Энтертайнмент
ЭНЭ ЗУН ТРЕНД БОЛЖ БУЙ БРЮК
Өвлийн улирал дуусч, урин дулаан зун цаг ирлээ. Зун цагт охид, бүсгүйчүүд нимгэн, богинохон хувцас илүүтэй сонгон, өмсөх дуртай. Харин таны арьс “үхсэн” хүнийх шиг цагаан өнгөтэй бол богино даашинзнаас илүүтэй үдэшлэгийн өмд сонгон, өмсөөд үзээрэй. Эмэгтэй хүний хувцасны шүүгээнд үдэшлэгт зориулсан өмд байх нь жинхэнэ таныг аврах болно гэдгийг дизайнерууд итгэлтэй байна. Учир нь, зуны улиралд бид хурим эсвэл чухал болзоонд явах үе гэнэт тохиолддог шүү дээ. Энэ үед “үхсэн” мэт цагаан арьсаа хүмүүст ил харуулахыг хүсэхгүй байвал үдэшлэгийн өмд сонгоорой. Энэ нь энгийн өдөр ч гэсэн танд баярын уур амьсгал төрүүлж, сэтгэл санааг тань үргэлж өөдрөг байхад тусална. Ингээд энэ зуны моодод орж буй үдэшлэгийн өмднүүдийг толилуулж байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.