Бусад
Цас орж, цочир хүйтэрнэ

Өнөө, маргаашдаа зарим газраар нойтон цас орж, цаашдаа ихэнх нутгаар сэрүүн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Мөн өнөө шөнө Төв аймгийн хойд хэсэг, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг сэрэмжлүүлэв.
Түүнчлэн өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 51 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2,905 зорчигч замд явсан байна. Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад бага зэргийн бороотой, уулархаг хэсгээрээ цас хаялж, бусад нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй байгаа тул тээвэрлэлт хэвийн байгаа аж. Харин Булганы Бүрэгхангай-Орхон чиглэлийн шороон замын нөхцөл байдал оройдоо шавар ихтэй болж, хүндрэх төлөвтэй байгаа тул иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн яамнаас анхааруулсан юм.
Улаанбаатар хотод аравдугаар сарын 01-ний 20:00 цагаас 02-ны 20:00 цагийн байдлаар үүлэрхэг, ялимгүй хур тунадас орохоор байгаа юм. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 5-7 градус дулаан байна.
АРАВДУГААР САРЫН 03-07-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛВӨӨР:
Энэ сарын 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарахаар байна.

Бусад
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо

Өчигдөр орой буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны 18:25-18:31 минутын хооронд 6 минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгдлээ гэж гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Бусад
АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 872 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хянал, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй бөгөөд улсын (ахлах) байцаагчид газар дээр нь очиж шалгалтын удирдамж, ажлын үнэмлэх зэргийг танилцуулсны дараа шалгадаг. Ингэхдээ бэлэн мөнгө болон хувь дансаар мөнгө шилжүүлэн авч торгууль шийтгэл оногдуулдаггүй болохыг аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд руу дээрх дугаараас залгах мөн энэ төрлийн дуудлага мэдээлэл ирвэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу холбогдоно уу.
-
Нийгэм21 цаг өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
-
Бусад4 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол батлагдлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана
-
Нийгэм23 цаг өмнө
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа