Эдийн засаг
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд юу тусгав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит хурлаа хийж, гарсан шийдвэрээ танилцуулсан билээ.
Энэ хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.

Гэрэл зургийг MPA.mn
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд энэ талаар буюу
1. УИХ-ын тогтоолын төсөл
2. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцуулсныг хүргэж байна.
УИХ-ын тогтоолын төслийн хувьд
- Хавсралтаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах.
- Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэх заалтуудыг тодорхойлдог.
Үүнд энэ оны хувьд таван заалтыг тусгасан.
- Мөнгөн угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтүүдийг ахиулах тухай.
2019 оны аравдугаар сард ФАТФ-ын чуулганаар Саарал жагсаалтад Монгол Улс орох эсэх эцсийн шийдвэр гарна. Үүний зэрэгцээ ирэх онд хоёр дахь харилцан үнэлгээний үзүүлэлтүүдийг ахиулах, тухайлбал олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгаа.
2. Гадаад өр төлбөрийг шийдэх тухай.
2010 оноос хойш Монгол Улсын гадаад өр 4 дахин нэмэгдсэн. Ирэх таван жилд бид 14.4 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг эргэн төлөхөөр хүлээгдэж байгаа. Энэ нь одоогийн манай гадаад валютын улсын нөөцөөс 3.5 дахин өндөр дүн. Энэ мөнгөний эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдыг татах шаардлага байгаа. Тиймээс олон улсын байгууллагуудын санхүүгийн болон техник туслалцааг зайлшгүй авах шаардлага үүсэж байгаа юм.
3. Төв банкны гадаад өрийг бууруулж, Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийг үргэлжлүүлэн нэмэх тухай.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын өр 30 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Үүний 7% орчим нь төв банкны гадаад өр. Энэ өрийн дийлэнхийг Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалт эзэлж байгаа. Тиймээс өрийн үйлчилгээний зардлыг бууруулах буюу урт хугацаатай, хүү багатай зээл рүү шилжүүлэхээс гадна хоёрдугаарт, богино хугацаатай гадаад өрийн дарамтыг бууруулах шаардлага үүсэж буй.
Иймд санхүүгийн валютын зах дээр хэлбэлзэл үүсгэхгүйгээр своп хэлцлийн ашиглалтын хэмжээг бууруулах, боломжтой тохиолдолд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх талаар судлан, шийдвэрлэхээр төлөвлөж байгаа. Энэ асуудлыг Засгийн газартай хамтарч хийнэ.
Түүнээс гадна гадаад валютын албан нөөц зохистой түвшинд хүрээгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай байна.Тухайлбал, ҮАБ-ын үзэл баримтлалд тусгасан хэмжээнээс улсын валютын нөөц 1.3-2 дахин, ОУВС-ийн зохистой түвшнээс 3 орчим тэрбум ам.доллараар бага байна.
4. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, зээл олголтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлж, хэрэгжилтийг хангах тухай.
Санхүүгийн зах зээлд оролцогчдын мэдээлэл, мэдлэгийн тэгш бус байдлаас болоод аль нэг тал хохирогч болох эрсдэл байдаг. Иймээс олон улсад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнд тавигдах шаардлагатай стандарт тогтоох, үнэн бодит мэдээллийг үнэ төлбөргүй авах талаар хуульд оруулах шардлагатай.
5. Чанаргүй активыг бууруулах стратеги хэрэгжүүлэх тухай
2018 оны зургаадугаар сард Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс чанаргүй активыг бууруулах стратегийг баталсан бөгөөд хэрэгжүүлээд явж байна. Энэ хүрээнд Монголбанк бусад байгууллагатай хамтраад шүүхийн шатанд үүсэж байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, барьцаа хөрөнгийн бүртгэл, татварын зохицуулалтыг тодорхой болгох, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, чанаргүй зээлийг худалдан борлуулах, зах зээлээ хөгжүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлд ажилласан. Энэ ажлыг ирэх онд үргэлжлүүлэн хийнэ.
Мөнгөний бодлого буюу Монголбанк дангаараа хэрэгжүүлэх 3 зорилтын хүрээнд есөн заалт багтаасан. Үүнд:
1. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд
- Инфляцыг 2020 он хүртэл 8 хувь, дунд хугацаанд 6 хувьд тогтворжуулах зорилттой байгаа. Ирэх оны мөнгөний бодлогын хувьд инфляцын хүлээлтийг тогтворжуулахад эрэлтийн шалтгаантай инфляцыг зохистой түвшинд удирдах, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцыг түүний далайц, дамжих нөлөөллийг тооцсоны үндсэн дээр бодлогын шийдвэрийг гаргах чиглэлд ажиллана.
- Өнгөрсөн оноос Макро зохистой бодлого хэрэгжүүлэх шинэ функц Монголбанканд нэмэгдсэн. Энэ хүрээнд өр, орлогын харьцааг тогтоох бодлого хэрэгжүүлсэн нь амжилттай болж, хэрэглээний зээлийн өсөлт тогтворжиж байгаа. Макро зохистой бодлого нь ирээдүйд чиглэсэн бодлого. Тиймээс банкны системийн эрсдлийн үнэлгээг иж бүрнээр хийж, эрсдлийн бусад салбарт үзүүлэх нөлөөлөл, эрсдлүүдийг урьдчилан тооцох хэрэгцээ үүсэж байгаа. Эрсдлийг урьдчилсан тооцох шинжилгээний энэ арга зүйг ирэх онд илүү хөгжүүлнэ.
- Олон нийттэй харилцах харилцаагаа өргөжүүлж, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх замаар хариуцлагыг, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлнэ.
2. Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд
- Банк санхүүгийн хууль эрх зүйн шинэчлэлийг үргэлжүүлэн хийнэ.
- Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, зуучлалыг өргөжүүлнэ.
- Банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.
Монголбанк төлбөрийн чадварт учирч болзошгүй эрсдлийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Үүний зэрэгцээ өөрийн хөрөнгийн дутагдлыг чанартай эх үүсвэрээс бүрдүүлэхэд анхаарч байгаа. Хоёрдугаарт, банкны хувь эзэмшлийн төвлөрөл өндөр байна. Тэр тусмаа нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоо бага байгаа тул засаглалын зохистой байдал, дотоод хяналт алдагдах зэрэг эрсдлийг бууруулахын тулд шинэ хөрөнгө оруулагчаар дамжуулан өөрийн хөрөнгийн чанарыг сайжруулах бодлого шат дараатай авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Арилжааны банкуудыг нээлттэй компани хэлбэрт шилжүүлэх боломжийг судалж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ.
- Банкны хяналт шалгалттай холбоотойгоор ирэх онд банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлтүүд болон бусад шаардлагыг стандартад нийцүүлэх нэвтрүүлж, түүнд хяналт тавихаар төлөвлөж байна.
3. Санхүүгийн захын дэд бүтэц түүний институцийг бэхжүүлэх хүрээнд
- Үндэсний төлбөрийн системийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох, финтек компаниудын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор ажиллана.
- Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын системийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллана. Одоогийн суурь бүртгэлийн систем бусад банктай харьцуулахад хоцрогдсон.
- Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ хэмээн танилцууллаа.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм4 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм4 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм4 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно