Энтертайнмент
М.Мягмар “Аялал жуулчлалын элч дуучин” боллоо

“Guys” хамтлагийн дуучин М.Мягмар “Аялал жуулчлалын элч дуучин” боллоо. Тодруулбал, өчигдөр болсон Аялал, жуулчлалын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ойн арга хэмжээний үеэр БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат дуучин М.Мягмарт “Аялал жуулчлалын элч дуучин” өргөмжлөлийг гардуулан өгчээ.
“Өргөмжлөл”-д “Golden City Gate” олон улсын аялал жуулчлалын мультимедиа тэмцээнд аялал жуулчлалын видео төрөлд “Welcome to Mongolia” дуугаар амжилттай оролцож, тэргүүн байр эзлэн Монгол орны байгаль, түүх соёл, аялал жуулчлалыг олон улсад сурталчлах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсныг тань үнэлж, “Аялал жуулчлалын элч дуучин”-өөр өргөмжлөв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат” гэжээ.
Дуучин М.Мягмар бие даасан “Save” цомгийнхоо анхны уран бүтээл болох “Welcome to Mongolia” дууны клипээ 2019 оны эхний өдөр үзэгчдэдээ дэлгэсэн. Тэрээр энэхүү уран бүтээлээ гадаадаас Монгол руу зочлох мянга мянган жуулчдад хүргэхээр “Цолмон трейвэл” компанитай хамтран ажиллаж англи хэл дээр дуулсан юм.
Тэрбээр өргөмжлөлөө гардан аваад тайзнаа “Аялал жуулчлалын салбарын төлөө хоёргүй сэтгэлээр нойр хоолгүй зүтгэж байгаа нийт ахмадууд болон залуустаа 65 жилийн ойн мэнд хүргэе. 2019 оны нэгдүгээр сарын 1-нд миний youtube хуудсанд байршин, гуравдугаар сард “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын томоохон наадамд эх орноо төлөөлж “Multimedia awards 2019” уралдаанд өрсөлдөн нэгдүгээр байр эзэлсэн. “Welcome to Mongolia” дууныхаа клипийг 2018 онд бүтэн жилийн турш Монгол орны өнцөг булан бүрээр явж зураг авалтыг нь хийхэд тусалсан “Цолмон” трейвэл компанийн захирал М.Навчаа эгчдээ баярлалаа. Монгол Улс руу ирэх гадны мянга мянган жуулчдын цувааг нэмэгдүүлэхийн төлөө уран бүтээлч миний бие үргэлж хичээж ажиллах болно” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
C.Анир

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Улс төр24 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм24 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр2 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент2 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна