үүссэн зарга үргэлжилсээр Хэнтийд нөхөн сонгууль явуулахгүй байх нь хэнд ашигтай вэ? Тиймээс МАН, АН, МАХН-ын болон намын дарга нарынх нь рейтингээр Хэнтийн нөхөн сонгуулийн үр дүнг урьдчилан шинжиж үзье.
МАН
МАН-ын хувьд Хэнтийн 42-р тойрог бол 65 суудлынх нь нэг байсан. Энэ утгаараа нэг суудлаа эргүүлэн авах нь нэр төрийн хэрэг. Тиймдээ ч намын даргаа, Ерөнхий сайдаа нэр дэвшүүлэх яриа байгаа. Хэрэв У.Хүрэлсүх нэр дэвшвэл МАН-ын даргын болон Ерөнхий сайдын хувьд нэр хүнд, рейтингээрээ бусад өрсөлдөгчдөө хол хаях магадлал хамгийн өндөр. Нэр дэвшигчийн хувьд санал авахад гол хүчин зүйл нь намын болон намын даргын рейтинг ямар их нөлөөлдгийг 2016-2020 оны сонгууль харуулсан. Эрх баригч намын хувьд үүн дээр Засгийн газрын үйл ажиллагаа нэмэгдэнэ.
Тиймээс энэ 3 үзүүлэлтээр МАН-ыг шинжвэл:
Намын | Намын даргын | УИХ, Засгийн газрын | |
1. | Улс төр дэх МАНАН-гийн мафийг анх удаа илчилж, тэмцэж буй | “Сантмаргад “төвийн IV сарын судалгаагаар нийслэл, орон нутагт №1-ээр тэргүүлж буй | Төрд их цэвэрлэгээ эхлүүлсэн |
2. | Намынхаа бүх шатанд шударга ёс, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж буй | Нам дотроо цэвэрлэгээ хийж буй ч намын гишүүдийнхээ дэмжлэгийг хүлээж байгаа | Авилгажсан шүүх, прокурор, АТГ-ын эсрэг хийж буй тэмцэл нь эхнээсээ үр дүнд хүрч буй |
3. | Нам дахь МАНАН-гийн бүлэглэлээсээ салж, цэвэрлэж буй | Нам дахь хамгийн том бүлэглэл болох “хотын фракцтай” тэмцэж буй ч гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадсан | 1000 луйвар гэж хэлж болох “Эрдэнэтийн 49” хувийг хууль бусаар худалдан авсан улстөр, бизнес, хууль хяналтынхны оролцсон мафи маягийн хуйвалдааныг илчилж ТӨРД 100 хувь буцаан авсан |
4. | Намын удирдлагыг МАНАН-жаагүй мафижаагүй залуусаар бүрдүүлж эхэлсэ | Намын 200 орчим мянган гишүүнээ нэг гарт, нэг бодлогод нэгтгэн зангидаж байгаа
|
ҮАБЗ-ийн 3 гишүүн болох Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын дэмжлэгийг хүлээж, ҮАБЗ-ийг нэг бодлогод нэгтгэж байгаа |
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид байсан Салхитын мөнгөний ордыг төрд буцаан авсан |
АН
Сантмаргадын IV сарын судалгаагаар УИХ-ын сүүлийн 2-ч сонгуулийн хугацаанд тэргүүлж байсан АН энэ удаад рейтинг нь бараа сураггүй доош унасан. АН-ын угшилтай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтингийн үл тооцвол ТОП 10 улстөрчийн тоонд АН-ын лидерүүдээс хэн ч багтаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын дарга С.Эрдэнэ намаасаа хөөгөөгүй байсан бол ганц ч гэсэн АН-ын хүн эхний 5-д гялтайх байлаа. Гэвч тэгж чадсангүй. Гэхдээ намын рейтинг тухайн намыг удирдаж буй даргатайгаа шууд холбоотой байдгийг энэ судалгааны үр дүнгээс харж болно. Магадгүй АН-ын дарга С.Эрдэнэ биш өөр хүн тэргүүлж байсан бол судалгаа өөр гарах байсныг үгүйсгэх аргагүй. Ямартай ч УИХ-ын нөхөн сонгуулийн өмнөх хамгийн том гэж хэлж болох улстөрийн судалгаагаар ийм рейтингтэй байгаа АН-ынхны хувьд Хэнтийн нөхөн сонгуульд ялах нь байтугай МАН-ын дараа оноо авах ч боломж тун муу юм. Учир нь “Москва ханиалгахад Монгол хатгаа тусна” гэдэг шиг МАН дотор өрнөсөн “их цэвэрлэгээний” сүүдэрт АН цохиулж, одоо хүртэл өндийж босч чадахгүй байгаа. Долоо хоног болгон шахуу л С.Эрдэнэ даргыгаа эсэргүүцсэн гишүүд нь АН-аас гарч буйгаа мэдэгдэхийн зэрэгцээ өмнөх сонгуулиар АН-ыг тэргүүлж байсан, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь Нэгдмэл монгол гэх хөдөлгөөн байгуулан “С.Эрдэнийг АН-аас зайлуулна” хэмээн Монгол даяар заналтайгаар зарлаж яваа.Нэгдмэл монгол хөдөлгөөн нь нэг их удахгүй нам болно гэсэн яриа ч байгаа. Энэ тохиолдолд АН ямар ч байсан С.Эрдэниийн, Н.Алтанхуягийн болон бусад гэсэн 3 хэсэгт хуваагдана гэсэн яриа ч бий. АН дотроо ийм бужигнаантай, хөл толгойгүй байгаа нь Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихийг горьлогчдод ч нөлөөлж буй. Тиймээс энэ сонгууль АН-аас буюу С.Эрдэнийн талаас Ж.Оюунбаатар, Н.Алтанхуягийн талаар Ж.Хүдэрбаатар, нэр дэвшвэл гайхах хэрэггүй. Үүн дээр нэмэгдээд УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатар АН-аа аврахын тулд бие даан нэр дэвшинэ ч гэсэн яриа бий. Энэ бүгдээс үвэл одоогийн байдлаар АН-ын хувьд Хэнтийн нөхөн сонгуульд эерэгээр нөлөөлөх зүйл шинжигдэхгүй байна.
АН-ыг дараах 3 үзүүлэлтээр шинжвэл:
Намын | Намын даргын | УИХ, Засгийн газрын | |
1. | Нам дотроо С.Эрдэнэ даргыг огцруулахаар гишүүд нь тэмцэж буй | Намын дарга асан Н.Алтанхуяг “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулан С.Эрдэнийг огцруулахаа зарласан | УИХ-д АН бүлгийн хэмжээнд ажиллаж байсан ч Лу.Болд, Ж.Батзандан 2-ыг хөөснөөрөө албан ёсны бүлэггүй болсон |
2. | Сүүлийн 3 сарын байдлаар албан болон албан бусаар АН-ын гишүүнээс 50 гаруй хүн татгалзан гараад байгаа |
Намын даргын рейтинг намын гишүүдийнхээ дунд 40 хувьд хүртэл унасан |
МАХН
МАХН-ын хувьд сонгуульд нэр дэвших асар их хүсэлтэй ганц л хүн байдаг. Тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Өмнөх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломжгүй байсан тэрбээр энэ удаагийн Хэнтийн нөхөн сонгуулийг жилийн өмнөөс тэчьяадан хүлээсэн. Бас өнгөрсөн зунаас хойш л Хэнтийд бараг суурьшсан. Гэвч Хэнтийн хувьд МАХН болон Н.Энхбаярын хувьд аль алинд нь давуу тал байхгүй. Сүүлийн үед У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцлийг дэмжиж ”Шударга бусын хонгил”-ыг илчилж, өөрийгөө цайруулж, цагаатгаж эхэлсэн ч энэ тэмцэл гэхээсээ илүү өш хонзогнол авах нь гэсэн айдас хүйдсийг нийгэмд төрүүлж буй. Тиймээс МАХН болон Н.Энхбаярын хувьд шударга ёсны тэмцлийн талаар юу ч яриад энэ сонгуульд санал авах БОНУС болж чадахгүй л болов уу.
Тэгээд ч МАХН-д Н.Энхбаяр, С.Ганбаатар 2-оос өөр туг, далбаа болчих Монголд танигдсан улстөрч одоогоор байхгүй. Тиймээс УИХ-д орж, байр сууриа эзэлснээр өш хонзогнолоо тайлахаас өөрөөр зорилгогүй мэт харагддаг, харьж яваа даргын рейтинг Хэнтийд нэмэр болохгүй л болов уу. Сантмаргадын судалгаагаар МАХН-ын дарга АН-ын даргыг бодвол ТОП улстөрчдийн рейтингээрээ 5-д жагссан. Энэ нь олзуурхууштай ч МАХН –ын рейтинг гэхээсээ илүүтэй Н.Энхбаяр гэдэг хувь хүний хүчин чармайлтаар ийнхүү 5-д орсон гэж хэлж болно.
Намын | Намын даргын | УИХ, Засгийн газрын | |
МАН, АН шиг бие даасан бодлого, үйл ажиллагаа явуулдаггүй. Тухайн үед өрнөсөн улс төрийн үйл явдалд байр сууриа илэрхийлэхээс хэтэрдэггүй. Энэ нь нийгэмд намынх нь байр суурь рейтингийг тогтортой байлгаж чаддаггүй | Намын нэртэй боловч хувь хүний байр сууриар асуудалд ханддаг нь өөрийг нь “ялтан” болгосон улстөрчдөд хонзогносон хонкогнол нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа мэт ажиглагддаг.
|
Намынх нь нэрээр УИХ-д сонгогдсон ганц гишүүнтэй боловч тэр нь УИХ-ын үйл ажиллагаанд хувийн, ганцаарчилсан тоглолт хийдэг тул УИХ-д төлөөлөлгүй шахуу |

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм14 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм15 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм15 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр14 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр