Connect with us

Энтертайнмент

М.Оргил: Чингисийн түүх “Оскар” авсан ямар ч зохиолыг бут ниргэнэ

Нийтэлсэн

-

“Монголын үндэсний кино хороо” төрийн бус байгууллагын тэргүүн, жүжигчин, продюсер, Монгол Улсын Ерөнхийлөгчийн кино урлагийн салбар хариуцсан орон тооны бус зөвлөх М.Оргилтой киноны хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Та 2012 оны үед Соёлын яам гэж байхад Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Соёлын бодлогын талаар саналаа хуваалцаач?

-Соёлын яам 2012-2014 оны хооронд оршин тогтносон. Энэ хугацаанд би төрийн албанд ажиллажээ. Тухайн үеийн Засгийн газар хамгийн удаан оршин тогтносон Засгийн газар болсон. Энэ бол монголчуудын хувьд эмгэнэл. Засгийн газар нь тогтвортой ажилладаггүй, увайгүй улстөрчид нь хоорондоо уралцаад байдаг учир өнөөх бодлого, хөгжлийн асуудал нь замхардаг. Тиймээс сүүлийн 30 жилд Монгол Улс, Монгол Улсын соёлын бодлого хөгжсөн гэж хэлж болохооргүй байна. Улсын хөгжил нь хувь хүний хөгжлөөр тодорхойлогддог. Бид дэлхийн хамгийн бохир нийслэлтэй орноор нэрлэгдэж, хүн амынх нь хагасаас илүү нь нийслэлдээ овоорч, нүхэн жорлонгийн асуудлаа өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй л байна.

-Төрийн албанд ажиллаж байхдаа та кино урлагийн хөгжлийн төлөө олон ажил хийж байсныг санаж байна. Өнөөдөр та Монгол Улсын Ерөнхийлөгчийн кино урлагийн салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажилладаг юм байна. Ta яг одоо юу хийж байна?

-Улс хөгжье гэвэл өөрийн дүр төрх, үнэт зүйл, үндэсний бахархалтай байх учиртай. Үүнд хүрэхийн тулд зайлшгүй кино урлагийн бодлогo байх ёстой. Үүнийг тусдаа байдаг киноны байгууллага мөн Соёлын яам хийх учиртай. Түүнээс өнөөдрийнх шиг БСШУCЯ биш. Mанай төрийн тогтолцоо их буруу. Мэргэжлийн түвшин, боловсрол мэдлэг, ур чадвар ямар ч хамаагүй. Зөвхөн эрх мэдлийн төлөө нам, фракц дагаж төрийн албанд очоод иргэдэд биш танил талдаа үйлчилдэг болоод удсан. Тиймээс төрийн ажил урагшилдаггүй. Энэ шалтгааны улмаас би ажлаа өгч байлаа. Үүнээс хойш “Маркo Поло” кино төсөл дээр Монголын талын продюсерээр ажилласан. Мөн “Монголын үндэсний кино хороо” төрийн бус байгууллагыг байгууллаа. Манай байгууллага АНУ-ын Лос-Анжелес, Beverly Hills хотод төвтэй, олон улсын кино хороодын ассоциаци буюу AFCI-гийн албан ёсны гишүүн. Бид дэлхийн хамгийн том кино үйлдвэрлэлийн төв болох Холливудын жилд олон тэрбум ам.доллар зарцуулж кино зураг авдаг зах зээлээс тодорхой хэмжээ, хувийг Монгол Улс руу чиглүүлэх ажил хийж байна.

-Та яаманд байхдаа Монголд кино үйлдвэр барина гэж ярьж байсан. Энэ төслөө орхиогүй байх?

-Кино үйлдвэр барих төсөл зогсоогүй. ТЭЗҮ гарсан. Зураг төслийг нь хийлгэж байгаа. Мөн олон орны киноны хуулийг судалсны эцэст Монгол киноны хуулийн төслийг боловсруулж байна. Эдгээр ажлыг яаманд ажиллаж байхдаа эхэлсэн ч төрийн буруу тогтолцооноос болоод үр дүнд хүрэхгүй байсан юм. Тиймээс кино хороогоороо дамжуулж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

-Яамнаас мөн хуулийн төсөл гаргасан. Та танилцав уу. Мэргэжлийн уран бүтээлчийн өнцгөөс харахад ямар санагдав. Үнэхээр манай уран бүтээлчдийн хүсч, хүлээж буй төсөл болж чадсан болов уу?

-Ямар ажлын хэсэг байгуулагдаж, хэр мэргэжлийн мэдлэг чадамжтай хүмүүс цааш нь өргөн барих гэж буйг мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ хууль Засгийн газрын хүрээнд яригдаж байна гэдэг сайн. Гэхдээ хуулийн төсөл агуулгын хувьд тун ерөнхий юм билээ. Нарийн зохицуулалтууд байхгүй. Ер нь хуулийн төсөлд хамгийн гол нэг заалт, зайлшгүй байх ёстой. Тэр нь төр, засгаас үзүүлэх татаас. Жишээлбэл, бусад орны уран бүтээлчид сая ам.доллараар Монголд зураг авалт хийлээ гэхэд 25-30 хувийг нь манай улс татаас хэлбэрээр буцаан олгох, хөнгөлөх заалттай байх ёстой. Төрөөс кино урлагийн салбарт үзүүлэх дэмжлэгийг татварын болон татварын бус аргаар хэрэгжүүлэх ёстой.

-Энэ зохицуулалт биеллээ олсноор эдийн засгийн хувьд хэр ашигтай гэж бодож байна?

-Өнөөдөр дэлхийн томоохон кино компаниуд 100 сая ам.доллараар кино хийх нь хэвийн үзэгдэл болсон. “Netflix” гэх ганцхан компани жилд долоон тэрбум ам.доллараар кино хийж байна. Үүнийг дагаад Холливудын томоохон компаниуд өндөр өртгөөр кино хийдэг болсон. Энэ дунд Монгол Улс ямар ч мэдээлэлгүй, хоцрогдсон байж болохгүй. Тиймээс манай байгууллага “HBO”, “Paramount”, “Netflix”, “Warner bros” гэсэн дэлхийн хамгийн том кино компаниуд Монголд кино зураг авалт хийх нөхцөл боломжийг сайжруулах, дэд бүтэц болоод хууль эрхзүйн таатай орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Тэгэхээр одоогийн байдлаар ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй учир гадны компаниуд Монголд ирж дураараа зураг авалт хийж байна гэж ойлгож болох уу?

-Одоогоор нарийн зохицуулалт байхгүй. Уг нь дуртай нь ирээд зураг авах нь зөв. Нөгөө талаас Монголын тухай буруу ташаа ойлголт өгөх эсвэл бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан зураг аваад явж байгааг хянах хэрэгтэй. Гэвч Монгол Улсад зураг авах орчин үеийн кино үйлдвэр, харилцааг зохицуулах киноны хууль байхгүй. Тэгэхээр хэн өнөөдөр манай оронд ирж зураг авалт хийх вэ. Тэртээ тэргүй бусад орон киноны төсвийн 30-45 хувь хүртэлх буцаан олголт, татаас өгч байхад тийшээ очиж зураг авахыг л бодно шүү дээ. Кино урлагт бүх урлаг бүхлээрээ багтдаг том орон зай. Кино урлагаа аялал жуулчлалын салбартай холбож, амжилттай орлого олж буй Шинэ Зеланд гэж улс бий. “Бөгжний эзэн”, “Хоббит” киног дэлхий даяараа мэдэж байна. Энэ киноны зураг авалтыг Шинэ Зеландад хийхийн тулд Ерөнхий сайд нь өөрөө Холливудын компанитай уулзаж, гэрээ, хэлэлцээр хийж тэдэнд нэмэлт санхүүжилт олгосон байдаг. Ингэснээр эдийн засаг, аялал жуулчлалд нь гайхалтай өсөлт авчирсан. Мөн миний ажилласан “Маркo Поло” киногоор Малайзын Засгийн газар өөрийн шинэ кино үйлдвэрээ сурталчлахын тулд тэр кинонд 30 сая ам.доллар гаргасан. Үүнийхээ хүчинд эргээд 200 сая.ам долларын 20 ангит кино төслийг эх орондоо авч, тэр их мөнгийг улсдаа шингээж чадсан. Энэ бол төрийн бодлого. Дэлхийн ихэнх орон кино урлагаа, давуу талаа ашиглаж ийм хэлбэрээр хөгжиж, эдийн засагтаа хөрөнгө оруулалт оруулж байна. Бид бас хийх ёстой.

-Олон улсын кино төсөлд оролцож байсан туршлагатай уран бүтээлчийн хувьд асуухад дэлхийн кино урлагийн зах зээл Монгол Улсыг, монгол жүжигчдийг хэр сонирхдог юм бэ?

-Хэрэв бид л эх орондоо гадны уран бүтээлчдийг хүлээж авах таатай нөхцөлийг бүрдүүлээд, хуулиа баталчихвал асуудал байхгүй. Харин ч манай улс давуу тал ихтэй. Учир нь Монгол Улс шиг онгон дагшин, үзэсгэлэнтэй байгальтай улс хаана байна вэ. Үүнээс гадна бид агуу их, үнэн түүхтэй ард түмэн. Бид олон улсын киноны хурал, цуглаанд суухдаа дэлхийн томоохон кино компаниудад үүний тухай л ярьдаг. Одоогоор дэлхийн 30 гаруй кино компанитай харилцаа тогтоогоод байна. Тэд Монгол гэхээр их сонирхдог. Учир нь Холливудын кино компаниуд дэлхийн өнцөг булан бүрт хүрч, зураг авалт хийдэг. Тэд өмнө нь хэний ч очиж байгаагүй, хүмүүсийн мэдэхгүй газарт зураг авахыг хүсдэг. Тэгэхээр манай орон тэдэнд шинэ, сонирхолтой газар нутаг юм. Мөн манай уран бүтээлчид хаана ч гологдохооргүй чадвартай болсон. Монгол жүжигчин Холливудын кинонд гол дүр бүтээж чадна. Үүний тулд төрийн бодлого, дэмжлэг, хууль бидэнд хэрэгтэй байна. Бид ганц нэгээрээ оргил руу мацаад хэрэггүй. Mанай гадны зах зээлд гарахаар хөдөлмөрлөж буй зарим залуус мэдлэг, туршлагагүй байна. Oролцох төслүүдээ буруу сонгодог. Энэ тал дээр Засгийн газар дорвитой бодлого хэрэгжүүлэх ажлаа ер хийхгүй байна гэж шүүмжилмээр байна.

-Тэгвэл гадны уран бүтээлчдийг бид яагаад урьж, уран бүтээлдээ тоглуулж болохгүй гэж?

-Гаднаас уран бүтээлч урихын тулд мөн л төр, засгийн дэмжлэг хэрэгтэй. Үнэхээр дэлхийд танигдсан мундаг уран бүтээлчийг авчрахын тулд төрөөс дор хаяж 10 сая ам.доллар төсөвлө. Тэр мөнгөөр бид хангалттай чадвартай уран бүтээлч хөлсөлье. Гэтэл бид одоо гадны сайн жүжигчинд юу гэж санал тавих вэ. Нэг сар манай улсад ирээд кинонд тоглоод өгөөч. 10 сая төгрөг өгье гэх үү. Тэр нь 4,000 ам.доллар шүү дээ. Гэтэл Холливудад тэр жүжигчин энэ мөнгийг цаг ажиллаад л олж байгаа. Монголд хайртай даа ирэх үү, надад хайртай даа ирэх үү. Яахав уриад авчирч болно. Бага мөнгөнд нэр хүнд, туршлага багатай уран бүтээлчид л ирнэ .

-Тэгэхээр төрийн хийх ёстой ажлыг танай байгууллага нуруундаа үүрч байна гэж та хэлж байна уу?

-Уг нь миний эзэмшсэн мэргэжил жүжигчин. Монголын кино урлагийг хөгжүүлье гээд продюсерээс эхлээд төрийн албанд хүртэл ажиллаад явж байна. Aвлигажсан улс, төрийн системээс болоод энэ салбарт дорвитой өөрчлөлт гарсангүй. Тиймээс төрийн бус байгууллага байгуулж, Засгийн хийж чадахгүй байгаа ажлыг нь манай байгууллага хийж байна. Бодлогоор Ерөнхийлөгчийн Тамгын газар дэмжиж байгаа. Одоо бидэнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Засгийн газар, үндэсний томоохон компаниудыг кино урлагийн салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалмаар байна. Төр, засгаас кино урлаг хөгжихөд татвар, эдийн засгийн хувьд таатай орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бид хуульдаа энэ зохицуулалтыг тусгах болно. Кино урлагт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдийг тэр хэмжээгээр татвар төлсөнд тооцох ёстой. Өнөөдөр бид байлдаад дэлхийд Монголоо тунхаглаж чадахгүй. Харин өөрсдийн түүх, ёс заншил, кино урлагаараа товойх боломж байна. Үүнийг дэлхийг эзлэх зөөлөн хүчний бодлого гэж онцолж болно.

-Та “Бид үнэн түүхтэй ард түмэн” гэж онцолсон. Энэ талаар?

-Эхний ээлжинд тэр үнэн түүхээ л брэнд болгох ёстой гэж бодож байна. Биднийг хөдлөхгүй суусаар байтал монгол хаадуудын тухай киног өөр улсад хийгээд дууслаа. Чингис хаан тэртээ XIII зуунд их Монголын энхтайванг цогцлоосон хүн. Өнөөдөр дэлхийг байлдан дагуулж байгаа “Гладиатор”, “Хаадын тоглоом” кино чинь бодитоороо манай Монгол Улсад л байсан. Тиймээс бид давуу талаа ашиглаж, Их эзэн Чингис хааныхаа тухай олон ангит кино хийж, дэлхийн брэнд болгох ёстой. Зүгээр л Чингисийн түүх “Оскар” авсан ямар ч зохиолыг бут ниргэнэ. Яагаад гэвэл энэ чинь бодит түүх, түүхэн хүн. Энэ киног хийхэд мөнгө санхүү, эрхзүйн орчинг төр, засгаас нэхэхээс өөр аргагүй. Үүнийг төр, засагт ойлгуулахын тулд ажиллаж байна.

-Кино урлагийн бие даасан хуультай улсад энэ салбар хэрхэн хөгжиж байна вэ. Та жишээ яриач?

-Саяхан бид Сөүл хотын захиргааны кино салбарынхантай уулзалт хийлээ. Тэд Сөүл хотод кино уран бүтээлчдэд зориулсан бүхэл бүтэн дүүрэг байгуулчхаж. Би уг нь барагтай зүйлд гутардаггүй хүн. Тэр цогцолборыг хараад, Монголоо бодоод гутарлаа. Цоо шинэ, тансаг дизайнтай барилга, байгууламжтай ирээдүй мэт кино телевизийн дүүрэг, хот байна гээд бод. Бүх кино телевизийн компани нь нүүгээд оччихсон. Тэр цогцолборт хотын засаг захиргаа нь киночдодоо ямар ч үнэ төлбөр, түрээс байхгүй орон зай гаргаад өгчихсөн. Хэрэв нэг солонгос хүн кино хийх гэж байгаа бол төслөө бичиж өгөөд тухайн барилга байгууламжид үнэгүй сууж, ажлаа хийх боломжтой. Төр, засгаас кино хийх мөнгийг нь гаргаад өгчхөж байна. Энэ чинь л төрийн бодлого. Өнөөдөр Солонгос улс киногоороо Азийг “атгаж”, цаашлаад дэлхийд гарч байна. Үүнийг төр, засаг нь зөв ашиглаж, улс төр, эдийн засгийн бодлогоo хэрэгжүүлдэг. Манайд солонгос цуврал гаргадаггүй телевизийн суваг байна уу. Бид киног нь үзсээр байгаад булан эргээд л нэг солонгос хоолны газар байгааг хэвийн үзэгдэл мэтээр ойлгодог болчихсон. Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй эр, эм гэж алга. Энэ бүхний ард өнөөх зөөлөн хүчний бодлого яваад байгаа юм.

-Монголын кино урлагийн салбарын хөгжлийг бид юугаар хэмжиж, үнэлэх ёстой вэ. Нээлтээ хийж буй киноны тоогоор уу, чанараар уу?

