Нийгэм
Э.Бөхбат: Ирэх сараас цэцэрлэгийн цагдаа аян хэрэгжинэ

Ирэх сараас цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх талаар Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.
– “Цэцэрлэгийн эргүүл” аяны талаар мэдээлэл өгнө үү?
– Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотойгоор хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс сэргйлэх, энэ тарлийн зам тээврийн ослыг тэглэх зорилгоор ирэх сараас “Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх гэж байна. Нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10 мянга гаруй эцэг эх, амран хамгаалагч “Kinderpolice” болж оролцоно.
– “Kinderpolice” юу хийх вэ?
– Цэцэрлэгийн эргүүлээр ажиллах эцэг эхчүүд зөвхөн дохиур мод бариад зам дээр зогсож бус хүүхдээ хүргэж буй асран хамгаадагч нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрхэн зөв сонгож, хэрэглэхийг заана. Мөн хүүхдийг цэцэрлэгийн ойр орчмын замд аюул, осолгүй зорчиход дэмжлэг үзүүлж ажиллах юм. Эргүүлээр ажиллах эцэг эхчүүдийг урьдчилан видео сургалтад хамруулж цацруулагчтай хантааз, дохиур мод, шүгэл, сургалтын гарын авлагаар хангана.
-Сургалтын талаар тодруулахгүй?
-Сургалтаар хүүхдийн авто машины суудлыг зөв байршуулах, суудалд хүүхдийг хэрхэн суулгаж сургах зөвлөгөө өгөх талын мэдлэг олгохоос гадна “Blind spot” буюу үл үзэгдэх цэг гэж юу вэ зэрэг агуулгуудыг заана.
Б.Саруул, “Зууны мэдээ” сонин.

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ


-
Дэлхий дахинд21 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
-
Нийгэм1 цаг өмнө
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ
-
Нийгэм1 цаг өмнө
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана
-
Улс төр3 цаг өмнө
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
-
Нийгэм3 цаг өмнө
Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа