Энтертайнмент
Монголчуудын 800 жилийн өмнөөс хэрэглэж байсан зоосыг дэлгэжээ
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Банкны хөгжил-95” үзэсгэлэн нээгджээ. Өчигдрөөс үзэгчдийн хүртээл болсон уг үзэсгэлэнд 800 гаруй жилийн өмнөх монголчуудын хэрэглэж байсан алт, мөнгөн зоосноос эхлээд Манж Чин улсын үеийн мөнгөн ембүү, Ардын хувьсгалын эхэн үе, Богд Хаант Монгол Улсын анхны цаасан мөнгөн тэмдэгт, 1925 оноос хойш өнөөг хүртэлх үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн загвар, хийц хэрхэн өөрчлөгдөж ирснийг олон нийтэд толилуулж байгаа юм.
Монгол Улсад банкны салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойг угтан Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын зоос судлалын холбоотой хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгээс төв банкнаас гаргаж байсан дурсгалын зоос, 1990-ээд оноос хойш банк, санхүүгийн салбарт ашиглаж эхэлсэн анхны пос машин, Монгол Улсад анх удаа илрүүлсэн хуурамч мөнгөн тэмдэгт зэрэг сонирхолтой олон үзмэрийг сонирхож болно. Үзэсгэлэнг ирэх сарын 7-н хүртэл үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.