-Монголдоо бол Монголын кино театруудаар ямар кино эрэлттэй, ашигтай байна вэ гэдгээр нэг тодорхойлж болно. Oлон улсaд бол хэр борлогдсон ба олон улсын “А” зэрэглэлийн чанартай кино наадмуудад оролцсон, шагнал авсан байдлаар нь үнэлдэг. Монголын кино салбарт байгаа бас нэг эмгэнэл нь дэлхийн чансаатай наадмуудад амжилттай оролцож, олон улсад үнэлэгдсэн бүтээлээ монгол үзэгчид нь үзэх хэмжээнд бэлтгэгдээгүй. Эх орондоо нээлтээ хийхээр үздэггүй. Хэдийгээр 1990 оны ардчилал бидэнд олон боломжийг нээлттэй болгож өгсөн ч үндэсний дархлаагаа тэр үеэс гээчихсэн. Хий хоосон хохимой толгойтнууд манай нийгэмд хэвийн үзэгдэл болсон нь гутмаар. Үүнийг бусад туршлагатай орон овжиноор ашиглаж, зөөлөн хүчний бодлогоор манай улсыг эзэлчихлээ. Өнөөдөр үндэсний ба бусад телевизээр орой болгон Хятад, Солонгос, Орос, Америк цуврал гарч тэрэнд нь бид, бидний үр хүүхэд нэрвэгдэж байна. Үүнийг бид хуулиар зохицуулж багасгах хэрэгтэй. Монгол кино үйлдвэрлэлээ өсгөж, монгол хүн, монгол хүүхэд монгол киногоо үздэг болох ёстой юм.

-Танай байгууллагын боловсруулж буй хуулийн төслийн онцлог юу вэ?

-Бид жилд хоёр удаа Холливудын уран бүтээлчидтэй уулзаж, кино хуулийн тухай судалдаг. Саяхан Унгарын киноны хуулийг хамгийн сайн гэж үнэлж байсан бол дахиад явахад өөр орны киноны хууль илүү болсон байна. Тэгэхээр бид товч, тодорхой, илүү дутуу зүйлгүй, энэ салбарыг босгоод ирэх чадвартай хуулийн төсөл боловсруулахaaр ажиллаж байна. Энэ хуримтлуулсан мэдлэг туршлагаа Монголын үндэсний кино хороо Засгийн газраас Их Хуралд өргөн барихаар батлуулсан хуулийн төсөлд тусгаж, хамтарч ажиллана гэж бодож байгаа.

-Өнөөдөр Монголын киночдын дунд хамгийн их тулгамдаж, бухимдуулж байгаа асуудал нь зохиогчийн эрх. Энэ талаар хуулийн төсөлд ямар заалт оруулсан бэ?

-Засгийн газрын харьяа Оюуны өмчийн газар гэж бий. Тэд ажлаа мөн хуулийн хэрэгжүүлэлтээ сайжруулах хэрэгтэй. Энэ асуудлыг оюуны өмчийн салбар хуулиудаар зохицуулах ёстой. Кино хууль батлагдсаны дараа оюуны өмчийн салбар хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

-Таны хувьд хуулийн төслөөс гадна уран бүтээлчийнхээ хувьд ямар төсөл дээр ажиллаж байна?

-Нэг кино зохиол байна. Долоодугаар сараас зураг авах төлөвлөгөөтэй ажиллаж байгaa. Уран бүтээлийн хувьд би их олон зохиолчтой хамтарч ажиллалаа. Нуулгүй хэлэхэд сэтгэлд хүрсэн, сайн зохиол бичдэг зохиолч ховор болжээ. Энэ бас л бидний тулгамдсан асуудал.

-Зохиол байхгүй нь юутай холбоотой юм бэ?

-Манайхан кино зохиол бичиж мэдэхгүй байна. Аргагүй шүү дээ. Хэн ч заагаагүй юм чинь. Тэгэхээр зохиолчдоо бид чадавхжуулах ёстой. 1990 оноос өмнө оросууд ирээд заагаад өгчихдөг эсвэл авч яваад сургачихдаг байсан. Бидэнд сургалтын системтэй, тогтвортой, мэргэжлийн бодлого үгүйлэгдэж байна. Төр, засаг хууль боловсруулахдаа мэргэжлийн бус хүн аваачаад тавьчихдаг. Кино урлагийн тухай хуулийг энэ салбарын тухай ямар ч мэдлэггүй нөхөр боловсруулна гэвэл бүтэхгүй. Монголын кино урлагийн хөгжлийн чөдөр болно. Тиймээс мэргэжлийн, туршлагатай, мэдлэгтэй киночид, хуульчдыг сонсоод, дэмжээд эрхзүйн орчныг нь л бүрдүүлээд өгчих. Бусдаар улстөрчид энэ салбарт оролцохгүй байх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм14 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм14 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр14 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм15 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм15 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм15 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм15 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм15 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм16 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент16 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад16 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр16 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим