Нийгэм
Монголд тариалсан солонгос сортын гүзээлзгэнэ зөвхөн Имартад худалдаалагдахаар боллоо

Сүүлийн жилүүдэд ард иргэд хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарах болсон. Ялангуяа импортоор орж ирдэг жимс жимсгэнэ, хүнсний ногоонууд тээвэрлэлтийн шаардлага хангаж байгаа эсэх, түүний аюулгүй байдалд ихээхэн санаа зовнидог. Учир нь бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад амт чанараа амархан алдаж, гэмтэж муудах магадлалтай байдаг. Түүнийхээ хэрээр чанарын шаардлага хангасан эрүүл жимс жимсгэнэ зах зээл дээр маш өндөр үнээр худалдаалагдах тохиолдол бий.
Тэгвэл “ИМАРТ ХАЙПЕРМАРКЕТ ЭХ ОРОНДОО ТАРИАЛСАН, САЙН ЧАНАРЫН СОЛОНГОС СОРТЫН ГҮЗЭЭЛЗГЭНИЙГ МАШ ХЯМД ҮНЭЭР, ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛ ТАСРАЛТГҮЙ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХҮРГЭХЭЭР БОЛЖЭЭ.”
Имарт хайпермаркет “Монгол хүн та 100 наслаг” уриан дор хэрэглэгчиддээ хэзээд эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнийг хүргэхийг зорин ажилладаг ба энэ удаад Солонгос сортын гүзээлзгэнийг эх орондоо тариалж буй “Агро альфа” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. “Агро альфа” ХХК нь нийт 6,250 метр квадрат талбайд гүзээлзгэний аж ахуйг дагнан эрхэлж байгаа ба 40 гаруй жилийн туршлагатай, мэргэжлийн Солонгос агрономичийн хамтын хүчээр Солонгосын “Цасны үнэр” сортын гүзээлзгэнийг эх орныхоо газар нутагт, жилийн дөрвөн улирал тасралтгүй тариалан зөвхөн Имарт хайпермаркетад нийлүүлэхээр болжээ.
Монголынхоо газар нутагт тариалж байгаа учраас импортын татвар, тээвэр гэх мэт ямар нэгэн нэмүү өртөг шингээгүй маш хямд үнээр хэрэглэгчдийн гарт шууд хүрэх боломжтой болж байна. Тодруулбал БНСУ-аас импортлогдон худалдаалагддаг солонгос гүзээлзгэнээс амт чанар илүү төдийгүй үнийн хувьд түүний тал үнээр худалдаалагдах юм байна.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг14 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр16 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр15 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа