Бусад
МОНГОЛЫН АНХНЫ “PLUS SIZE” МОДЕЛЬ М.ЧАРИОТЫН БИЕИЙН ХАРЬЦАА 103, 75, 103

Дэлхий дахинаа мяраалаг хэрнэ галбирлаг бүсгүйчүүд загварын тайзнаа алхаж, брэндийн нүүр царай болж байна. Тэдний нэг болох монголын хамгийн анхны “Plus size” модель М.Чариот бүсгүй юм. Orsay/German brand/, Miloo /Mongolian brand/-н нүүр царай болсон бүсгүйн биеийн харьцаа 103, 75, 103. Галбирлаг байхыг олон мянган охид бүсгүйчүүдэд зөвлөж, цахим орчинд өөрийн гэсэн “ертөнц”-ийг бий болгосон түүнтэй цөөн хором ярилцсан юм.
-Та өөрийгөө уншигчдад танилцуулна уу. Таны нэр их өвөрмөц юм?
-Сайн байна уу. Намайг М.Чариот гэж дууддаг. Хүмүүс ямар сонин нэр вэ. Хэн гэнээ гэж гурав дөрвөн удаа хэлүүлдэг. Чариот бол миний хар цагаан хэл амнаас хамгаалдаг чулуу байгаа юм. Би шашин шүтээд гандан хийд ороод байдаггүй ч тодорхой хэмжээний итгэл үнэмшилтэй. Одоо 23 настай. Хувиараа хувцас загварын ажлууд хийдэг.
-Нэгэн үе загварын тайз нь дээр туранхай гоолиг бүсгүйчүүд алхана гэсэн ойлголттой байсан. Гэтэл загварын ертөнцөд мяраалаг галбирлаг бүсгүйчүүд хүч түрэн орж ирсэн. Анх модель болсон түүхээсээ хуваалцаач?
-Анх 20 настай нэг ч зурагчин танихгүй. Поз авч мэдэхгүй зураг авалтад орох байтугай селфи ч хийх дургүй байлаа. Хувцас загварт дуртай маань л энэ зам руу хөтөлж оруулсан даа. Эгчтэйгээ Монгол брэнд үүсгэн байгуулаад модельгүй байсан болохоор би өөрөө өмсөж моделийн карьераа эхэлсэн.
-Гурван бүдүүн хамтлагийн Хөвсгөр бүсгүй дуyны клипэнд “Plus size”-тэй бүсгүйчүүд тоглосон. Тэднийг үзэгчид их сайхан хүлээж авсан санагддаг юм. Таныг эмэгтэйчүүд их эергээр хүлээж авдаг байх. Харин эрчүүд ямар хандлагатай байдаг вэ?
-Надад тэр дуу таалагддаггүй ээ. Уучлаарай. Таргалалтыг магтан дуулах буруу. Би хүмүүсийг таргал гэж уриалдаггүй. Харин тарган байгаа бол галбирж, ганган бай өөртөө итгэлтэй бай л гэдэг. Тэгвэл хүссэн хэмжээндээ хүрч хувирч чадна л гэж зөвлөдөг. Эрчүүд надад тал засаад тэгж хэлдэг юм болов уу угаасаа тийм байдаг юм болов уу “Махлаг хүүхнүүд л гоё” гээд байдаг шүү дээ. /инээв/
-“Plus size”-тэй модель болоход биеийнхээ галбир болон гоо сайхан гээд бүхий л зүйлдээ анхаарал хандуулдаг байх?
– Мэдээж тэгэлгүй яах вэ. Үс гэзэг, хумс хуруу, нүүр царай, бие хаа гээд бүгдийг анхаарах ёстой. Би ч бэлхүүс, гарын булчин, хөлийн шилбэ гуравтаа их санаа зовдог. Ер нь энэ хэсгүүдээр нарийн байж чадвал болох нь тэр гэж боддог юм.
-Нууц биш бол таны биеийн харьцаа хэд вэ?
-103 75 103
– Туранхай байвал сайхан харагддаг гэх ойлголт бий болчихсон юм шиг санагддаг. Турах гэж байгаад амь нас нь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Эрүүл аргаар хэрхэн турах ёстой байдаг вэ?
-Сайн унтаж, ус ууж, хоол хүнсэндээ ногоо хэрэглэх хэрэгтэй. Би гүйж харайгаад байдаггүй. Харин сайн алхдаг. Манайхан өчигдөр гэнэт таргалчихсан юм шиг яарч хурдан хугацаанд турна гэж буруу зүйлс хэрэглэснээс болж эрүүл мэндээрээ хохирдог тал бий. Эрүүл аргаар турахад хугацаа чухал биш.
-Эмэгтэй хүн бүхэн туранхай байхыг хүсдэг нь нууц биш. Гэхдээ туранхай байхаасаа илүү биеийн зөв галбиртай байх нь чухал санагддаг. Таны бодлоор гоё биетэй эмэгтэй хүн гэж ямар биетэй байхыг хэлэх вэ?
-Гарын булчин бэлхүүс хөлийн шилбэ нарийн байх нь эмэгтэй хүний хамгийн төгс галбир гэж боддог.
– Та биеийнхээ галбирт хэрхэн анхаардаг вэ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн нууц чухам хаана оршдог юм бол?
-Бүс корсет зүүнэ, Ууланд алхаж, хоолны дэглэм барьдаг. Инээж байгаа эмэгтэй хүн л хамгийн үзэсгэлэнтэй.
-Танаас олон охид бүсгүйчүүд эрч хүч авч, даган дуурайж, хувцаслалт нь дээрээ анхаарч, зөвлөгөө авч амьдардаг юм шиг санагддаг. Та бүгдэд нь чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч амждаг уу?
-Мэдээж амжуулалгүй яах вэ. Завгүй байсан ч яаж ийж байгаад зөвлөгөө өгдөг. Энэ чинь миний ажил шүү дээ. Миний өчүүхэн ч болтугай хэрэг гарч байвал би баярлана.
-Танай гэр бүлийнхээ таны загварын карьер болон зураг авалтын ажлыг хэрхэн дэмждэг вэ?
-Манайхан мэдсэн ч мэдээгүй юм шиг харсан ч хараагүй юм шиг л өнгөрдөг. Намайг өөрийгөө мэдэж байгаа л гэж боддог байх.
-“Туранхай хүмүүст таарсан хувцас хийх юм” гэж үндэсний брэндээ шүүмжлэх эмэгтэйчүүд байдаг. Та загвар зохион бүтээж, брэнд бий болгож байгаа. Магадгүй “Plus size”-тэй бүсгүйчүүдэд зориулсан брэнд үү?
-Би одоогоор яг чиг хандлагаа тодорхойлоогүй байгаа. Удахгүй маш том гоё хувцсаар дагнасан дэлгүүрээ нээх төлөвлөгөөтэй байгаа. Plus size models бэлдэж Монголдоо шоу хиймээр байна.
С.Ичинхорлоо

Бусад
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо

Өчигдөр орой буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны 18:25-18:31 минутын хооронд 6 минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгдлээ гэж гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Бусад
АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 872 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хянал, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй бөгөөд улсын (ахлах) байцаагчид газар дээр нь очиж шалгалтын удирдамж, ажлын үнэмлэх зэргийг танилцуулсны дараа шалгадаг. Ингэхдээ бэлэн мөнгө болон хувь дансаар мөнгө шилжүүлэн авч торгууль шийтгэл оногдуулдаггүй болохыг аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд руу дээрх дугаараас залгах мөн энэ төрлийн дуудлага мэдээлэл ирвэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу холбогдоно уу.
-
Нийгэм11 цаг өмнө
Дорнод аймгийн Халхгол сумын “Баруун шавар” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ
-
Бусад19 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
How DeepSeek is rewriting AI’s future
-
Нийгэм17 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа
-
Нийгэм15 цаг өмнө
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
China reaffirms commitment to reform, opening up at “two sessions”
-
Улс төр19 цаг өмнө
Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ
-
Улс төр18 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа