Энтертайнмент
УДБЭТ-ын 57 дахь тоглолтын улирлын нээлт энэ сарын 5-нд болно
Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолтын 57 дахь улирлын нээлт энэ сарын 5-6-ны өдрийн 17:00 цагт “Хөхөө Намжил” гурван бүлэг, таван үзэгдэлт дуурийн шинэчилсэн тавилтаар эхлэх гэж байна.
“Хөхөө Намжил” дуурийн хөгжмийг ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж бичиж, цомнолыг төрийн шагналт зохиолч Ламжавын Ванган, төрийн шагналт яруу найрагч Чойжилын Чимэд нар туурвижээ. Уг дуурийн удирдаачаар МУСТА Ц.Гансүх, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар МУСТА С.Ариунболд нар ажиллажээ.
УДБЭТ нь 1950 оны 12-р сарын 30-ны өдөр өрх тусгаарлан “Сонгодог театр”-ыг бий болгосон түүхтэй. Ингэснээр Монголд төдийгүй Азид цорын ганц “Сонгодог театр”-ыг бий болгосон ба энэ жил үүсгэн байгуулагдсаны 69 жилийн түүхт ой нь тохиож байгаа юм.
УДБЭТ-ын аравдугаар сарын тоглолтын хуваарь
10-05, 06ны 17:00 цагт
Л.Мөрдорж – Хөхөө Намжил
10-12, 13-ны 17:00 цагт
П.И.Чайковский – Хунт нуур
Ж.Россини – Севилийн үсчин
10-20-ны 17:00 цагт
Ж.Россини – Севилийн үсчин
10-26, 27-ны 17:00 цагт
А.Адан – Жизель
С.Анир
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.