Нийгэм
Гурван хүнд хилийн хориг тавих шүүх хурал хойшилж, Ч.Сайханбилэгийг хэргийн оролцогч нартай уулзахгүй байх шийдвэр гарчээ

Нийслэлийн прокурорын газраас иргэн О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарт хилийн хориг тавих болон “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийн холбогдогч нартай уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд ирүүлжээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурорын саналыг хэлэлцэх хурал өчигдөр эхэлсэн боловч хойшлогдсон байна.
Өмгөөлөгчид шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийн оролцогч нартай уулзахгүй байх шүүхийн шийдвэр гарсан байна.
49 хувийн хэрэгт холбогдуулан иргэн Д.Эрдэнэбилэгийг өчигдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай хориод байгаа юм.
Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросын компаниас 400 сая ам.доллараар худалдан авсан эх үүсвэр тодорхойгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгааг албаны хүн хэлж байсан билээ.

Нийгэм
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа

Нийгэм
Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно

2025 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 04, 06-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно.
Хур тунадас: Тавдугаар сарын 02-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар, 08-нд Хангайн нурууны өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Тавдугаар сарын 03-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 04-нд нутгийн зарим газраар, 06-нд Алтайн салбар уулсаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12, зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Тавдугаар сарын 04-нд оройдоо бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна
Нийгэм
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиглаж, “Токи.мн, Ленд.мнь Hipay” зэрэг зээлийн аппликейшны эрх нэмэгдүүлнэ” гэх зар оруулж хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч тухайн мэдээллээр иргэдийн цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, олон удаагийн үйлдлээр зээл авч залилах, хулгайлах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний ашиг олж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Шалгалтын явцад гэмт этгээдүүд нь тухайн үйлдлийн аргыг ашиглаж, олон иргэдийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий цахим фэйсбүүк хаягтай холбогдон зээлийн аппликейшны эрхээ нэмэгдүүлэх гэж хувийн мэдээллээ өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагын 8822-2255 дугаарт холбогдохыг зөвлөлөө.
Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж таныг санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг гэдгийг ямагт анхаарч, таатай санал бүхий мэдээллүүдэд хянуур байж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
-
Улс төр23 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм24 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм4 цаг өмнө
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм4 цаг өмнө
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой
-
Улс төр1 цаг өмнө
АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United Airlines” Монгол Улсад анхны буултаа хийлээ
-
Улс төр4 цаг өмнө
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, ХЭҮК-оос дэвшүүлсэн саналуудыг Байнгын хороодод шилжүүлэв
-
Нийгэм55 минут өмнө
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа