Нийгэм
Эрхүүгийн Улсын их сургуулийн захирлыг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн ректор, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн академич И.В.Бычковыг хүлээн авч уулзлаа.
Энэ жил Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд ноён И.В.Бычков Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг ойн арга хэмжээнд төгсөгчийн хувиар мөн салбарын сайдын хувиар оролцохыг албан ёсоор урилаа. Энэ ялдамд Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ойг Улаанбаатар хотноо мөн тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилж дэмжлэг хүслээ. Салбарын сайд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ноён И.В. Быков Эрхүүгийн Улсын их сургуулийн ректороос гадна ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын даргын алба хашдаг байна. Тус салбар 2010 он хүртэл манай Шинжлэх ухаан, технологийн сантай хамтарч эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байсан байна. Энэхүү уламжлалыг сэргээж, хамтарсан төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх талаар хоёр тал мөн санал солилцлоо.

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ


-
Дэлхий дахинд21 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
-
Нийгэм1 цаг өмнө
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ
-
Нийгэм1 цаг өмнө
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана
-
Улс төр3 цаг өмнө
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
-
Нийгэм3 цаг өмнө
Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа