Энтертайнмент
Холливудад хөл тавьсан монгол бүсгүй

Нэр: Баярсайханы Ганчимэг
Төрсөн газар: Улаанбаатар хот
Мэргэжил: жүжигчин, загвар өмсөгч
Гэр бүл: Ээжтэйгээ хамт амьдардаг
Өндөр: 172 см
Жин: 52 кг
“Ньюс агентлаг” долоо хоног бүрийн пүрэв гаригт “ХҮМҮҮС” булангаа хүргэдэг билээ. Энэ удаагийн буландаа Английн кино, загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож, холливудын хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлж, алдартай жүжигчидтэй мөр зэрэгцэн алхаж яваа монгол бүсгүй Б. Ганчимэгийг онцолж байна.
Баярсайханы Ганчимэг нь Англи улсад 10 гаруй жил амьдарч байгаа ба саяхан болсон кино урлагийн томоохон үйл явдлуудын нэг Венецийн кино наадмын үеэр түүний тоглосон “Waiting for barbarians” кино дэлгэцнээ гарсан юм. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн уг киног алдарт жүжигчин Жони Депп продюсерласан байна. Өдгөө 76 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Венецийн кино наадмын улаан хивсний ёслол дээр монгол эмэгтэй холливудын алдартнуудтай хөл зэрэгцэн алхсан нь үнэхээр бахархалтай.
Б.Ганчимэг багаасаа л урлагт хайртай хүүхэд байжээ. Тэр тусмаа хувцасны загвар зохион бүтээх, зурах дуртай хүүхэд байж. Магадгүй түүний аав нь зураач хүн байсантай холбоотой байх. Мөн бага байхаасаа л барби хүүхэлдэйнд хувцас оёж, өмсгөж тоглох дуртай байсан тэрбээр эх орондоо байхдаа загварын “Үнсгэлжин”, “Монголын мисс” зэрэг олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байжээ. Англи улсад очоод GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд амжилттай оролцож, хэд хэдэн сэтгүүлд зургаа авхуулж байсан аж.
Эцэг, эх нь Архангай, Баянхонгор аймгийн хүмүүс бөгөөд дээрээ нэг ахтай айлын бага охин аж. Ээж нь түүний хувьд хамгийн дотнын, үнэнч дэмжигч нь юм.
“Аав маань надад үлгэр их уншиж өгдөг учир үлгэрт ч их дуртай. Үлгэрийн баатруудыг, номын зургийг их дагаж зурдаг байсан болохоор гурван настайгаасаа зураг зурж эхэлсэн. Аав их сайхан зурдаг хүн байсан нь ч зураг зурахад минь нөлөөлсөн. Юмны учир сайн ойлгож эхлээгүй байхдаа зурагтын дэлгэцээ хагалаад дотор нь байгаа бяцхан хүмүүсийг гаргаж, үзсэн киногоо өөрийнхөөрөө найруулна гэж мөрөөддөг байж. Үзсэн кинондоо бараг долоо хоног амьдардаг хүүхэд байсан. Одоо бодоход өөрийн уран дүрслэл, бяцхан ертөнцдөө амьдардаг хүүхэд байжээ” хэмээн тэрбээр нэгэн ярилцлагадаа дурджээ.
Арваад жилийн тэртээ олон улсын загварын тайзан дээр өөрийгөө сорихоор Англи улсыг зорьсон бүсгүй 2016 онд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Лондон хотын “The City Lit” сургуулийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгсчээ. Ийнхүү тэр загвар өмсөхөөс илүү жүжигчний мэргэжилд илүү дурлаж, тэрхүү мэргэжилдээ амжилт гаргахаар зорьж яваа аж.

“Wonder Women”, “Ex Machina, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6”, Ronan-47 , “Waiting for barbarians”, “Mad Lord” “Sweet lies” зэрэг томоохон кинонд дүр бүтээгээд зогсохгүй “A Boy On A Beach”, “Vinegar Tom”, “Love and Information”, “Much Ado About Nothing”, “The White Devil ”, “Sweeney Todd”, “The Snow Queen” зэрэг тайзны бүтээлүүдэд тогложээ. Дээрх кино төслүүд дээр ажиллаж байхдаа тэрбээр Киану Ривз, Жони Депп, Роберт Паттинсон зэрэг холливудын алдартнуудтай хамтран ажилласан юм.
Харин түүнд эх орондоо ирж кинонд тоглох боломж олдвол түүхэн кинонд тоглож, бүр бүтээхийг хүсдэг гэнэ.
Жүжигчний мэргэжил гэдэг тийм ч амар ажил биш. Ялангуяа тэр том зах зээлд маш их өрсөлдөөнтэй учир өдөр бүр л яг тамирчин хүн шиг бэлтгэл сургуулилт хийж, өөрийгөө дайчилж байдаг. Тиймдээ ч түүнд шантрах үе бишгүй тохиолддог ч “Унавал босоод хормойгоо гүвээд бос” гэдэг монгол ардын үгийг санан зорилгынхоо төлөө цааш урагшилдаг гэдгийг ярьж байсан юм.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
