Энтертайнмент
Өвөрмонголын морин хуурын анхдугаар наадам болжээ
БНХАУ-ын Өвөрмонголын морин хуурын анхдугаар наадам 24 хоногийн турш үргэлжилж өндөрлөжээ. Уг наадмын хаалтад зориулж “Монгол морь” концертыг толилуулсан байна. Өвөрмонголын морин хуурын наадам морин хуурын концерт, морин хуурын эрдэм шинжилгээний хурал, морин хуурыг үйлдвэрлэх урлагийн үзэсгэлэн, морин хуурын хөгжмийн шинэ бүтээл ба тойрон тоглолт, Өвөрмонголын морин хуурын тэмцээн зэрэг 5 хэсгээс бүрджээ. Наадмыг зохион байгуулах хорооны мэдээлэлд тэмдэглэснээр, урлагийн наадмын хугацаанд 15 концерт зохион байгуулж, Хятад, Монгол, Оросын 300 гаруй морин хуурч оролцжээ.
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн морин хуурын холбоо, Монголын морин хуурын төв, Морин хуур нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг “Морин хуурын олон улсын VI наадам” өнгөрсөн 2018 оны зургаа, долдугаар сард Улаанбаатар хотноо болсон юм. .
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.