Энтертайнмент
Клаудио Раньери Фулхэмийн шинэ дасгалжуулагчаар томилогдлоо
Английн Фулхэм клуб 67 настай Итали мэргэжилтэн Клаудио Раньериг ахлах дасгалжуулагчаар өчигдөр томиллоо. Тус клуб Серби дасгалжуулагч Славиша Йокановичийг халсан бөгөөд энэ улиралд Английн премьер лигт эхний 12 тойргийн байдлаар нэг хожил, хоёр тэнцээ, есөн хожигдолтойгоор лигийн сүүлийн 20-р байранд бичигдэж байна. Тэд боломжит авах 36 онооноос ердөө таван оноо аваад байгаа нь тун тааруу үзүүлэлт болсон бөгөөд Фулхэм клуб энэ улирлаас премьер лигт дэвшин тоглож байгаа юм.
Фулхэм клубын удирдлагууд Клаудио Раньеритэй урт хугацааны гэрээг байгуулах хүсэлтэй байгаа аж. Клаудио Раньери нь 2016 онд Лестер Сити клубтэй Английн премьер лигт түрүүлэн гайхамшигийг үзүүлж боломжгүй зүйл үгүйг нотолсон билээ.
Мөн Клаудио Раньеригийн хувьд дасгалжуулагчийн хувиар Английн премьер лигт 200 ба түүнээс дээш дээш тоглолтонд оролцсон анхны Итали дасгалжуулагч юм.
- 209 – Клаудио Раньери
- 133 – Роберто Манчини
- 94 – Жианлука Виалли
- 76 – Антонио Конте
- 76 – Карло Анчелотти
Энэ долоо хоногт Английн премьер лиг завсарлаж шигшээ багуудын цугларалттай байгаа бөгөөд Клаудио Раньерид 10 хоногийн хугацаанд багийхантайгаа уулзаж ярилцах бэлтгэл хийх хангалттай хугацаа байна.Одоо Английн премьер лиг дундаа орох дөхөж байгаа бөгөөд улирал дуусах болоогүй байна.
Тэгэхээр бид юу хүлээж байна, Раньери гайхашруулж чадах уу, тэр яг юу хийх вэ гэдэг асуултууд бидэнд үлдлээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.