Connect with us

Нийгэм

Бага боловсролын чанарыг үнэлгээг хөгжүүлэх төсөлд гарын үсэг зурлаа

Нийтэлсэн

-

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран “Бага боловсролын чанарын үнэлгээг хөгжүүлэх төсөл”-д гарын үсэг зурлаа.Үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дэлхийн банкны төлөөлөл, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар болон албаны хүмүүс оролцлоо. Төслийн хүрээнд бага боловсролын үнэлгээний арга зүйг хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх системийг бүрдүүлэх арга замыг тодорхойлох аж. Төсөл хэрэгжсэнээр өөр хоорондоо уялдаатай дараах сайн үр дүнгүүд боловсролын хөрсөнд суух юм. Тухайлбал:

-Боловсролын шинэчилсэн үнэлгээний арга зүйд нийцсэн даалгавар боловсруулах арга зүйн зөвлөмжийг бага боловсролын багш нарт зориулан гаргана.

-Бага боловсролын хичээлүүдээр жишиг даалгавар боловсруулан, үндэсний хэмжээний нээлттэй даалгаврын сан бүрдүүлж хэрэглээнд нэвтрүүлнэ.

-Нээлттэй даалгаврын сан үүсгэх ажиллагаанд оролцох тэгш боломжийг багш бүрд бүрдүүлнэ. Уг даалгаврын санг сургууль, багш нар өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд болон анги дэвших, улсын шалгалтад ашиглах боломж бүрдэн багшийн ачаалал буурна.

-Боловсролын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсролын төвшин, анги, хичээл, агуулга тус бүрээр боловсруулж үндэсний хэмжээнд дагаж мөрдөх нэгдсэн шалгуур үзүүлэлттэй болно. Өөрөөр хэлбэл хэн юуг, хэрхэн үнэлэх вэ гэдэг асуудал тодорхой болж, боловсролын чанарын, сурлагын амжилтад ахиц гарах боломж бүрдэнэ.

Гарын үсэг зурах ёслолын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр бага ангийн хүүхдүүдийн сурлагын чанарыг дээшлүүлэх зорилгоор БСШУСЯ-ны харъя Боловсролын үнэлгээний төв төслийн дэмжлэг авч байгаа. Хүүхэд цаашдаа хэрхэн суралцах суурь нь бага ангидаа тавигддаг. Хэрвээ хүүхэд бага ангидаа сурлага сайт, хичээлийн оролцоо идэвх сайтай, бүх төлөвшил нь сайн тавигдвал цаашаа анги ахих тусам хүүхдийн сурлагын чанар дээшилнэ. Нэг талдаа төслийн гол агуулга хүүхэд рүүгээ чиглэгдэнэ. Сургалт бол сурагч багш хоёрын хамтын ажиллагааны үр дүн байдаг. Тиймээс багшийн арга зүйг сайжруулах боломж бүрдэнэ. Дэлхийн банк 600 орчим сая төгрөгөөр уг төслийг санхүүжүүлж байгаа.” гэлээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Нийгэмд боловсролын чанарын асуудал их яригдаж байгаа. Энэ цаг үед сургалтын чанарыг сайжруулахад хийж байгаа бодит ажил бол энэ төсөл. Тэр тусмаа бага боловсрол руу чиглэж ажиллах юм. Сурлагын чанарыг илэрхийлэх гол зүйл даалгавар байдаг. боловсруулсан даалгаврыг нээлттэйгээр даалгаврын санд тавина. Тэндээс бага ангийн багш нар ашиглах боломжтой болно. Үүний үр дүнд багшийн ажлын ачаалал буурна. Үндэсний хэмжээнд нэгдсэн нэг стандарттай болоод ирэхээр тогтолцоо нь зөв болж, сургалтын чанар сайжирна гэж үзэж байгаа” гэв.

Төслийн хүрээнд багшийн болон сургуулийн үнэлгээний журмыг шинэчлэн боловсруулж, сургууль, багш, суралцагчийг үнэлэх арга зүйн чиглэлээр үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулах юм байна. Мөн боловсролын чанарын үнэлгээг хийх, хэрэгжилтэд хяналт тавих, судалгааны түүврийн программ хангамж болон суралцагчийг үнэлэх шууд засалтын шилэн технологи, статистик тайлангийн цахим системийг ойрын үед нэвтрүүлэхээр зорьж байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

О.Сүлд Баян-Өлгий аймагт одоогоос дөрвөн жилийн өмнө гэр бүлийнхээ хамтаар аялж явсан XII ангийн хүүг Ховд голд живж байхад нь амийг аварчээ.

Түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ховд аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.

Дэслэгч О.Сүлд нь тухайн үед 18 настай байсан бөгөөд өдгөө Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид буудлагын зэвсэг галт хэрэгслийн инженерээр ажилладаг.

Амийг нь аварсан хүү төгсөх ангийн оюутан, түүнээс хойш нөхөрлөж, гэр бүлийн найзууд болжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1013 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 693 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 320 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 68 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​БНХАУ-ын Чөндү хотноо дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ.

Тус олон улсын хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 30 гаруй улсын 35 хотын төлөөлөл болон олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцож байна.

Энэ удаагийн хурлыг “Хамтран ажиллаж,хамтдаа хөгжицгөөе” уриан дор зохион байгуулж байна. 35 хотын төлөөлөл технологийн шинэчлэл ба хотын ногоон хөгжил, бүтээн байгуулалтын чиглэлээр дэлхийн хотууд хэрхэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.

Мөн энэ үеэр хотын дарга, удирдлагын дугуй ширээний уулзалт, сэдэвчилсэн уулзалт, Сычуань мужийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болно.

Сэдэвчилсэн уулзалтын хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Найрамдалт хотуудын хамтын ажиллагаа ба хөгжил 2025” дэд хуралд оролцож байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм7 цаг өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр7 цаг өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр7 цаг өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм8 цаг өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм9 цаг өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр9 цаг өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

Улс төр9 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Эдийн засаг10 цаг өмнө

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийгэм10 цаг өмнө

“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа

Нийгэм10 цаг өмнө

НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ

Нийгэм13 цаг өмнө

“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ

Нийгэм13 цаг өмнө

Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно

Нийгэм13 цаг өмнө

СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм13 цаг өмнө

Ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм13 цаг өмнө

“Улаанбаатар марафон 2025″ гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна

Энтертайнмент13 цаг өмнө

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Улс төр14 цаг өмнө

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ

Улс төр14 цаг өмнө

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт боллоо

Нийгэм14 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 552 болжээ

Нийгэм14 цаг өмнө

Ухрах үйлдэл хийх үедээ хүүхэд мөргөж гэмтээсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Нийгэм14 цаг өмнө

Сүхбаатар дүүргийн XII хороонд шинээр баригдсан 166 дугаар сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

​Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ

Нийгэм1 өдөр өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа

Нийгэм1 өдөр өмнө

“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан баасан гарагт болно

Нийгэм1 өдөр өмнө

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Улс төр1 өдөр өмнө

Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Улс төр1 өдөр өмнө

Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв

Сав шим