Бусад
Ажлын байрны өдөрлөгт урьж байна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь нэгдсэн бүртгэл, мэдээлэл, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөө, сургалт, өдөрлөг арга хэмжээ зохион байгуулах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлдэг.
Энэ удаад 2019 оны 24 дэх удаагийн ажлын байрны өдөрлөгийг “АРЖ РОУД” ХХК-тай хамтран зохион байгуулах гэж байгаа тул иргэд та бүхнийг урьж байна.
Энэхүү “Ажлын байрны өдөрлөг”-өөр зам, гүүрийн салбарт ажиллах иргэдийг бүртгэж, ажлын шууд ярилцлага хийгдэнэ.
Өдөрлөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 2019 оны 09 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд болно.
ХАЯГ: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /нэг цэгийн үйлчилгээ/-ийн ДҮНЖИНГАРАВ салбарт байрлах ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ
УТАС: 75111896
ЗАРЛАГДСАН АЖЛЫН БАЙР: 134
1. Замын инженер
ШУТИС-ийг замын инженерийн чиглэлээр төгссөн
2. Материалын инженер
Барилгын материалын технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн. Замын салбарт ажиллаж байсан туршлагатай, цаашид энэ салбарт мэргэшин ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх. Хөдөө орон нутагт удаан хугацаанд байрлан ажиллах
3. Тоног төхөөрөмжийн инженер
Их, дээд сургуулийг энэ чиглэлээр төгссөн. Ажлын туршлагатай. Асфальто заводын техник, тоног төхөөрөмж дээр ажиллах
4. Геодезийн инженер
Их, дээд сургуулийг энэ чиглэлээр төгссөн. Ажлын туршлагатай. Асфальто заводын техник, тоног төхөөрөмж дээр ажиллах
5. Гүүр хоолойн инженер
Гүүр хоолойн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Их дээд сургууль төгссөн байх
6. Асфальто заводын инженер
Асфальто заводын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Их, дээд сургууль төгссөн байх
7. Чулуу бутлуурын оператор
Чулуу бутлуурын операторын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
8. Бетон үйлдвэрийн оператор
Бетон үйлдвэрийн операторийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
9. Бетон хоолойн үйлдвэрийн оператор
Бетон үйлдвэрийн операторийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
10. ХАБЭА менежер
ХАБЭА-н чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Баримт бичиг, сургалтын материал боловсруулах чадвартай, компьютерийн мэдлэгтэй байх
11. ХАБЭА-н ажилтан
ХАБЭА-н чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Баримт бичиг, сургалтын материал боловсруулах чадвартай, компьютерийн мэдлэгтэй байх
12. Механик инженер
Хүнд машин механизмийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Их, дээд сургууль төгссөн байх
13. Засварчин
Ажлын туршлагатай, тууштай ажиллах. Хөдөө орон нутагт байрлан ажиллах боломжтой байх.
14. Лабораторийн техникч
Барилгын материалын технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн. Замын салбарт ажиллаж байсан эсвэл ажиллах сонирхолтой байх
15. Геодезийн техникч
Геодезийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн. Ажлын туршлагатай. Тууштай ажиллах. Хөдөө орон нутагт удаан хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх
16. Бутлуурын оператор
Их, дээд сургуулийг тоног төхөөрөмжийн чиглэлээр төгссөн. Бутлуурын операторын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Тууштай ажиллах. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх
17. Экскаваторчин
Мэргэжлийн үнэмлэхтэй, хөдөө орон нутагт байрлан ажиллах, Ажлын туршлагатай байх
18. Бульдозерчин
Мэргэжлийн үнэмлэхтэй, хөдөө орон нутагт байрлан ажиллах, Ажлын туршлагатай байх
19. Индүүчин
Мэргэжлийн үнэмлэхтэй, хөдөө орон нутагт байрлан ажиллах, Ажлын туршлагатай байх
20. Ковшийн операторчин
Мэргэжлийн үнэмлэхтэй, хөдөө орон нутагт байрлан ажиллах, Ажлын туршлагатай байх
21. ВСЕ ангилалын жолооч
22. Гударнаторын жолооч
23. Гагнуурчин
24. Автогрейдерчин
Мэргэжлийн үнэмлэхтэй, хөдөө орон нутагт байрлан ажиллах, Ажлын туршлагатай байх
25. Лабораторийн ажилтан
Туслах ажил хийж гүйцэтгэх, эрэгтэй, 35 хүртэлх насны
26. Геодезийн ажилтан /туслах/
45 хүртэлх насны эрэгтэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, хөдөө орон нутагт ажиллах
27. Гүүр хоолойн ажилтан/туслах/
45 хүртэлх насны, эрэгтэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, хөдөө орон нутагт ажиллах
28. Асфальто заводын ажилтан /туслах/
45 хүртэлх насны, эрэгтэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, хөдөө орон нутагт ажиллах
29. Кемпийн харуул
50 хүртэлх насны, Тогтвор суурьшилтай, Хариуцлагатай, хөдөө орон нутагт удаан хугацаагаар байрлан ажиллах
30. Кемпийн үйлчлэгч
Кемпийн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, Хурдан шаламгай хөдөлгөөнтэй, Ажилсаг, хөдөө орон нутагт байрлан ажиллах
31. Кемпийн хувцас угаагч
Ажилчдын хувцас угаах, Хурдан шаламгай хөдөлгөөнтэй, харилцааны соёлтой байх
32. Тогооч
Ажилчдын хоол хийх, ур чадвар сайтай, Эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд хоолны цэс, нормын дагуу ажиллах
33. Бэлтгэгч
Тогоочийн удирдлаганд хамтран ажиллах, чиг үүргийн дагуу ажлыг хариуцлагатай хийж гүйцэтгэх
34. Замчин / туслах /
Хөдөө орон нутагт удаан хугацаагаар байрлан ажиллах

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм4 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм4 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм4 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