Connect with us

Энтертайнмент

Технологид бага, бизнестээ их цаг зарцуулъя

Нийтэлсэн

-

“This is My Architecture”: Үүлэн технологи ашиглан 10 жилийн ажлыг товчилсон жишээ.

ЯМАР АРГА ХЭМЖЭЭ БОЛООД ӨНГӨРӨВ?

6-р сарын 8-ны өдөр Hub Innovation Center-д Монголын AWS хэрэглэгчдийн бүлгэмээс зохион байгуулж буй “This is My Architecture” нэртэй уулзалт болж, 120 гаруй мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцлоо. Гадаадын технологийн компаниуд өөрсдийн техникийн шийдлээ дэлгэн танилцуулах, цаашлаад эх кодоо хүртэл нээлттэй болгох нь жирийн үзэгдэл болсон бөгөөд Монголд уг соёл ийнхүү эхэлж байгаад инженерүүд туйлын их баяртай байна. Уулзалтын зорилго нь үүлэн технологид суурилсан үйлчилгээг хэрхэн үр дүнтэй ашиглах, мөн үүнийг ашигласнаар тухайн байгууллага мэдээллийн технологийн зардлаа хэрхэн бууруулах тухай туршлагаа хуваалцаж, нэгнээсээ суралцах явдал юм. “This is My Architecture” уулзалт нь жилд 2 удаа тогтмол зохион байгуулагдах бөгөөд цуврал уулзалтын анхны зочноор уг технологийг ашиглаж буй амжилттай жишээ, салбартаа тэргүүлж буй Shoppy.mn, UBCab компаниуд оролцсон юм. Сонирхуулахад AWS гэдэг нь Amazon Web Services гэдэг үгийн товчлол бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий дээрх хамгийн хүчирхэг үүлэн технологид суурилсан үйлчилгээнүүд бүхий цогц платформ билээ.

АНХНЫ ЗОЧИД ХЭН БАЙВ?

shoppy.mn бол сард 200.000 гаруй хэрэглэгч байнга зочилдог, 450.000 гаруй бүтээгдэхүүнтэй цахим дэлгүүрийг гурван жилийн хугацаанд үүсгэн хөгжүүлж, Монголын интернэт худалдааны салбарыг тэр чигт нь өөрчилж буй залуус бөгөөд AWS ашиглан өөрсдийн бизнесийн платформыг ямар ч хувийн сервергүй буюу үүлэн орчинд бүрэн байршуулсан анхны Монголд компани. Харин UBCab Монголд анх удаа гар утасны аппликейшнд суурилсан таксины үйлчилгээг нэвтрүүлж, Улаанбаатар хот даяар 500 жолоочид өдөр бүр 5,000 хүртэл дуудлага цацаж такси дуудлагаараа Монголдоо тэргүүлж байна.

Үйл ажиллагааны үеэр:

Илтгэлүүд:

Нацагдорж овогтой Гүндсамбуу – CTO & CO-FOUNDER / SHOPPY/

– shoppy.mn системийг анхнаас нь AWS дээр суурилан хөгжүүлж эхэлснээр хөгжүүлэлтийн явцыг хурдасгахаас гадна технологидоо зарцуулдаг зардлыг хэрхэн бууруулж болох мөн DevOps аргачлалыг хэд хэдэн шатлалаар нэвтрүүлснээр хөгжүүлэлтийн багийнханд ямар давуу талыг үүсгэсэн талаар сонирхолтой байдлаар тайлбарлав. Системээ Front-end, Back-end болон AI (Artificial Intelligence) гэсэн 3 үндсэн давхаргад хувааж тухай бүрийг нь хэрхэн зохион байгуулсан тухай нэг бүрчлэн тайлбарлаж, өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм.

Батсайхан овогтой Эрдэм – ENGINEER & CO-FOUNDER / UB CAB/

– 2 жилийн турш хөгжүүлсэн системээ яагаад хувийн сервер дээр бус үүлэн орчинд шилжүүлэх болсон шалтгаан, тэр дундаа AWS ашигласнаар ямар давуу талуудыг бий болгосон мөн системээ шилжүүлэх явцад тулгарсан асуудлуудыг хэрхэн шийдсэн тухай бодит туршлагаасаа нээлттэй хуваалцлаа. Мөн UBCab системийн ерөнхий бүтэц, архитектурыг танилцуулж, сонгосон технологи бүрийн давуу болон сул талуудыг ярив.

Илтгэл бүрийн дараа хүрэлцэн ирсэн инженерүүдээс өөрсдийн сонирхсон асуултыг асууж харилцан уялдаатай буюу нэг үгээр тодорхойлбол “амьд” уулзалт болсон юм. Мөн оролцогчид дан ганц илтгэл сонсохоос гадна Workshop буюу тэдний технологийн зарим шийдлүүдийг өөрсдийн гараар хэрэгжүүлж үзэх боломжийг олгосноороо уламжлалт уулзалтуудаас илүү онцлог болсон билээ. Shoppy.mn болон UBCab-ийн технологийн багийн инженерүүд техникийн хувьд шийдвэрлэхэд бага зэрэг хугацаа шаарддаг тодорхой жишээг барьж авч хэрхэн хялбар аргаар шийдвэрлэж болохыг газар дээр нь шууд хийж үзүүлж, оролцогчид түүнийг дагаж хийн, эргэлзсэн асуултуудаа дор дор нь асууж байсан юм. Үйл ажиллагааны төгсгөлд тухайн өдөр яригдсан сэдвүүдийг хамарсан асуулт хариултын тэмцээн явуулж Unimedia Solutions компанийн Анхбаяр, Woovoo компанийн Мягмарсүрэн, Голомт Банкны Нурмухамед нар эхний 3-т орж тус бүр $250 дүн бүхий AWS-ийн кредит купоноор шагнуулав.

Зохион байгуулагчид:

Hub Innovation Center x AWS User Group Mongolia – Hub Innovation Center бол ердөө жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч шинэ санаа, инновацад суурилсан гарааны бизнесийг дэмжих чиглэлд амжилттай ажилласаар байна. Харин AWS User Group Mongolia бол мэдээллийн технологи, тэр дундаа сүүлийн үед хүчээ авч буй чиглэл болох үүлэн технологийг сонирхогч мэргэжилтнүүдийн мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах зорилгоор үүссэн нэгдэл юм. Монголчуудын энэ групп нь өнгөрсөн сард Amazon компаниас албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Ази тивийн 17-дох улс болон бүртгэгдсэн билээ. Дашрамд дурдахад энэхүү нэгдлийг Монголд хамгийн анхны “Үүлэн үйлчилгээ” (Itools Cloud Services)-г бүтээж буй FIBO CLOUD-ийн залуус санаачлан хөгжүүлж буй юм.

Яагаад бидэнд ач холбогдолтой вэ?

Үүлэн технологийг ашигласнаар хэрэглэгч өөрийн технологид зарцуулах хугацаа болон зардлыг бууруулахаас гадна системийн тасалдалгүй ажиллагааг хамгийн дээд төвшинд аваачиж үүний үр дүнд бизнесүүд хождог тухай та уг нийтлэлээс дэлгэрэнгүй уншиж болно. Хэрвээ үүлэн технологи буюу тэдгээр дээр суурилсан бэлэн үйлчилгээнүүдийг ашиглаагүй бол Shoppy.mn шиг хэмжээний платформыг бүтээхэд 10-аад жилийг зарцуулах байв. Тэгэхээр хэрэглэгч бид Улс даяар хүргэлттэй, 300.000+ бараа бүхий онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжоо төдий чинээ удаан хүлээх байжээ.

Мөн өндөр төлбөртэй лавлах утасруу залгаж, хариу хүлээж, байршлаа утсаар тайлбарлан заах төвөгтэй үйл явцаас ангижруулсан таксины аппликейшн бүтээх хугацаа ч мөн уртсах байсан болов уу. Технологийн дэвшил бидний өдөр тутмын амьдралын хэвшлийг өөрчилж эхлээд буй бөгөөд үүнийгээ даган хамтдаа хөгжиж, мэдлэг, мэдээлэлтэй болох шаардлага бидэнд зайлшгүй бий.

Төгсгөлд нь:

Ийнхүү шинэ технологи, шинэ шийдлийг нэвтрүүлж буй манлайлагч залуус “This is My Architecture” уулзалтаар дамжуулан бусдадаа сурсан мэдсэнээ нээлттэй хуваалцаж, хамтдаа хөгжихийг уриалан, шинэ хандлага, шинэ соёлыг түгээх үйл ажиллагааг мөн түүчээллээ.

Shoppy.mn-ий Хамтран үүсгэн байгуулагч, CTO Н.Гүндсамбуу

– “Нэгэнт явчихсан замаар маань явах гэж байгаа бусдадаа хэрэгтэй мэдээллүүдийг нь хүргэж, туршлагаа хуваалцсандаа баяртай байна. Бид салбараараа жигд хөгжих нь чухал. Дараагийн үйл ажиллагаанд заавал ирж оролцоно”гэсэн юм.

Түүнчлэн AWS User Group of Mongolia-г санаачлагч, FIBO CLOUD-н инженер Н.Ганжигүүр:

– “Сүүлийн үед инженерүүд бид сар бүр технологийн маш гоё арга хэмжээнүүд, уулзалтууд болж буйг харах боллоо. Эдгээрийн гол зорилго нь инженерүүд бид мэдсэн сурснаа хуваалцах, хамтдаа хөгжих бөгөөд үүний үр дүнд Монгол улсын технологийн салбарын чадвар, чансаа нэмэгдэх сайн талтай. Эдгээрийн нэг хэсэг болон явж буйд баяртай байгаа бөгөөд цаашдаа гадаадын мэргэжилтнүүдийг урьж авч ирэх зэрэг инженерүүдийн хотолд үр өгөөжөө өгөх олон үйл ажиллагаа хийх зорилготой”гэлээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм9 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр9 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм10 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм10 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм10 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм10 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм10 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм10 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент10 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад10 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр10 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим