Энтертайнмент
САМБО БӨХИЙН ТАМИРЧИД ДАШТ-ЭЭС ДӨРВӨН МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Румын улсын нийслэл Бухарест хотод өчигдөр эхэллээ. Гурван өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд 80 орны 750 гаруй тамирчид 27 жинд өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48кг, 60кг, 72кг, эрэгтэйчүүдийн 52кг, 68кг, 90кг, байлдааны самбо бөхийн 57кг, 74кг, 100кг жингийн барилдаан, тулаанууд явагдаж, есөн багц медалийн эзэд тодров. Манай тамирчдын хувьд тэмцээний эхний өдөр дөрвөн медаль хүртлээ. Тодруулбал,
- Эмэгтэйчүүдийн 48кг жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл,
- Эрэгтэйчүүдийн 52кг жинд ОУХМ Ш.Эрдэнэбаатар хүрэл,
- Байлдааны Самбо бөхийн төрөлд 57кг жинд ОУХМ Н.Тогтохбаяр хүрэл,
- Байлдааны Самбо бөхийн төрөлд 74кг жинд ОУХМ Х.Амартүвшин хүрэл медаль тус тус хүртжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.