Бусад
Оюутнуудын дунд спортын таван төрлийн тэмцээн болж байна

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 20-оос аравдугаар сарын 23-ны хооронд Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт зэрэг таван төрлөөр, нийслэлийн иргэдийн дунд явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр спортын тэмцээн зохион байгуулж байна.
Оюутан, залуусын спортын таван төрөлт тэмцээний урьдчилсан тоглолтуудыг энэ сарын 25-ны өдрөөс өмнө бүсчилэн зохион байгуулсан юм. Нийслэлийн шигшээ тэмцээнийг сагсан болон гар бөмбөгийн төрлөөр энэ сарын 30-аас аравдугаар сарын 2-ныг дуустал “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулаж байна. Сагсан бөмбөгийн тэмцээнд 16 сургуулийн 224 оюутан, гар бөмбөгийн тэмцээнд 12 сургуулийн 180 оюутан оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Дугуйн тэмцээн болон бүх нийтийн гүйлтийг аравдугаар сарын 12-ны өдөр Хөшигтийн хөндийн хурдны зам дээр, Шатрын тэмцээнийг мөн ирэх сарын 12-13-ний өдрүүдэд “Аврагч” спорт хорооны зааланд тус зохион байгуулна.
Нийслэлийн иргэдийн спортын наадам нь хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар 8 төрлөөр зохион байгуулагдана. Нийслэлийн иргэдийн спортын наадмын анхан шатны тэмцээнүүд энэ сарын 20-оос өмнө зохион байгуулагдсан. Ирэх сарын 5-20-ны хооронд урьдчилсан тоглолтууд явагдана. Нийслэлийн шигшээ тэмцээний нээлтийн арга хэмжээг аравдугаар сарын 21-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулах юм.

Бусад
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо

Өчигдөр орой буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны 18:25-18:31 минутын хооронд 6 минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгдлээ гэж гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Бусад
АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 872 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хянал, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй бөгөөд улсын (ахлах) байцаагчид газар дээр нь очиж шалгалтын удирдамж, ажлын үнэмлэх зэргийг танилцуулсны дараа шалгадаг. Ингэхдээ бэлэн мөнгө болон хувь дансаар мөнгө шилжүүлэн авч торгууль шийтгэл оногдуулдаггүй болохыг аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд руу дээрх дугаараас залгах мөн энэ төрлийн дуудлага мэдээлэл ирвэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу холбогдоно уу.
-
Нийгэм21 цаг өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
-
Бусад4 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол батлагдлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана
-
Нийгэм23 цаг өмнө
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа