Дэлхий дахинд
Европын арми байгуулах Макроны мөрөөдөл талаар болов

Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ой арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тохиож АНУ тэргүүтэй дэлхийн 60 гаруй улсын төрийн тэргүүн нар Францын нийслэл Парис хотноо чуулсан билээ. Уг чуулганы үеэр яригдсан гол сэдэв нь Дэлхийн I дайн бус харин Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон байлаа. Дэлхийн хамгийн залуу удирдагчдын нэгээр тодроод байгаа Макрон чуулганы өмнөхөн Европын холбоог /ЕХ/ Орос, Хятад болон бусад улсуудын болзошгүй аюулаас хамгаалахын тулд АНУ-аас хараат бус “Жинхэнэ Европын арми”-ийг байгуулахыг уриалсан байна. Түүний үзэж байгаагаар, ЕХ-ны дотоодод өрнөж буй ардчилсан үйл явц ба кибер орон зайд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого ихэсч байгаа учраас энэ бүхнээс хамгаалахын тулд европчуудын хувьд нэгдсэн арми байгуулах шаардлага тулгарч байгаа аж.
Үүнээс гадна 1980-аад онд Европын цөмийн зэвсгийн хямралын дараа хийгдсэн зэвсэггүйжүүлэх гэрээнээс АНУ гарах гэж байгаа нь ЕХ-ны аюулгүй байдалд аюул занал учруулж байгааг ч дурдсан байна. Францын төрийн тэргүүн “Бид Хятад, Оросоос төдийгүй магадгүй АНУ-аас өөрийгөө хамгаалах ёстой байж мэднэ. Илүү бие даасан, АНУ-аас хараат бус батлан хамгаалахын тогтолцоотой байх нь бидний хувьд маш чухал асуудал” гэж хэлсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эгдүүцлийг ихэд хүргэж, хоёр орны харилцаанд ан цав үүсгэж мэдэхээр мэдэгдэл байв. Дэлхийн I дайн дуусч, Францын Компьен хотод гал зогсоох гэрээ байгуулсны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний өмнө Э.Макрон шинээр арми байгуулах тухай ярьсан нь цагаа олоогүй үйлдэл бөгөөд Европын Холбоон дотор улс төрийн манлайлагч болох гэсэн эрмэлзэлтэй байгаагийн нэг илрэл байлаа гэж гадны ажиглагчид дүгнэжээ.
Д.ТРАМП: ЭНЭ БОЛ ДОРОМЖЛОЛ
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Европын арми байгуулах Макроны уриалгад ихэд бухимдан өөрийн твиттер хуудаснаа “Францын Ерөнхийлөгч Макрон Хятад, Орос тэр ч байтугай АНУ-аас ЕХ-г хамгаалахын тулд Европын нэгдсэн зэвсэгт хүчнийг байгуулах санал дэвшүүлж байна. Энэ бол доромжлол. НАТО-г санхүүжүүлэхэд өөрсдийн өгөх хувиа цаг тухайд нь өгчихөөд дараа нь ийм зүйл ярих хэрэгтэй” гэсэн утгатай зүйл бичжээ.
НАТО-гийн цэргийн зардлын 70 орчим хувийг АНУ дангаараа бүрдүүлдэг. Тиймээс Европчууд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө санаа тавьж, НАТО-г санхүүжүүлэхэд ДНБ-нийхээ хоёр хувийг зарцуулах ёстой гэж НАТО шаардаж байгаа. Гэтэл өнгөрсөн жил НАТО-ийн гишүүн 29 орноос дөрөвхөн орон л уг шаардлагыг биелүүлсэн бол энэ онд Их Британи, Грек, Эстони, Румын, Польш, Латви, Литва гэсэн долоон улс дээрх шаардлагыг биелүүлэхээр болжээ. Хамтын аюулгүй байдлын тал дээр АНУ-д найдах хэрэггүй гэж НАТО-гийн холбоотнууддаа сануулж байсан Д.Трамп өнөөдөр Макроны хэлсэн үгэнд ийн эмзэглэсэн нь цаанаа учиртай аж. Ясны бизнесмэн Трампын хувьд туйлын зорилго нь НАТО-гийн гишүүн Европын орнууд АНУ-ын зэвсгийг аль болох их хэмжээгээр худалдан авах юм. Ийм учраас Европын Холбоо тусдаа арми байгуулах тухай санаа түүнд таалагдахгүй байх нь мэдээж шүү дээ. Одоогийн байдлааар НАТО-гийн зэвсэг техникийн 65 хувийг АНУ хангаж байна.
Харин Э.Макрон CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “АНУ болон бусад орнуудаас зэвсэг худалдан авахын тулд Европын орнууд илүү зардал гаргахыг би хүсэхгүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, европчуудын мөнгө америкчуудын халаасанд орох бус харин Европтоо үлдэх ёстой гэсэн санаа юм. Франц бол зэвсгийн худалдаагаар Европ тивд нэгдүгээрт, дэлхийд гуравдугаарт ордог том улс билээ.
ПУТИН, МЕРКЕЛЬ НАР МАКРОНЫ САНААГ ДЭМЖИВ
Одоогоор Макроны дэвшүүлсэн санааг Германы Канцлер А.Меркель, Европын Комиссын дарга Жан Клод Юнкер нар дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хамгийн сонирхолтой нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн Макроны уриалгыг дэмжжээ. “Европ бол эдийн засгийн хүчирхэг холбоо учраас тус холбооны гишүүн орнууд аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт бие даасан байхыг хүсэх нь зүйн хэрэг” хэмээн ОХУ-ын төрийн тэргүүн хэлсэн байна. Европын арми байгуулах тухай санааг ОХУ дэмжсэн нь НАТО-гийн эвсэл дотор хагарал үүсгэх гэсэн тэдний санаархалтай холбоотой гэж улс төрийн томоохон шинжээчид дүгнэжээ.
ЕВРОПЫН АРМИ БОЛ ШИНЭ САНААЧИЛГА БИШ
Европын арми гэдэг нь тус тивийн орнуудын дээд түвшний уулзалтуудын үеэр хэсэг байж байгаад яригддаг сэдэв юм. Мөн уг санааг өмнө нь Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак дэвшүүлж байсныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сануулсан байна. Бүр цаашилбал Европын армийг байгуулах тухай сэдэв нь дэлхийн II дайны дараагаас л хөндөгдөж эхэлжээ. 1950 оны наймдугаар сард Уинстон Черчилль Европын Зөвлөлийн Ассамблейн үеэр ийм санааг анх дэвшүүлж байв. “Европын ардчилалд захирагддаг Европын арми”-ийг байгуулахыг тэрбээр санал болгосон бөгөөд уг армийн бүрэлдэхүүнд Германы цэргийн анги нэгтгэлүүдийг оруулах боломжтойг дурдсан аж. Үүнээс хойш Э.Макроны санаатай төстэй ЕХ-ны хэд хэдэн байгууллага байгуулагдаж байв.
Э.МАКРОН ЗОРИЛГООСОО НЯЦАВ
Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойн уулзалтын үеэр Э.Макрон Д.Трампын өвдөг дээр гараа тавиад “найз минь” гэж түүнд хандан хэлэхдээ “НАТО-гийн зардлыг ихэнх хэсгийг Европ даах ёстой гэдэгтэй санал нэг байна. Ачааны хүндийг АНУ үүрч байгаа нь шударга бус явдал, тийм учраас бид шинээр Европын армийг байгуулах хэрэгтэй байгаа юм” хэмээн өөрийн тарьсан дуулианыг намжааж Трампын хилэнг дарсан байна. НАТО-гийн цэргийн зардлын 70 хувийг АНУ дангаараа хариуцдаг билээ.

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм13 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно