Connect with us

Энтертайнмент

“Холливудын найруулагч “Чингисийн хүүхдүүд 2″ киног найруулна”

Нийтэлсэн

-

АНУ-ын продюсерийн холбооны гишүүн, зураглаач, продюсер Д.Ангарагтай ярилцлаа. Тэрбээр саяхан “АНУ дахь Монголын соёлын элч”-ээр ажиллах болсон билээ.“Чингисийн хүүхдүүд”, “Бодлын хулгайч”, “Ану хатан” зэрэг кинонд зураглаачаар ажиллаж байсан уран бүтээлч сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын кинонуудад продюсерээр ажиллаж, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн.


-Монгол малчин болох хүсэлтэй хүүгийн тухай өгүүлэх Холливудын кино нээлтээ хийх гэж байгааг хэвлэлийнхэн онцолж байна. Таны хувьд энэ киноны зургийн найруулагчаар ажилласан гэсэн үү?

-Би “Burn your maps” киноны зургийн найруулагчаар ажилласан. Анх надад манай АНУ-ын кино найруулагчдын холбооны гишүүн Жон Бэльй энэ киноны талаар хэлж, холбогдсон юм. Уг санааг Монголын Гадаад харилцааны яамнаас дэмжиж ажилласан. Мөн миний зүгээс энэ киноны бүх харилцаа холбоог тогтооход нь хамтран ажиллаа. Харин кино үйлдвэрлэлд оролцоогүй ээ.

-Энэ киноны гол дүрд алдартай “The Room” киноны жүжигчин хүү Жэйкоб Трамбле тогложээ. Гол дүрийн жүжигчин Монголын талаар ямар сэтгэгдэлтэй буцсан бол?

-Гол дүрд тоглосон хүү Монгол орны талаар бага ч гэсэн ойлголттой болоод буцсан гэж сонссон.

-Киноны зураг авалтын ихэнх хэсгийг гадаадад авсан гэж дуулсан. Монголд аль аймагт хэр хугацаанд зураг авсан бэ?

-Холливудын алдарт найруулагч Жордан Робертсийн бүтээл “Burn your maps” киноны зураг авалтыг АНУ-ын Калифорни мужид хийсэн. Мөн нийт зураг авалтын 20 орчим хувийг Монголд хийсэн. Кино багийнхан Монголд цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр очиж, 10 хоног орчим зураг авалтаа хийгээд буцсан.

-Уг кинонд Холливудын оддоос гадна монгол уран бүтээлч тоглосон уу?

-“Burn your maps” кинонд монголын үзэгчдийн сайн мэдэх “The Conjuring”, “Bates Motel” киногоор танил болсон Вера Фармига болон “The Equalizer”, “Aeonflux” зэрэг киногоороо алдартай Мартон Чокаш нарын алдартай уран бүтээлчид тоглосон. Мөн Холливудад карьер нь өсөж яваа жүжигчид нэлээд тоглосон байгаа. Уг киноны төсвийн хувьд ч гэсэн боломжийн төсвөөр боссон. Монголоос 10 орчим хүмүүс туслах дүрд тоглосон. Энэ киноны хувьд үйл явдлын багахан хэсгийг л Монголд хийсэн байгаа. Кино нээлтээ хийсний дараа Монгол Улсыг хэр хэмжээнд сурталчилсан гэдэг нь харагдах байх. Киноны нээлтийг угтуулж Монголд бас арга хэмжээ зохион байгуулахаар продюсерууд нь надтай холбогдоод байна. Монголд хийх нээлт одоогоор ярианы түвшинд байгаа. Маргааш /2019.05.22/ надтай “Warner Bros” компанийн мэргэжилтэн уулзаж, санал солилцоно.

-“Чингисийн хүүхдүүд” кино нийт 11 фестивальд оролцож, дөрвөн том шагнал авсан гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн. Анх 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн нэг жил найман сарын хугацаанд нийт нэг тэрбум 900 сая төгрөгийн төсвийг зарцуулан амжилттай бүтээсэн. Мөн дэлхийд АНУ, Канад, БНХАУ, Солонгос, Итали, Испани, Франц, Герман, Орос, Иран зэрэг олон улсын болон Монголын үзэгчдийн хүртээл болсон байгаа. Өнгөрсөн 2017 оны гуравдугаар сарын 23-ны ѳдѳр АНУ-ын Кино ассоциациас /Motion Picture Association of America/ АНУ-ын нутаг дэвсгэр дээр гаргах лиценз буюу бүх насны ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино. “Чингисийн Хүүхдүүд” уран сайхны кино нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон бүтээл болсон. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 27-нд Женев дэхь НҮБ-ын тѳв байранд Монгол Улсыг тѳлѳѳлѳн гишүүн орнуудын мэлмийг баясгаж сонорыг мялаах анхны Монголын уран сайхны кино болж байсан юм.

 -Тун завгүй ажиллаж байгааг тань дуулсан. Таны одоо ажиллаж буй кино төслийг сонирхож болох уу.?

-Одоо Японы хөрөнгө оруулагчидтай хамтран “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хоёрдугаар ангийг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Киноны зураг авалт энэ оны наймдугаар сарын сүүлчээр хийгдэхээр төлөвлөсөн. Одоо Японы талын хөрөнгө оруулагч, продюсер, АНУ-ын продюсерууд Каннын кино наадамд очиж ажиллаж байна. Дараа жил Каннын кино наадмаар нээлтээ хийхээр төлөвлөсөн. Харин киноны албан ёсны дэлхийн нээлт 2020 оны наймдугаар сард Токио хотын Олимпийн үеэр Япон улсад болно. Одоогоор киноны зохиол дээр Монгол, Японы уран бүтээлчид хамтран ажиллаж байна. “Чингисийн хүүхдүүд” киноны хоёрдугаар ангийн найруулагчаар “Сүүлчийн самурай”,  “Карибын тэнгисийн дээрэмчин”, киног найруулсан алдарт найруулагч Роб Маршал ажиллахаар яригдаж байгаа. Харин гол дүрийн хувьд “Сүүлчийн самурай”, “Трансформерс” зэрэг кинонд тоглож байсан Японы алдартай жүжигчин Ken Watanbe-г тоглуулахаар ярьж байгаа. Харин Монголын талаас жүжигчдээ хараахан сонгон шалгаруулаагүй байгаа. Энэ кино ч гэсэн дэлхий дахинаа гарсны дараагаар Монгол Улсыг гадаадад сурталчилж чадсан том бүтээлүүдийн нэг болно.

-Таныг “Америк дахь Монголын соёлын элч”-ээр ажиллах болсон гэж сонссон. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын 2018 оны А/70 тоот тушаалаар Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсыг соёл урлагаар дамжуулан гадаадад сурталчлах, контент, тѳсѳл хѳтѳлбѳрүүдийг хэрэгжүүлэхэд гүүр болно хэмээн найдаж Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа соёлын элчээр томилогдсон. Уг батламжаа 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяраас хүлээг авсан юм.

БИ Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол кино, дүрслэх урлаг, театр, хѳгжмийн бүтээлүүдийг олон улсад түгээн сурталчлах, баримтат болон уран сайхны кино тѳсѳл хэрэгжүүлэх, Монголын кино ѳдѳрлѳг, язгуур урлагийн болон мэргэжлийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үйл ажиллагаа, олон улсын уран бүтээлчидтэй хамтран сургалт семинар зохион байгуулах зэрэг ажлуудыг холбогдох яамд болон Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд, соёл урлагийн чиглэлийн их сургуулиудтай хамтран шат дараалалтай хэрэгжүүлэхээр тѳлѳвлѳж байна.

-Гэр бүл нь хамт АНУ-д байгаа юу. Бүл нэмсэн үү?

-Гэр бүлээрээ одоо АНУ-ын Лос Анжелис хотноо суурин амьдарч байна Манайх бүл нэмээд дөрвөн хүүхэдтэй болсон. Одоо манайх гэдэг айл гурван хүү нэг охинтой.

Аавын тань талаар ярихгүй байхын аргагүй. Морин хуурын чуулгыг үндэслэгч, ардын жүжигчин Ц.Батчулууны агсны нэрэмжит төсөл хэрэгжүүлэх үү?  

-Миний хувьд одоо яг нэг том төсөл дээр ажиллаж байна.  Монгол Улсын Морин хуурын чуулгыг 2020 оны тавдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээр нь Хойд Америкт албан ёсны аялан тоглолт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод ажиллаж байна. Энэ аялан тоглолтыг Монгол Улсын филармонийн АНУ дахь төлөөлөгч Б.Эрдэнэ-Оюун санаачилж, хамтран зохион байгуулагчаар АНУ-ын төрийн дипартмент, Монголын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын филармони болон н.Галбадрах захиралтай АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Хуурчинхан” сургалтын төв хамтран зохион байгуулна. Хойд америкийн найман том мужийн төрийн концертын танхимд тоглоно. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Уг тоглолт нь Монгол Улсыг соёл урлагаар дамжуулан гадаадад сурталчлах томоохон аялан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.

“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025”  үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.

Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.

Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.

Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.

Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.
АЗИЙН АШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД:
1996 онд: Д.Нармандах
2001 онд: Х.Эрдэнэт-Од
2003 онд: Х.Цагаанбаатар
2003 онд Д.Нямхүү
2005 онд: Х.Цагаанбаатар
2005 онд: Х.Эрдэнэт-Од
2009 онд: Г.Болдбаатар
2011 онд: П.Лхамдэгд
2012 онд: М.Уранцэцэг
2012 онд: П.Лхамдэгд
2013 онд: Д.Төмөрхүлэг
2015 онд: Ц.Мөнхзаяа
2015 онд: Ц.Наранжаргал
2016 онд: Д.Сумъяа
2016 онд: Д.Алтансүх
2016 онд: Н.Дагвасүрэн
2016 онд: Н.Түвшинбаяр
2017 онд: М.Уранцэцэг
2019 онд: Ц.Цогтбаатар
2019 онд: О.Ууганбаатар
2019 онд: Л.Отгонбаатар
2022 онд: Ё.Басхүү
2022 онд: Б.Ганхайч
2024 онд: Б.Баасанхүү
2024 онд: Л.Энхрийлэн
2024 онд: Б.Эрхэмбаяр
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим