Connect with us

Нийгэм

Л.Эрхэмбаяр: Хүнээр ажлаа хийлгэчихээд ядаж сая төгрөг өгөхгүй бол компани байгуулаад дэмий

Нийтэлсэн

-

“Түмэн шувуут” ХХК-ийн захирал Л.Эрхэмбаяртай ярилцлаа. Тус компани ажилчдынхаа цалинг энэ сарын нэгнээс эхлэн 200 мянган төгрөгөөр нэмж буйгаа зарласан билээ. Ингэснээр “Түмэн шувуут” компанийн ажилчид татвар шимтгэлээ төлөөд хамгийн багадаа гар дээрээ нэг сая төгрөгийн цалин авч, амьдрал ахуйгаа сайжруулах боломж бүрдэж буй юм. Энэ сайхан үлгэрлэлийг олон олон компани хэрэгжүүлээсэй гэх бодлыг тээн, Л.Эрхэмбаяр эрхэмийн яриаг та бүхэнд хүргэж байна.

-ЦАЛИНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЖ АМЖИЛТ ГАРГАНА ГЭЖ ОЙЛГОДОГ-

-Ажилчдынхаа цалинг доод хэмжээг нь нэг сая болгосон гэдгийг тань дуулаад их баярлалаа. Яагаад ч юм тантай уулзаж ярилцмаар санагдаад болсонгүй?

-Номонд хүн л ажлыг хийнэ гэж байдаг. Тэгэхээр ажил хийж байгаа хүмүүс хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, авч байгаа цалиндаа сэтгэл хангалуун байж амжилт гаргана гэж би ойлгодог. Одоогийн энэ нөхцөлд юмны үнэ ямар байгаа билээ. Амьдрах орчин маань ямар байгаа билээ. Ийм нөхцөлд ямар ч ажил хийж байгаа хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь л гэхэд бүх татвар шимтгэлээ төлөөд гар дээрээ сая төгрөг авдаг байх ёстой юм. Энэ бол доод хэмжээ. Би тэгж боддог. Бусад хүмүүс ч хүлээн зөвшөөрөх байх.

-Одоо үед гар дээрээ сая төгрөг цалин авдаг ажилчид ер нь цөөхөндүү гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй болов уу?

-Ер нь хүнээр ажил хийлгэчихээд гар дээр нь ядаж сая төгрөг өгөх ёстой гэж манай компанийн удирдлагууд яриад ийм шийдвэр гаргасан. Ингэхийн тулд компани нь өөрөө ашиг орлоготой, цалингаа даадаг байх ёстой. Ямар тохиолдолд ашиг орлого нь тэр хэмжээний цалинг даадаг вэ гэхээр дэлхийд өрсөлдөж чадахуйц техник тоног төхөөрөмж, үйл ажиллагааны хэм хэмжээтэй байж боломжийн цалинг хүнд өгч чадна. Монголчуудад болон бусад компанийн удирдлагуудад уриалж хэлэхэд ямар ч хүн компанийн эзэн болж болно. Захирал болж хүнээр ажил хийлгэж болно. Гэхдээ хүнд өнөөдрийн түвшинд хамгийн багадаа сая төгрөгийн цалин өгдөг байдлаар зардлаа тооцоорой. Тооцдог болцгооё гэж уриалж байгаа юм. Ингэж чадахгүй бол компани байгуулаад дэмий. Үүний оронд өөрийгөө үнэлээд өндөр цалин өгч чадах газруудад ажиллая гэж бодох ёстой. Би тэгж л боддог.

-Та өмнө нь бас ажилчдынхаа цалинг 200 мянгаар нэмж байсан юм билээ?

-Өнгөрсөн жилийн есдүгээр сард манай ажилчид гар дээрээ хамгийн багадаа 650 мянган төгрөгийн цалин авдаг байсан юм. Түүнийг 200 мянгаар нэмээд гар дээрээ 800 мянга орчим авдаг болгосон. Одоо дахиад 200 мянгаар нэмсэнээр ажилчид маань гар дээрээ сая төгрөг авахаар болж байна. Бүх татвар шимтгэлээ төлөөд шүү дээ. Хамгийн бага нь сая, тэгээд тэрнээс дээшээ авдаг болж байна гэсэн үг.

-Танай компани хэдэн ажилчинтай вэ. Цалин нэмлээ гэхэд яаж хүлээж авсан бэ?

-Манайх одоогоор 180-аад ажилчинтай. Цалин нэмлээ гэхэд мэдээж баярлаж, сайхан алга ташиж хүлээж авсан.

image

-МАНАЙ АЖИЛЧИД АЖИЛДАА ИРЭХДЭЭ УТСАА ХУРААЛГАДАГ БОЛЖ БАЙГАА-

-Орчин үед энэ ажлыг хүн хийдэг, тэр хүн цалин авдаг, ар гэрээ тэжээдэг, авсан цалин нь ар гэрт нь хүрч байгаа болов уу гэж санаа зовдог удирдлага л үгүйлэгдээд байх шиг?

-Бид нийгмээрээ нэг соёлд суралцах ёстой. Компани байгуулж авч явахтай холбоотой. Жишээ нь нэг компани байлаа гэж бодоход 30 метр квадрат байр түрээслээд зардлаа тооцоод, төлөвлөдөг. Тэрэнтэй адилхан зардлын нэг хэсэг бол тэнд ажиллах хүний цалин гэдгийг тооцоолж, тэр цалин нь нэг сая байна даа гэж тооцоолох. Цаашлаад энэ цалин нь хоёр, гурван сая болох ёстой гэж тооцоолох хэрэгтэй юм. Нэг их баатарлаг гавьяа байгуулж байгаа хэрэг биш шүү дээ. Угаасаа л ажил хийсэн хүн авах ёстой юм. Дэлхийн бусад орнуудад ажиллаж байгаа хүн сардаа 2-3 мянган доллар аваад байхад бид яагаад ийм бага цалин авч байх ёстой юм бэ. Ийм байгаагийн нэг шалтгаан нь хуучин тоног төхөөрөмж, хуучин арга барилаар ажиллаж, дээрээс нь бүтээмжгүй ажиллаж байгаагаас үүдэлтэй. Тэгэхээр бид хүмүүсийнхээ цалинг сайн өгч, сайн ажиллахын тулд заавал бүтээмжийн асуудлыг давхар авч явж байх ёстой. Манай компанийн цалингаа нэмсэний үндсэн голлох хүчин зүйл нь Азидаа хамгийн тэргүүний тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнтэй холбоотой. Ихэнх техник тоног төхөөрөмж маань автомат. Тийм ч учраас бүтээмжтэй. Манай тэжээлийн үйлдвэр дэлхийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Шувууны аж ахуй Азийн хөгжилтэй орнуудын түвшинд үйл ажиллагаа явуулж байна гэж хэлж болно. Илүү сайжруулахаар ажиллаж байна. Манай таван тахианд таван ажилчин ногдож ажиллаж байна. Гэтэл Азийн томоохон аж ахуй нэгжүүдэд таван тахианд хоёр хүн ногдож ажиллаж байна. Нэгдүгээрт тоног төхөөрөмжийн, хоёрдугаарт хүмүүсийн хөдөлмөрийг зөв хуваарилах асуудал, хамгаас чухал.

-Цалинг нь нэмээд амьдралд ахуйд нь анхаараад байх тусам ажилчид тухайн байгууллагадаа үнэнч тууштай сэтгэлээсээ ажилладаг болдог болов уу гэж би боддог. Ажилчдын хандлага ч өөрчлөгддөг байх?

-Компанийн амжилт гэдэг бол зөв хандлагатай ажилчид, хамт олноор багаа бүрдүүлэхээс эхэлдэг. Манай хамт олон үүнийг байнгын амны уншлага болгосон. Энэ компани сайн байвал би сайн байна. Би сайн байвал энэ компани сайн байна гэсэн хандлага. Компани ажилчин хоёр нэг зүгт амьсгалж байх ёстой юм. Ажилдаа битгий хоёрдмол сэтгэл гарга тэвчээртэй бай. Сэтгэл нь өөр газар, бие нь энд байж болохгүй. Монголчууд бид өөрсдөө хөлсөө урсгаж, хөдөлмөрлөж байж л сайн сайхан амьдралаа өөрсдөө бүтээнэ. Түүнээс хэн нэгэн хүн, бурхан, ерөнхий сайд хүрч ирээд бидний амьдралыг сайхан болгохгүй. Ажилчин хүний зөв төлөвшил, асуудалд хандах сэтгэл нь зөв байх тал дээр компанийн захиралууд маш том үүрэгтэй. Сурыг элдэх тусам зөөлөрдөг. Хүнийг хэлэх тусам хүмүүжиж зүгширч, зөв болоод л байдаг. Зөвхөн мөнгө олох процесс биш монгол хүнийг төлөвшүүлэх ажил манай компанид явагддаг. Энэ бол том философи шүү.

-Хөдөлмөрийн зөв хуваарь, зохион байгуулалт ажлын бүтээмжид нөлөөлдөг талаар та их ярьдаг юм билээ?

-Хөдөлмөрийн зөв хуваарь, зохион байгуулах асуудал ус агаар шиг хэрэгтэй байна. Зарим албан байгууллагад өглөө ажилдаа ирсэн эмэгтэйчүүд нь нүүр амаа будаад л, эрчүүд нь компьютер дээрээ чатаа бичээд л. Өдөржингөө ийм дүр зураг харагддаг байгууллага ч байна. Төрийн болон хувийн хэвшлийн аль алинд нь. Ажилчид нь 15 минут болоод л тамхиа татах гээд гардаг. 30 минут болоод бие засах гээд гарна. Утсаар яриад, фэйс ухаад зогсчихдог. Ийм юм ерөөсөө байж болохгүй. Солонгост, Японд хүмүүс яаж тэгж өндөр цалин аваад байна вэ. Тэнд ямар ч сул цаггүйгээр хүнийг шахаж ажиллуулдаг. Тэр хэмжээгээр тухайн хүн бүтээмжтэй ажиллаж тэрэндээ таарсан цалингаа авдаг. Бид тамирчнаар бол уртын зайд сул эргүүлээд л яваад байгаа улс. Мориор бол хүүхэд нь шавхуурдвал жаахан урагшилчихдаг. Хүүхэд нь ороолгохгүй бол тэгсхийгээд биеэ нөөгөөд яваад байдаг. Ийм байдлаар ажил хийгээд байна. Ерөөсөө нийтдээ.

-Бодит байдлыг нүдэнд харагдтал хэллээ. Энэ байдлыг яаж засах юм бэ?

-Ажилчид нь ч тэр маш сайн ажиллах ёстой. Ажиллуулж байгаа менежер, удирдлагууд нь ч ажилчдаа байнгын ажлаар шахаж,хажууд нь зэрэгцэж ажиллах хэрэгтэй. Ингэж байж бид бүтээмжтэй ажиллана. Манай компанийнхан ажилчидтайгаа энэ талаар маш сайн ярьсан. Одоо бүгд ажлын цаг эхлэнгүүт гар утсаа хураалгаад ордог болъё гэж. Бид амьдрах гэж, ажиллах гэж байгаа болохоос гар утсаар тоглох гэж, хүнтэй ярих гэж ажилд ирдэггүй. Энэ бол хөдөлмөрийн сахилга бат. Хөдөлмөрийн зөв зохистой хуваарь.

-Танай ажилчид утсаа хураалгаад ордог болчихсон уу. Хүлээн зөвшөөрч байна уу?

-Одоо тэгдэг болж байна. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү дээ. Яагаад гэвэл сайн цалин авахын тулд. Техник тоног төхөөрөмжийн орчин үеийн шийдэл талаас компани анхааръя. Харин үйлдвэрийн даргаас эхлээд ажилчин хүртэл яаж үр дүнтэй бүтээмжтэй ажиллах вэ гэдгийг ажлын зураг авалтаараа бий болгож өг. Бүтээмжээ нэмэгдүүлээд цалингаа нэмүүл л гээд байгаа юм. Монгол даяар ингэж байж л сайхан амьдарна. Хийдэг ажил нь хэрүүл. Ийм байж болохгүй шүү дээ.

image

image

-УЛСТӨРИЙГ ХАРАХААР Л УУР ХҮРСХИЙГЭЭД БАЙЖ БАЙНА-

-Цалингаа нэмж байгаа сургаар танай компанид ажилд орох хүсэлтэй хүмүүсийн урт дараалал үүсч эхэлж байна уу?

-IPO гаргасанаас хойш хүмүс ажилд оръё гэх хандлага маш их болж байна. Цалин нэмэгдлээ гээд ч хүмүүс их хандаж эхэлж байна. Энэ бол эхлэл. Цаашдаа Монголчууд бид дэлхийн жишгээр цалин авдаг болох ёстой. Бид ажлын бүтээмжээ нэмэгдүүлээд цалингаа дахиад ч нэмнэ. Хэдэн төгрөгөөр ч нэмэгдэж мэднэ. Энэ бүхэн манай Монголчуудын, хэрэглэгчдийн дэмжлэг. Хэрэглэгчид манай өндгийг авахгүй бол яах юм бэ. Монголчууд хүнсний аюулгүй байдал гэдгийг ойлгодог, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг болчихож. Манай 15 ширхэгтэй нэг пакет өндөг бусад өндөгнөөс 200 төгрөгөөр илүү байдаг. Тэглээ ч гэсэн манайхыг сонгож байна гэдэг бол эрүүл мэнддээ, өөртөө оруулж буй хувь нэмэр. Хүн эхлээд өөрийгөө л хайрлах хэрэгтэй шүү дээ. Манай тахианы идэж байгаа тэжээл үнэхээр тансаг, үнэтэй. Хамгийн цэвэр, эрүүл гэдгийг хүмүүс мэддэг ,ойлгодог болсон нь сайхан байна.

IPO гаргаад танай компанийн ажлууд эрчимтэй явагдаж эхэлсэн. Орон нутгуудад хийгдэж буй ажлууд нь амжилттай юу?

-IPO гаргасанаас хойш барилгын ажил эхэлдэг үетэй өрсөж уралдаж өндөглөгч шувууныхаа тоо толгойг 40000-аар нэмэх ажил маань эхэлчихлээ. Тоног төхөөрөмжөө захиалчихлаа. Барилга маань баригдаад эхэлчихлээ. Өндгийг ялгах, боловсруулах үйлдвэр маань бас баригдаад эхэлж байна. Тоног төхөөрөмжөө захиалчихлаа. Түмэн шувуут компанийн охин компани Увс аймгийн Баруунтуруун сум дахь усжуулах компани 650 га газарт хамгийн сүүлийн үеийн бороожуулах техникийг угсарч дуусгалаа. Манай компанийн хамт олон нэг сарын дотор маш амжилттай угсралтын ажлыг гүйцэтгэж дэлхийн жишигт хүрсэн усалгааны систем ашиглалтад орчихлоо. Улаан буудайгаа тариалчихлаа. Удахгүй цангас тариална. Ингэснээр хойтонгоос малын тэжээлийн түүхий эд бэлтгэх шинэ эрин үеийг Монголд авч ирнэ. Цангас бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, уургийн агууламж өндөртэй ургамал. Цангасны үйлдвэр барих асуудлаар Япончуудтай гэрээ хийж байна. Энэ жил угсралтын ажил хийгдээд ирэх жил ашиглалтад орох юм. Манай компани 2018 оны эхний улиралд 426 сая төгрөгний ашигтай ажилласан. 2019 оны эхний улиралд бид 900 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллалаа. Үйл ажиллагаа өргөжиж, ашиг маань нэмэгдсээр байна.

-Та сүүлийн үед улс төрөөс холхон байгаад байна уу?

-Улстөрийг харахаар уур хүрсхийгээд л байж байна. Улстөрд зөв хандлага их чухал байна. Их л хариуцлагагүй, харамсалтай төрийн байгууламжийг бид хамтдаа бүтээж байна. Нийгмээрээ, улстөрчид нь ч, хүмүүс нь ч нийтээрээ бэлэнчилдэг сэтгэлгээтэй болчихож. Ард түмэн нь ч гэсэн нэг зүйл болохгүй бол улстөрөөс боллоо гэж хэлдэг ганц үгтэй болчихож. Ямар ч хүсэл эрмэлзлэл, эр зориг, бадрангуй байдал байхгүй болсон. Тиймээс бид Монгол даяараа нэг том өөрчлөлт хийх хэрэгтэй болчихоод байна. Энэ өөрчлөлтийг хувьсгалаар биш УИХ-ыг тарааж шийднэ. УИХ муудаа тарж байгаа юм биш. Монголоо өөрчилж, мандан бадрахын тулд их сэргэн мандалтын төлөө тарж байна гэж ойлгох хэрэгтэй. Ингээд дахиад тайван шиг шинээр сонгуулиа хийх хэрэгтэй. Дээр нь надад нэг бодол байдаг. Энэ намууд бүгдээрээ тарчих хэрэгтэй. Дахиад зохион байгуулагдах ёстой юм. Бүгд сайхан “усанд орж” аваад цаашаа явах ёстой доо гэж л бодоод байгаа шүү дээ. Энэ тогтолцоог болохгүй байна гэдгийг хэлж байгаа явдал маань улс төр. Зүгээр байгаад байж болохгүй. Буруутаад байвал ингэж болохгүй шүү дээ гэж үгээ хэлэх нь иргэний үүрэг.

image

image

medee.mn

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд  болно.

Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.

Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.

Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол  оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.

2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.

Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм9 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр9 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм10 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм10 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм10 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм10 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм10 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм11 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент11 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад11 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр11 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим