Нийгэм
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй зураачдын үзэсгэлэнгийн нээлт болно

GS Consultancy байгууллагаас тархины саажилттай иргэдийн авьяас чадварыг нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Уран зураг ба Дижитал технологийн цоморлиг” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 16 цагаас эхлэх бөгөөд энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэхүү арга хэмжээнд зураач Л.Золбоо, С.Намуунцэцэг нарын уран бүтээлүүдийг компьютер график ашиглан хөдөлгөөнт байдлаар дэлгэн тавих аж.
Урьд өмнө нь болж байгаагүй шинэлэг, содон болох “Уран зураг ба Дижитал технологийн цоморлиг” үзэсгэлэнгийн гол зорилго нь;
– Тархины саажилттай буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас чадварыг олон нийтэд таниулах
– Нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэн,
– Хүүхэд залууст үлгэр дуурайлал болох
– Уран зургийн үзэсгэлэнгийн салбарыг шинэ шатанд гаргах нөлөө, ач холбогдолтой байна.
Залуучууд бид НИЙЛЭЭД юу хийж, бүтээж, ҮЛГЭРЛЭХ боломжтой нь тод илэрхийллийг харуулах болно.”Хөгжлийн бэрхшээл” гэж байхгүй! Харах өнцгийн бэрхшээлийг бид БҮТЭЭЛЭЭР эвдэнэ.
Тус үзэсгэлэнгээс гоо бүсгүй, уйтай моддоос авахуулаад уран бүтээлчдийн уран зураг бүхий бүтээлүүд дэлгэгдэн тавигдах бөгөөд Дижитал технологийг ашигласнаараа урлаг уран сайхны
үзэсгэлэнгийн салбарт нэг шат ахиж буйг харах боломжтой.
ТАХ: Том хүн 8000₮ Хүүхэд 4000₮
Холбоо барих: 99036250, 98118535
Хаяг: Хүүхдийн Урлан Бүтээх Төв
Хэзээ: 2019 оны 6.20-6.23ны хооронд зохион байгуулагдана.

Нийгэм
Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно

2025 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 04, 06-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно.
Хур тунадас: Тавдугаар сарын 02-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар, 08-нд Хангайн нурууны өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Тавдугаар сарын 03-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 04-нд нутгийн зарим газраар, 06-нд Алтайн салбар уулсаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12, зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Тавдугаар сарын 04-нд оройдоо бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна
Нийгэм
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиглаж, “Токи.мн, Ленд.мнь Hipay” зэрэг зээлийн аппликейшны эрх нэмэгдүүлнэ” гэх зар оруулж хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч тухайн мэдээллээр иргэдийн цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, олон удаагийн үйлдлээр зээл авч залилах, хулгайлах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний ашиг олж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Шалгалтын явцад гэмт этгээдүүд нь тухайн үйлдлийн аргыг ашиглаж, олон иргэдийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий цахим фэйсбүүк хаягтай холбогдон зээлийн аппликейшны эрхээ нэмэгдүүлэх гэж хувийн мэдээллээ өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагын 8822-2255 дугаарт холбогдохыг зөвлөлөө.
Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж таныг санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг гэдгийг ямагт анхаарч, таатай санал бүхий мэдээллүүдэд хянуур байж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраалаа.
Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн байна.
Хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан.
Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-аас удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.
-
Улс төр22 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм23 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Эдийн засаг23 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Улс төр24 цаг өмнө
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
-
Нийгэм3 цаг өмнө
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм3 цаг өмнө
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой