Connect with us

Энтертайнмент

Е.Даваасүрэн: Хүн шиг амьдрахыг харуулахыг зорьсон МАМ киноны онцлог

Нийтэлсэн

-

“Хамба” фильм , “Событ” продакшн , “Рояль мюзик”, “Номадиа” пикчерсийн уран бүтээл “МАМ” кино аравдугаар сарын 11-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Түгшүүрт аймшгийн төрөл жанрын энэхүү киноны гол дүр дээр ажилласан Е.Даваасүрэнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.  

-Монголын кино урлагт шинэ залуу гарч ирж байгаа жүжигчдийн нэг нь та. Энэ дүр таны анхны дүр үү?

-“МАМ” кино миний тав дахь уран бүтээлийн дүр. Анх “Анги” телевизийн олон ангит кинонд анхны дүр дээрээ ажиллаж байсан. Дараа нь “Ноход”, “Хүний цаана” зэрэг уран бүтээлд тоглосон.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон бэ? 

– Би Эрдэнэт хотод төрж өссөн. Сурагч байхаасаа л  урлагийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог байлаа, манай үеийнхэн сайн мэднэ. Найзуудаараа хамтлаг хүртэл байгуулж байлаа. Ер нь урлагт дуртай хүүхэд байсан даа. Жүжигчин болох нь миний багын мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж явна. КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд одоо найзуудтай хамтран “Событ фильм” студийг байгуулаад кино урлагийн салбарт ажиллаж байна даа.

-Яг тэр жүжигчин шиг болно гэж бодож байв уу?

-Анх жүжигчин л болно гэсэн гэнэн дэврүүн мөрөөдөл л байсан. Харин сургуулиа төгсөөд жүжигчин болсноос хойш тийм бодол төрж эхэлсэн.

-Ямар?

– УДЭТ-ын   жүжигчин С.Болд-Эрдэнэ. С.Болд-Эрдэнэ ахыг олон сайхан дүр  бүтээсэн гайхалтай уран бүтээлч гэж боддог.

Яагаад “МАМ” гэж нэрлэх болсон юм бол?

Киноны нэрийг ерөнхий найруулагч Б.Ганболд ах өгсөн. “МАМ” гэдэг нь үлгэр домгийн шумнус гэсэн утгатай. Энд нэг хөгжилтэй зүйл хэлэхэд нэг үзэгч маань” ээж минь намайг загнахаараа яадаг мам бэ гэдэг байсан, одоо мам гэж юу байдгийг энэ киноноос л харъя даа” гэсэн байсан. Энэ бол монгол үг. Маам, мама гэхмэтээр уншиж ойлгоод байгаа хүмүүс “Монгол хэлний хуучин үгийн толь” номноос харах боломжтой.

-Киноныхаа талаар товчхон ярьж болох уу?

“Номадиа” пикчерс, “Хамба” фильм студи, “Событ” фильм, “Рояаль” мюзик хамтын уран бүтээл “МАМ” УСК 7-р сараас эхлэн  зураг авалт  хийгээд одоо эвлүүлэг дуусч, 10-р сарын 11-нд нээлтээ хийх гэж байна. Киноны товч агуулга гэвэл үйлийн үрийн тухай. “Чи энэ насандаа  хэрхэн яаж амьдрана, тэр үйлийн үр чинь  хэзээ нэгэн цагт өөрт юм биш гэхэд үр удамд  чинь ирнэ,  сайн ч бай муу ч бай үйлийн үрээс зугтаах аргагүй” гэсэн агуулгыг харуулсан.

Киноны дууг реппер Гинжин дуулсан нь анхаарал татсан?

-Гинжин бол энэ цаг үеийн сайн уран бүтээлчдийн нэг. Дуу уран бүтээлийг нь сонсдог бүхэл бүтэн үе байна. Кионы дуун дээр хамтран ажиллах болсон шалтгаан нь Гинжингийн уран бүтээлчийн характер, онцлог нь манай кинотой тохирохоор санагдсан тул хамтран ажиллах санал тависан. Манай саналыг сайхан хүлээн авч “Үхэл төгсгөл үү?” нэртэй дуугаа хийсэн. Дууны нэр, үг агуулга нь яг л “МАМ” киноны гол санаа болох үйлийн үрийн тухай юм. Хэн нэгэн үхлээ гээд бүх юм дуусчихгүй, хийсэн үйлийн үрээ өөрөө эдлээд зогсохгүй үе удамд нь хүртэл дамждаг гэсэн санаатай. Үг нь энгийн, хийц хэлбэр нь орчин үеийн сонсогчдын сонирхдог хэв маягтай “гоё” дуу болсон. Клипний зураг авалтыг киноныхоо уур амьсгалтай ойртуулж хийсэн.

-Таны ажилласан дүрийн онцлог юу байв? Өөр ямар жүжигчид кинонд оролцсон бэ? Дүр сонголтын тухайд…

-Дүр сонголт дээр “Хамба фильм” студийн продюсер Д.Золзаяа эгч ажилласан. Би “Событ фильм” студид харьяалагддаг. Дүрийн хувьд гэвэл өмнөх ажиллаж байсан дүрүүдээс ялгаатай.Түгшүүрт аймшгийн төрлийн хувьд ч гэсэн анх удаа ажиллаж байна. Миний дүр сэтгэлзүйн дарамттай, түгшүүрт далдын айдастай түүнийгээ бусдад илэрхийлэхэд зөрчилтэй учраас олон зүйлийг дотроо бодож тоглох хэрэгтэй байсан. Энэ дүр надаас жүжигчний хувьд сэтгэлзүй, бие махбодийн аль аль талаасаа өндөр шалгууртай,   ур чадвар шаардсан сорилт болсон. Найруулагч Тука ах надад маш их зүйлийг зааж зөвлөж, сургуулилт хийж, шаардлагаа ч өндөр тавиж хамтран ажилласан. Төрийн соёрхолт МУ-ын Гавъяат жүжигчин  Ц.Төмөрбаатар, СТА Л.Эрдэнэ-Очир, УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж, мөн манай “Событ фильм” студийн жүжигчин Б.Пүрэвдорж, залуу жүжигчин О.Золжаргал,  ВГИК-ийн жүжигчний ангийн оюутан Т.Дашсурмаа гээд ахмад дунд шинэ залуу үе үеийн уран бүтээлчидтэй хамтдаа ажиллалаа.

Найруулагчийн тухайд юу хэлэх вэ?

Найруулагч Тука ахын уран бүтээл кинонуудыг өмнө нь мэддэг, өөрийн гэсэн өнгө төрхтэй, драм киног сайн хийдэг найруулагч гэж бодож явдаг. “Улаан дөрвөлжин”, “Орхидос”, “Хоёр амь” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн кино хийсэн. Тэр мундаг найруулагчийн уран бүтээлд тоглоно гэдэг нэг талаасаа асар их үүрэг хариуцлага тул сандарч байсан. Нөгөө талаасаа их урам авсан. Тука ахыг асар туршлагатай уран бүтээлч юмаа гэдгийг нь өдөр бүр зургийн талбайд мэдэрдэг байсан. Жүжигчидтэйгээ маш их тулж ажилладаг. Зохиол задлахаас эхлээд ширээний уншлага, зааварчилгаа өгөх, зарим тохиолдолд өөрөө тоглож үзүүлэх гээд ур чадвар, туршлагыг нь үнэхээр бахархсан.

-Киног багийн ажиллагаа гэж хардаг. Та бүхний хамтарсан баг хэр гар нийлж ажилласан бол? Энэ бүхэн нь мэдээж уран бүтээлийн чанарт нөлөөлдөг байж таарна.

Тэр мэдээж хэрэг. Манай хамтрагчид болох “Номадиа пикчерс”, “Хамба фильм” студи, “Событ фильм” студи, “Роял мюзик” продакшн бүгд бүх уран бүтээлчид, арын албаныхан сэтгэл зүрхээ нэгтгэн ажиллаж чадсан. Одоо ч ажиллаж л байна. Кино бэлэн болмогц дуусчихдаг ажил биш. Бид газар нутгийн онцлог, зураг авалтын талбайн хувьд тохирч байсан учраас Булган аймгийн Хялгант тосгонд очиж зураг авалтаа хийсэн. Киноны нэг л хэсгийг авахад кино багийнхнаас гадна  мэргэжлийн байгууллагууд, жирийн ард иргэдийн туслалцаа хөдөлмөр ч бас шингэдэг. Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн засаг дарга Б.Ууганбаяр, Гал түймэр унтраах 50-р анги, Цагдаагийн хэлтэс, дунд сургуулийн захиргаа, багш, ажилчид гээд олон хүн өөрсдийн нөөц боломжоороо тусалж оролцсон.  Тэр бүгдэд маш их баярлалаа гэдгийг одоо ч бас хэлье. Хэдийгээр хамтын хөдөлмөр ч гэсэн ял гавъяаны аль аль нь найруулагч үүрч явдаг, бүтэн багийг удирдан толгойлж явна гэдэг маш том хариуцлага байдаг. Найруулагч Тука ах энэ үүргээ үнэхээр сайн мэддэг бас сайн гүйцэтгэж чаддаг юм билээ.

-Түгшүүрт аймшгийн киноны төрлөөр Монголд гарсан уран бүтээл цөөн байх?

-Миний мэдэхийн цөөхөн. Бид уран бүтээлчдийнхээ хувьд кино урлагийн бүхий л төрөл жанраар уран бүтээл хийж өөрсдийгөө сорьж, нөгөө талаас үзэгчдэд сайн бүтээл үзүүлэхийг хичээж явах учиртай. Тиймээс бид “МАМ” гэдэг киног түгшүүрт аймшгийн төрлийг сонгож хийсэн нь бас нэгэн алхам урагшилж, алдаж онож, суралцаж яваагийн илэрхийлэл боллоо гэж бодож байна.

-Уран бүтээлчдийн хувьд нэг бүтээлээр хязгаарлагддаггүй. Дараагийн уран бүтээл мэдээж бий байх?

-Тийм ээ. Дараагийн уран бүтээлээ хийж гаргах төлөвлөгөө гаргаад явж байгаа. Зохиол нь гараад дууссан. “МАМ” киноны  дараа ирэх хавраас зураг авалт нь эхлэх болов уу гэсэн төлөвтэй байна.

-Монголын кино урлагийн салбар олон бүтээл нээлтээ хийж байна. Үүнийгээ дагаад өрсөлдөөн бий болох байх. Жүжигчин, хувь хүний хувьд кино урлаг манайд хэр хөгжиж байна вэ?

-Энэ бол кино урлагийн салбарын өөрийнх нь хөгжил явж л байгаа асуудал. Олон кино гарч байна. Зарим нь үүнийг зөв гэдэг. Өөр нэг хэсэг нь буруу гэдэг. Миний хувьд зөв. Олон киноны өрсөлдөөн дундаас чанаржина. Үзэгчид шилж үздэг болж байна. Алдсан нь  алдаан дээрээ суралцаад явах байх. Тэгэхээр хувь хүнийхээ хувьд хэлэхэд олон уран бүтээл гарч байгаа нь сайн хэрэг. Зарим хүнд энэ нь таалагдахгүй байж магадгүй.

Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

Танд бас баярлалаа. Үзэгчиддээ хандан хэлэхэд үндэсний контент, монгол уран бүтээлээ дэмжиж байдагт чинь талархаж явдаг шүү. Та бүгд бидэнд урам өгдөг, дүн тавьдаг хамгийн том хүч шүү. Баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм3 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент3 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр4 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр4 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм4 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм4 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим