Бусад
УИХ-ын гишүүд “Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна” гэсэн сонгогчдынхоо “санал”-ыг цуглуулахаар нутаг нутаг руугаа мордоод байна.

Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны эцэг, Ардын багш, Гавьяат хуульч, Хөдөлмөрийн баатар Б.Чимид агсан нэгэнтээ “…Хэрвээ Үндсэн хуулийг засан сайжруулъя гэвэл шинжлэх ухааны үндэстэй, бүхэлд нь, цогцоор байдлаар өөрчлөх хэрэгтэй. Эндээс нь нэг өгүүлбэр авч оронд өөр өгүүлбэр хийгээд байвал Үндсэн хууль сэг болно” гэж байв.
Магадгүй, үе үе босч ирээд байдаг Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Б.Чимид гуайн хэлсэн сүүлчийн үг энэ байх.
Тэгвэл өнөөдөр эрх баригчид өөрсдийн боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын гишүүд “…Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна” гэсэн сонгогчдынхоо “санал”-ыг цуглуулахаар нутаг нутаг руугаа мордоод байна.
Энэ өөрчлөлт олон ч шүүмжлэл дагуулж байгаа. Гэхдээ үүнийг ил хэлдэг нь цөөхөн байгаа юм.
Бид Үндсэн хуулийн өөрчлөлтүүдээс Б.Чимид агсаны хэлсэнчлэн нэг “өгүүлбэр”-ийг энд онцолъё. Төслийг боловсруулсан эрх баригчид Үндсэн хуулийн 28.2-т “…Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэсэн өөрчлөлт оруулах гэж байна.
Одоо С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгтэй холбоотой байгуулсан, Үндэсний телевизээр эрүүдэн шүүсэн гэх бичлэг цацсан Түр хороо ингэж албажих нээ гэсэн үг.
Араас нь 28.3-т “…Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж боловсруулснаа оруулах гэж буй ажээ.
Энэ бол маш ноцтой “өгүүлбэр” юм. Хууль зүйн үүднээс мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгддэг ажиллагаа юм. Энэ нь бүгд нотлох баримтаар үнэлэгддэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулна гээд байгаа энэ өөрчлөлтөөр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын мөрдөн шалгах алба, газрын хийж хэрэгжүүлэх үүрэгт ажлыг УИХ-д давхардуулан олгож буй хэрэг. Прокурорын хяналтгүйгээр мөрдөх ажиллагаа явуулдаг болно. Давсалбал, эрхэм гишүүд “УИХ-ын бөгөөд Мөрдөгч” гэсэн ажилтай болох юм.
Мөн УИХ-ын Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээхгүй гэсэн нь ихэд ойлгомжгүй бөгөөд хуулийн шууд зөрчил байгаа аж.
Яг үнэндээ УИХ-ын Түр хороо дүгнэлт гаргааад, түүнийгээ эрх бүхий байгууллагад шилжүүлж, шүүх түүнийг нь хүчинтэй эсэхийг шийднэ гэдэг өөрсдийнхөө томилсон хууль хяналтын байгууллагын удирдлагууд, шүүхэд өгч буй улс төрийн лүндэн болно.
Мөрдөх албаны хийдэг бүх ажиллагааг УИХ-ын гишүүд хийгээд шүүх, хуулийн байгууллагад шилжүүлэхэд, өөдөөс нь буцаагаад шидэх аавын хүү гарах ч үгүй. Буруу, зөвийн ялгаа ч харагдахаа болино доо.
Ерөөсөө л УИХ-ын Түр хороо хэмээх дөрвөн жилээр эрх барих намын түр томилолттой “Онцгой бүрэн эрхт комисс”-ууд дараалан байгуулагдана.
Гэтэл УИХ-ын гишүүд гэдэг бол АТГ, ТЕГ, ЦЕГ-ын мөрдөгчид шиг мэргэшээгүй, тэр талын мэдлэг байх ч үгүй. Тиймээс цэвэр улс төрийн шалтгаантай мөрдөх ажиллагаа явагдаж, улс төрийн дүгнэлт гаргаж, улс төрийн хэлмэгдүүлэлт гаарна. Энэ Түр хорооноос өөр юу ч хүлээх хэрэггүй. Нөгөө талаар УИХ-ын үндсэн үүрэг нь хууль тогтоох болохоос биш хууль сахиулах биш. Нэн тэргүүнд хууль тогтоох үүргийг л хэрэгжүүлэх учиртай.
Тиймээс Үндсэн хуульд оруулах гээд байгаа энэ “өгүүлбэр” Монголыг хуульгүй болгож, самарна. Ийм л үр дагавартай.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Нийгэм14 цаг өмнө
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ
-
Нийгэм20 цаг өмнө
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
-
Нийгэм17 цаг өмнө
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа
-
Нийгэм20 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
-
Улс төр18 цаг өмнө
АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United Airlines” Монгол Улсад анхны буултаа хийлээ
-
Улс төр15 цаг өмнө
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой
-
Нийгэм15 цаг өмнө
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо