Нийгэм
Хүнсний салбарынхны “FoodEx Mongolia-2018” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Expo Mongolia ХХК”, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж буй Хүнсний салбарынхны бүтээгдэхүүнээ сурталчлах, бизнесийн харилцаа тогтоох “FoodEx Mongolia – 2018” олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Хүннү Молл” худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэн нь Монголын хүнсний зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэгчдийг нэгэн дээвэр дор цуглуулсан чухал арга хэмжээ болж байна. Монголын хэрэглэгчдэд аль хэдийн танил болсон хүнсний бүтээгдэхүүнээс гадна зах зээлд шинээр нэвтрүүлэх хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, техник технологиудыг дэлгэн танилцууллаа.
Анх удаа болж буй тус үзэсгэлэнд Монгол, Англи, Япон, Тайландын хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байгаа бөгөөд “Витафит, “Blue Mon” групп, “Хүнс тастер”, “Ганга түшээ”, “CRM”, “Fine Cheese” зэрэг компанийн төлөөлөл бүтээгдэхүүнээ толилуулав. Мөн Их Британийн Элчин Сайдын Яамны худалдааны хэлтэс үйл ажиллагаагаа танилцуулах юм. Үзэсгэлэн энэ сарын 11-н хүртэл үргэлжилнэ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.