Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Хуанличин бүсгүй

Нийтэлсэн

-

Өнгө, будаг сүлэлдэн  орших хүмүүний орчлонд өөрт тулгарсан өвчин шаналалтайгаа 25 жил тэмцэж яваа эгэл жирийн бүсгүйтэй уулзахаар гэрийнх нь зүг алхаж явна… Хаа нэгтэйгээс боргох нохойн дуу, шиврэн орох борооны чимээнээс өөр аниргүй гудамжаар алхсаар л… Уулзалтын маань эзэн Г.Бадамцэцэг бүсгүй тэртээ 25 жилийн өмнөх тэр үеэ эргэн дурсахдаа одоо ч сэтгэл нь шархирдаг. Учир юу гэвээс, залуу насаараа гоёж гоодон, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн 17-хон настай охин ажлаар Дархан хотыг зорьсноос хойш хэдхэн цагийн дараагаас хөл дээрээ дахин босоогүй юм. Түүний дайгдсан автомашин шаварт сууж, хүмүүс шавраас гаргах гэж эрвийх дэрвэхээр зүтгэж байх үед жолооч архи уучихсан байжээ. “Согтуу  машин барьж болохгүй” гэж Г.Бадамцэцэг олон удаа учирлаж хэлсэн ч согтуу жолооч үгийг нь тоосонгүй. Уусан архиндаа согтуурхсан жолооч машинаа асааж, энхэл донхил ихтэй замаар хурдтай давхих үед ЗИЛ-130 машин онхолджээ. “Гай газар доороос” гэгчээр чиргүүл дээрээс замын ховил руу шидэгдсэн тэрбээр автомашинд хавчуулагдсан байна.

17-хон настай охины ам, хамраас цус олгойдон гоожино. Хүмүүс түүнийг аврах гэж аль байдгаараа хичээсний эцэс 45 минутын дараа түүнийг гарган авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. 1994 онд нийтийн тээвэр төдийлөн хөгжөөгүй. Хот хооронд явдаг тээврийн хэрэгсэл ховорхон. Тиймдээ ч ЗИЛ-130 машин тээвэрт явдаг байсан үе. Тэр үеэс тэргэнцэр дээр суух болж, өдөр бүр зовиурлах өвчинөө ялан дийлэх гэж өөртэйгөө тэмцэлдсээр өнөөг хүрчээ.

 Хуанли хийж, бусдаас дутахгүй амьдарсаар л явна

Г.Бадамцэцэг бүсгүйн гэрийн үүдээр ороход хуанлийнхаа эх хувийг бэлтгэж буй бололтой фотошоп программаар зургийн өнгө үзэмжийг өөрчлөн завгүй ажиллаж байв. Гэрийнхээ баруун хэсгийг ажлын өрөө болгон тохижуулжээ. Компьтер, принтер, таслагч, цоологч машин, леминатар, нэрийн хуудасны болон цаас зүсэгч зэрэг төөхөрөмжийг эмх цэгцтэй гэгч нь эгнүүлэн тавьсан харагдана. “Өнгөрсөн шөнө унтаж чадсангүй ээ. Хэдэн ширхэг хуанлийн захиалга авсан. Хийж дуусгах гээд шөнөжин суулаа” хэмээн инээмсэглэх түүнээс эрч хүч мэдрэгдэнэ. Тэрбээр энэ төрлийн ажил хийгээд хоёр жил болж буй.

Эрүүл саруул биетэй хэр нь ээ ажил хийдэггүй. Бусдаар тэжээлгэж, тэтгүүлдэг, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс бишгүй бий. Тэгвэл тэднээс Г.Бадамцэцэг тэс өөр бодолтой. Хүний гар харж суух бодол түүнд байхгүй. Хийж бүтээж, хүсэл эрмэлзэл, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх туйлын хүсэлтэй. Компьютер ховорхон үе буюу 1999 оноос л оюутнуудын бие даалтыг нэг хуудсыг нь 250 төгрөгөөр шивж өгдөг байжээ. “Тухайн үед ээж маань надад компьютер авч өгсөн. Тэгээд л “Бие даалт, дипломын ажил шивнэ” гэж зар бичсэн. Зараа ах, дүү нараа гуйж, зарлалын самбар, шонгийн модон дээр наалгадаг байлаа. Компьтер ховор байсан болоод ч тэр үү, манай хашааны үүдэнд оюутнууд дараалаад зогсчихно. Өдөрт 5000-6000 мянган төгрөг олдог байсан. Намайг гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс олон байдаг. Тэдний нэг болох хуурай эгч маань над руу нэг өдөр залгаад хуанли хийх санал тавьсан. “Фотошоп программ ашиглаж чадах уу. Хэрвээ чадна гэвэл эгч нь чамд принтер бэлэглэе” гэсэн. Ингэж л хуаличин бүсгүй болсон доо ” гэв.

Принтер, хор, боодол цаас, календарын нугастай хамт авчирч өгсөн эгчийнхээ итгэлийг алдахгүй тулд түүнд сайн хийх сонголт үлдсэн гэдэг. Түүнд хуанлиг хэрхэн хийх талаар хэн ч зааж өгөөгүй. Сарын турш фотошоп программыг уйгагүй судалсны хүчинд өнөөдөр захиалагчийнхаа сэтгэлд хүрсэн хуанлиг хийж суржээ.

“Аливаа ажлыг хийх тусам улам сайжирч, суралцдаг. Хүний сэтгэлд хүртэл хийгээд өгчих юмсан гэж хэрэндээ хичээдэг. Одоо 13 хуудастай хуанлиг хоёр цагийн хугацаанд хийдэг” гэв. Гар аргаар хийдэг хэрнээ үнийн хувьд тун боломжийн. Том, жижгээсээ хамаарч  15-25 мянган төгрөгийн үнэтэй. Захиалга өгөхийг хүсвэл түүний  цахим хуудсаар холбогдож, өөрсдийн зургийг илгээдэг байна. “Огт захиалга орж ирэхгүй өдөр бүү хэл, сар ч байдаг. Анх хийж эхлэхдээ ойр дотныхоо хүмүүсээс л захиалга авдаг байлаа. Нэг захиалга өгсөн хүн дахиад заавал хийлгэдэг юм. Үйлчлүүлэгч нартайгаа эргэх холбоотой ажилладаг” гэлээ. Хуанли хийхэд хэрэгтэй бүхий л тоног төхөөрөмжийг лизингээр авч, сар бүр 400 гаруй мянган төгрөгийн зээл төлдөг байна. “Ажлын байртай болчихвол өөртэйгөө адилхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж, цалинжуулах юмсан” гэж мөрөөддөг гэлээ.

 Дуулах хүслээ охиогүй бүсгүй

Урлагийн гэр бүлд өссөн Г.Бадамцэцэг СУИС-д жүжигчний мэргэжлээр элсэн орсон. Гэвч хүсэл мөрөөдлийнхөө эхлэлийг тавиад удаагүй байхдаа осолд орж, үргэлжлүүлэн суралцаж чадаагүй байна.  Бага байхын л авьяаслаг, урлагт дуртай байсан болоод ч тэр үү, нэлээд хэдэн дуу дуулж, уран бүтээлийн сантай болжээ. 2000 оноос эхлэн уран бүтээлээ туурвисан түүний анхны дуу “Би очино”. Түүний дараа нэлээд олон уран бүтээлийг хийж, 2002 онд МУГЖ Бат-Эрдэнэтэй хамтарч “Хавар хайр дагуулж ирнэ” дуугаа амилуулж, клип хийлгэсэн байна. “Хүн дуртай ажлаа хийхэд сэтгэл санаа ч сайхан болдог. Уран бүтээл хийж, дуу дуулах дуртай. 2006-2008 оны хооронд 21 аймаг, сумаар өөрийн тайлан тоглолтыг хийсэн. Хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн. Өвлийн хүйтэнд хүндрэл бэрхшээл их учир дулааны улиралд тоглолтоо хийдэг байлаа. 2011 онд МУСТА цолыг хүртсэн. 2014 онд ээжийнхээ төрсөн нутагт “Бурхан заяатай ээж” тоглолт хийгээд түүнээс хойш уран бүтээл хийж амжаагүй явна. Биеийн байдлаас их зүйл шалтгаалдаг” хэмээн инээмсэглэн хэлэх аж.

“Уучлал хариуцлага” лекцийг сурагчдад уншдаг

Image may contain: one or more people, people sitting and indoor

Тэрбээр “хөгжлийн бэрхшээлтэй” гээд гуньж гутарч суусангүй. Харин өвдөлтөө огоорон хийх боломжтой бүхнийг хийхийг хүсдэг аж. Хариуцлагагүй, ухамсаргүй жолоочоос болж насан туршдаа “хөгжлийн бэрхшээлтэй” гэх нэрийг зүүж амьдарсан болохоор хүмүүсийг аливаа зүйлд хариуцлагатай хандаасай гэж боддог байна. Тиймдээ ч “Уучлал, хариуцлага” лекцийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй уншдаг байна. Уг нь 21 аймгийн 336 сумын сургуулийн сурагчдад лекцээ уншихыг төлөвлөсөн ч санхүүгийн байдлаас шалтгаалж эхлээгүй байгаа гэнэ. “Лекцээ хүүхэд залуучуудад хүргэхийг хүсэж байна. Үнэ төлбөргүй болохоор замын зардлаас эхлээд санхүүгийн асуудал тулгарах юм. “Энэ ажлыг минь дэмжээч” гээд бусдаас дэмжлэг хүссэн.  Лекцээ олон хүнд хүргэж чадвал амьд явж байгаагийн минь хэрэг бүтнэ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмшүүлнэ гээд ярих юм. Бид нийгэм дунд амьдарч байгаа. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд хэрэгтэй гэдгийг л ойлгуулж өгөх хэрэгтэй. Би өөрийгөө нийгэмд хэрэгтэй гэдгээ мэдэрвэл сэтгэл хангалуун амьдарч чадна” гэв. Нэг сургуульд лекц уншихад 200-400 хүүхэд суудаг гэнэ. Түүний лекцийг хүүхдүүд шимтэн сонсч, их зүйлийг ойлгож авдаг байна. Учир нь өөрөө бодит жишээ нь болохоор хүүхдүүдийн сэтгэхүйд илүү нөлөөлдөг аж.

 Нэг секүнтын хариуцлагагүй байдлаас насан туршийн шаналал

Тэргэнцэр дээр 25 жилийг туулахдаа түүнд тэсгэл алдах үе бишгүйдээ байжээ. “Үхчих минь яав даа” гэсэн бодол төрдөг байлаа гэж хоолой зангируулан хэлэх түүний өмнөөс тэр жолоочид гомдох шиг. Гэхдээ “Хүн зовлон даадаг. Зөв амьдрах гэж хичээж явна” гэж үргэлжлүүлэх хэлж буйгаас хатуу хорвоог дуугаараа зөөллөж, хүмүүн заяанд заларсных хүүхэд багачуудад хариуцлагатай амьдрахыг өөрөөрөө жишээ татаж, үгсээрээ ухааруулахыг зорьж яваа. Хэрвээ тэр жолооч архи уугаагүй бол өнөөдөр тэрбээр үрийн зулай үнэрлэж, ээж хэмээх эрхэм алдрыг хүртэх байлаа. “Эмэгтэй хүн болж төрсний утга учрыг мэдэрч чадахгүй амьдарч байгаадаа сэтгэл эмтэрч явдаг. Өвчин зовлонтойгоо эвлэрээд суудаг хүн гэж байхгүй. Даван туулах арга зам, гарц гаргалгааг хайдаг. Бэлхүүснээс доошоо ямар ч мэдээ байхгүй. Өөрөө бие засаж ч чадахгүй. Алхаж чадахгүй юмаа гэхэд өтгөн, шингэнээ механизмаар биш өөрөөрөө гаргачих юмсан гэж боддог болсон. Анх бол мэдээж хөл дээрээ босоод алхах юмсан гэж хүсдэг байсан. Эхний гурван жил тасралтгүй дасгал хийсэн. Хажуудаа гудас тавиулж байгаад дасгал хийгээд, мөлхөөд л. Гэтэл ямар ч өөрчлөлт гараагүй” гэлээ.

Нэг секүнтын алдаа хариуцлагагүй байдал хүнийг насан туршид зовоож, тамладгийн  бодит жишээ бол энэ.  Амьжиргаагаа залгуулахын тулд хуанли хийж байгаа ч түүнд бэрхшээлтэй зүйл олон тохиолдоно. Тэр бүгдийг даван туулахаас өөр сонголт үгүй. Түүний ээж, дүү нар 25 жилийн турш асарч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өдөр тутмын нийгмийн амьдралд оролцоход хүндрэлтэй болдог.

 Түүний хагалгаанд 12 сая төгрөг   шаардлагатай

Хүн бүхэнд өөрийн гэсэн орон зай байх ёстой. Тиймдээ ч Г.Бадамцэцэг таван жилийн өмнө гэр барьж, ээжийнхээ хашаанд өрх тусгаарласан байна. 2.5 сая төгрөгийн үнэтэй гэрийг таньдаг хүнээсээ зээлээр авсан гэнэ. Гадаадаас хуанли хийлгэх захиалга авч, орлогоор гэртээ иж бүрэн тавилга авчээ. Айлд байх ёстой бүхий л эд хогшил тэднийд бий. Тэр бүгдийг өөрөө бүтээсэн гэхээр түүнээр бахархахгүй байхын аргагүй. Эрүүл саруул хэрнээ хүний дайтай амьдарч чадахгүй олон хүн бий. Гэтэл явж чадахгүй. Үргэлж эмчийн хяналтад байж, өдөр бүр эм тариа хэрэглэдэг түүнд бусдаас сайхан амьдрах хүсэл дүүрэн бий. “Осолд орсны дараа 1.8 жил эмнэлэгт хэвтсэн. Үхэл, амьдралын заагт байсан хэцүүхэн үед ээж минь үрийнхээ төлөө зүтгэсээр байгаад аварч үлдсэн дээ. Гэмтлийн хор хөнөөл хожим нь илэрдэг гэсэн. Үнэн юм билээ. Надад одоо өвдөхгүй эрхтэн гэж алга. Зүгээр юм ярьж сууж байгаад ухаан алдах үе бий. Машинаас шидэгдэхдээ нүд болон түнхэндээ давхар гэмтэл авсан. 2014 онд баруун нүд маань хараагүй болж, Хятад улсад нүдний мэдрэлийн судас чөлөөлөх хагалгаанд орж хараа орсон” гэв.

Одоогоор түүний түнхний гэмтэл нь сэдэрч удаан суухад л хайлсан дунд чөмөгний толгойн хэсэг мах руугаа хатгаж, өрөвсүүлж, өвдөлт ихээр өгдөг байна. Тиймээс түнхний үе суулгах хагалгааг яаралтай хийлгэх шаардлагатай байгаа аж. Хуанли хийж багахан хэмжээний орлого олохоос гадна улсаас халамж авдаг байна. Монголчууд задарснаа өмөөрдөг төртэй ч, ядарснаа өмөөрдөг ард түмэн билээ. Өдөр бүр өөрийг нь зовоож, өвчинд идэгдэж байгаа түүнд хагалгааны зардал болох 12 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Өвчинтэйгөө өнөөг хүртэл тэмцэлдэж, тэрсэлдэж яваа түүнд туслахаар сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд хандивын аяныг эхлүүлээд байгаа аж. Буян буцаж ирэхдээ шивэрдэггүй аадар мэт асгардаг гэдэг. Та ч гэсэн түүнд туслаарай.

Хэрвээ туслахыг хүсвэл: 99162624 утсаар холбогдох боломжтой. Мөн сэтгэлийнхээ хандивыг Хаан банк: 5007778385, Төрийн банк: 104400036819 голомт банк: 1605125369  Г.Бадамцэцэг

С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр10 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент12 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр12 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм13 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм13 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм13 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд14 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм15 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм15 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм15 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим