Connect with us

Эдийн засаг

Ш.Цолмон: 2020 онд ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил болгоно

Нийтэлсэн

-

Олборлох үйлдвэрлэлийн ил тoд байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонтой ярилцлаа.

-Дэлхийн банкнаас хийх санхүүжилт зогсож байгаатай холбогдуулан энэ. оны арванхоёрдугаар сараас төсөл зогсоно гэсэн. Иргэдийн зүгээс төсөл хэрэгжсэнээр эрдэс баялгийн салбарын мэдээлэл харьцангуй ил тод болж, өгөөжтэй байлаа гэж дүгнэж буй. Энэ утгаараа төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй юм уу?

-Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолын дагуу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хувьд энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусаж байгаа. Төсөл хэрэгжсэнээр эрдэс баялгийн салбарын мэдээлэл иргэдэд нээлттэй болсон уу гэвэл болсон. Гэхдээ 100 хувь бүрэн биш. Тиймээс цааш үргэлжлүүлэх асуудлыг зохих журмын дагуу тавьсан.

Харамсалтай нь нэгдүгээрт, Монгол Улс 12 жилийн хугацаанд эрдэс баялгийн салбарын мэдээллийг ил тод болгох тал дээр амжилт олсон учир биеэ дааж, дотооддоо зохион байгуулалт хийх замаар ажиллах боломжтой. Хоёрдугаарт, Дэлхийн банкны санхүүжилт танагдсан учир төслийн хэлбэрээр санхүүжилт хийх боломжгүй гэж үзсэн. Тиймээс дотооддоо улсын төсвийн санхүүжилтээр холбогдох яам, агентлаг дээр хэрэгжүүлэхээр ярилцаж байна.

Энэ арваннэгдүгээр сард багтаж тодорхой шийд гарчихвал бэлтгэл ажил хангах хугацаа бидэнд гарна. Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас өгсөн зөвлөмжөөр бол тодорхой үр дүнд хүрч суурь нь тавигдсан учир холбогдох яам нь хариуцаж ажиллах хэрэгтэй гэсэн. Ер нь бол дэлхийн ихэнх оронд төслийн хэлбэрээр хэрэгжүүлдэг. Гэхдээ холбогдох яам нь хариуцаж ажилладаг цөөнгүй жишээ бий. Тэр туршлагыг судалж ашиглах цаг нь ирсэн гэж нэг ёсондоо үзсэн хэрэг. Гэхдээ жил бүр гаргадаг тайлан нь гол мэдээллээ агуулсан, иргэдэд илүү ойлгомжтой, ашиглахад хялбар байхаар шинэчлэх санал тавьсан. Энэ дагуу судалгаа хийсэн.

-Дэлхийн банкны зүгээс манай улсын эрдэс баялгийн салбарын мэдээлэл харьцангуй нээлттэй болчихлоо гэж үзсэн гэхээр төсөл үр дүнд хүрсэн гэж дүгнэсэн байх нь. Та тэгвэл үүнийг юу гэж харж байна вэ. Холбогдох яам, агентлаг төслийн хүрээнд цуглуулсан мэдээллийг ашиглаад цааш үргэлжлүүллээ гэж бодъё. Гэтэл татварын албанаас эхлээд үл ойлголцол бий. Эдгээрийг бүрэн цэгцэлтэл хугацаа шаардлагатай юу?

-Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үл ойлголцол бий. Үүнийг ганц, хоёрхон өдрийн дотор шийдэх боломж байхгүй. Тиймээс холбогдох яам, агентлагийн хариуцаж үлдэх ажилтнуудыг сургана. Хэдхэн хоногийн дотор сурчихдаг зүйл биш учир оноос өмнө хийхээр төлөвлөж, “Шилжилтийн төлөвлөгөө’’-г боловсруулж, Ул уурхайн яаманд хүргүүлсэн. Шийд ирэхээр нь сургалтаа эхлүүлнэ.

-Нийт хэдэн байгууллагын ажилтанг сургах вэ?

-Нийслэл, аймгийн 40 гаруй байгууллагын алба хаагчдыг сургалтад хамруулна. Дэлхийн банкны зүгээс төрийн байгууллагуудын мэдээллийн баазыг чанаржсан гэж үзсэн. Төсөл хэрэгжсэн 12 жилийн туршлагаас харахад тайлан мэдээ өгч байгаа байдал, тайлан ирүүлэх хурд нь жилээс жилд нэмэгдсэн нь үүнийг баталдаг. Өмнө нь 1,000 хүрэхгүй аж ахуйн нэгж тайлан гаргадаг байлаа. Тэгвэл энэ жил гэхэд 1,500 орчим болж өссөн. Эндээс харвал, төр болон хувийн хэвшлийнхэн тайлан, мэдээгээ гаргах мэдлэг, мэдээлэл, чадамжтай болсон гэдэг нь харагдах байх. Одоогийн байдлаар 2006 оноос хойших тайлан, мэдээний бүрэн баазтай болсон.

Эрдэс баялгийн салбарын мэдээллийг олон нийтэд ил тод болгосноор тухайн компани хэдэн ажилтантай, жилд хэдий хэр хэмжээний олборлолт явуулж, хэдэн төгрөгийн орлого олдог, хэдэн төгрөгийн татвар төлсөн гэдгийг иргэд мэдэх бүрэн боломжтой. Ингэснээр авлига хээл хахуулаас ангид байна. Дагаад нийгмийн хариуцлага нэмэгдэнэ гээд маш сайн үр дүнг араасаа дагуулдаг.

Дээр нь эрдэм шинжилгээний ажил, их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, олон улсын хурал, семинарт ашиглах боломжтой. Үүнээс гадна тодорхой шийдвэр гаргах төвшний ажил, цаашлаад тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход ашиглах боломжтой юм. Эдгээрээс хамгийн гол зүйл нь гаднын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх таатай орчинг бий болгоход ач холбогдолтой.

-Эрдэс баялгийн салбарын ашиг хүртэгч цаад эздийг ил болгоход танай төсөл томоохон үүрэг гүйцэтгэсэн. Энэ ч утгаараа нийгэмд багагүй цочроо өглөө. Тэдгээрийг ил болгох нь ямар ашигтай юм бэ?

Төслийн хувьд ашиг хүртэгч эздээс гадна гэрээний ил тод байдал, орон нутгийн харилцаа холбоо гээд нэлээд олон асуудлыг ил тод болгож ажилласан. Ашиг хүртэгч эздийн хувьд хэн нь хэн бэ, энэ уурхайг хэн эзэмшдэг юм бэ. Тухайн уурхайд хөрөнгө оруулж, хамтарч ажиллахаар боллоо гэхэд “Энэ хүн жинхэнэ эзэн нь мөн юм уу, үгүй. Цаашлаад найдаж болох уу” гэдэг эргэлзээг тайлахад чухал үүрэгтэй. Хууль бус зүйлтэй холбогдсон хүнтэй хамтарч ажиллахад найдваргүй шүү дээ. Тиймээс хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох, нөгөө талаасаа татварын дутуу төлөлт, татвараас зайлсхийх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, жинхэнэ эзэнтэй хариуцлага тооцох боломжтой болно гэсэн үг. Түүнчлэн тухайн иргэн хуулийн дагуу хөрөнгө эзэмшсэн бол үүнийг нь хууль ёсных гэдгийг баталгаажуулах бололцоотой болох юм. Иргэдийн хувьд тухайн орон нутагт хэн гэдэг хүний эзэмшлийн компани үйл ажиллагаа явуулж байна. Албан тушаал, эрх мэдлийн ашиг сонирхолтой эсэх зэргийг тодруулахад ач холбогдолтой.

Ингэхээр хууль хяналтын байгууллагын ажилд ч дөхөм болно. Мэдээлэлтэй хүн мэдлэгтэй гэдэг үг байдаг даа. Мэдээллийг ил тод болгоход ийм ашигтай. Гэхдээ энд нэг хүндрэл бий. Хууль, эрхзүйн орчин дутмаг байна. Наанадаж л хувь хүний эрхээс эхлээд язгуур эрхтэй холбоотой асуудал бий. Эдгээрийг хөндөхгүйгээр 2020 оны нэгдүгээр cap гэхэд ашиг хүртэгч жинхэнэ ээдийг ил тод болгохоор олон улсын өмнө үүрэг хүлээсэн.

-Олон улсын өмнө үүрэг хүлээсэн. Гэтэл төсөл дууслаа. Цаашаа хэн хариуцах юм бэ?

-Холбогдох яам, агентлаг хариуцаж ажиллана.

-Төр оролцсон зүйлд хийдэл үүсэхгүй гэх боломж ховор байдаг биз дээ?

-Тийм тал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлаж, бололцоотой бүхнийг хийсэн. Холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу, хууль журмаа баримталж ажиллаж байгаа эсэхэд хууль хяналтын байгууллагууд хяналтаа тавих байх. Гэхдээ үүнээс урьтаж хууль, эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй.

Бидний зүгээс гэвэл, төр, иргэний нийгэм, компанийн төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд олон удаа хийсэн. Энэ үеэрээ хуулийн нэр томьёо нь ийм байх ёстой гэдгээс эхлээд бүх тодорхойлолтыг нь гаргаж өгсөн. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар дамжуулж өгсөн. Харамсалтай нь бидний өгсөн саналд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

Үүнд:

• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮

• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм15 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент16 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр16 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр16 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм16 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм17 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм2 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр2 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм2 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад2 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм3 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм3 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм3 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг3 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм3 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр3 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим