“Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох шинэчилсэн аргачлал”-ыг 2019 оны нэгдүгээр сараас мөрдөж байгаа билээ.
Үүнтэй уялдуулан хөдөлмөрийн статистикийн үндсэн үзүүлэлтийн мэдээллийн гол эх үүсвэр болох
Тиймд уг аргачлалын дагуу Монгол Улсын Хүн амын эдийн засгийн идэвх 2019 оны эхний таван сарын байдлаар ямар байгааг Үндэсний статистикийн хороо танилцуулсан юм.
Хөдөлмөрийн насны хүн ам гэж 15 ба түүнээс дээш насны хүн амыг хэлдэг. Ингэхдээ хөдөлмөрийн насны хүн амыг ажиллах хүч болон ажиллах хүчнээс гадуурх хүн ам гэж ангилдаг.
Ажиллах хүчний судалгааны энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр нь судалгаагаар гарчээ. Энэ нь ажиллах хүчний оролцооны түвшин 60.7 хувь байгааг илэрхийлж буй хэрэг юм.
Харин ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 68.4 хувь, эмэгтэйчүүд 53.7 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.5 хувь байгаа юм.
Мөн ажиллах хүчний 1.1 (88.2%) сая нь ажиллагчид, тэдгээрийн 30.2 (2.6%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 839.0 (39.3%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам, тэдгээрийн 72.6 (8.7%) мянга нь ажил хайх эсвэл ажил хийх нөхцөл нь бүрдвэл ажилгүй иргэдийн эгнээнд шилжэхэд бэлэн байгаа боломжит ажиллах хүчинд багтаж байгааг ч мөн харуулжээ.
Зураг 1. 15 ба түүнээс дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал, 2019 оны 1 дүгээр улирал
Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлт байдаг. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар авч үзэхэд, хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 18.7 хувь, ажилгүйдлийн түвшин 11.8 хувь, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 14.2 хувь, ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 16.5 хувьтай гарсан байна.
ТООЦОХ АРГАЧЛАЛЫН ХУВЬД
Ажиллах хүч: Тухайн хугацаанд хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагчид болон нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүний тооны нийлбэрээр тооцно.
Ажиллах хүч = Ажиллагчид + Ажилгүй хүн
Өргөтгөсөн ажиллах хүч: Ажиллах хүч болон боломжит ажиллах хүчний тооны нийлбэрээр тооцно.
Өргөтгөсөн ажиллах хүч = Ажиллах хүч + Боломжит ажиллах хүч
Ажиллах хүчний оролцооны түвшин: Ажиллах хүчний тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулж тооцно.
Ажиллах хүчний оролцооны түвшин =(Ажиллах хүч)/(Хөдөлмөрийн насны хүн ам)×100
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин: Ажиллагчдын тоог хөдөлмөрийн хүн амын тоонд харьцуулж тооцно.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин=Ажиллагчид/(Хөдөлмөрийн насны хүн ам)×100
Хөдөлмөрийн дутуу ашиглалтын түвшин: Ажилгүйдлийн түвшин: Ажилгүй хүний тоог ажиллах хүчний тоонд харьцуулж тооцно (ХДАТ-1).
ХДАТ1=(Ажилгүй хүний тоо)/(Ажиллах хүч)*100%
Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин: Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид болон ажилгүй хүний тооны нийлбэрийг ажиллах хүчний тоонд харьцуулж тооцно (ХДАТ-2).
ХДАТ2=(Ажилгүй хүний тоо+ЦХХББХЭ)/(Ажиллах хүч)*100%
Ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин: Боломжит ажиллах хүч болон ажилгүй хүний тооны нийлбэрийг өргөтгөсөн ажиллах хүчний тоонд харьцуулж тооцно (ХДА-3).
ХДАТ3=(Ажилгүй хүний тоо+боломжит ажиллах хүч)/(Ажиллах хүч)*100%
Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин: Хөдөлмөрийн дутуу ашиглалт буюу ажилгүй хүн, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч болон боломжит ажиллах хүчний тооны нийлбэрийг өргөтгөсөн ажиллах хүчний тоонд харьцуулж тооцно (ХДА-4).
ХДАТ4=(Ажилгүй хүн+ЦХХББХЭ+БАХах хүч)/(Өргөтгөсөн ажиллах хүч)*100
Эх сурвалж: ҮСХ