Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Харанхуйг хайраараа гэрэлтүүлсэн бүсгүй

Нийтэлсэн

-

..Яруу найрагч чухамдаа яруу өгүүлэгчийн сэтгэлийн уянга, мэдрэмжээр тэрлэгддэг хувь уран бүтээлчийн цор ганц ертөнц санагддаг. Яруу найрагч бүсгүй Б.Батцэрэнгийн уран сэтгэмжийн ертөнц хүүхдийн гэгээн төсөөлөл ид шидээр дүүрэн ажээ. Хүүхэд шиг сэтгэнэ гэдэг өөрөө мөнхийн хүүхэд сэтгэлгээтэй байхын учир буюу. Яг л тийм нандин гэгээн ертөнц, үлгэрийн шидэт ахуйг Б.Батцэрэн олж харж түүнийгээ үгээр урлан бүтээсэн байна. Түүний гайхамшигт ертөнцийн үүдээр алхсан хэн боловч хүүхэд настайгаа эргэн учирч уран сэтгэмжийн гал тэргэнд суун үлгэрийн орноор аялах болно. Би тийм нэгэн аялал хийж түүний шидэт ертөнцөөр зугаалсан юм.  Энэ гайхамшигт ертөнцөд саран бүүвэй аялж үлгэр шивнэнэ. Сарны бүүвэйнд уярсан хүүхэд одод тэнгэрийг тэврэн амгалан нойрсоно. Нойрсохдоо зүүдний ертөнцөөр аялж тэнгис далайн ёроол, тэнгэрийн уудмаар далавчаа дэлгэн нисцгээнэ. Ногоон устай, улаан замагтай нууранд ягаан хун сэлнэ. Хүүхдийн дуртай тод өнгүүд энд ялгаран харагдана. Үүлс нь дөрвөлжин хээтэй, дүрсээ хувирган  сэтгэл хөдлөлөө илэрхийлж хүмүүстэй ярилцана. Түүний үлгэрийн ертөнцөд бяцхан модон далавчтай улбар зүст ишиг дэгдэж явна.  Үүлэн дээр цовхчин дэгдэх энэ ишигний туруу нь эрдэнийн чулуугаар бүтсэн бөгөөд ододыг бяцхан эврээрээ сэжиж эрхлэн бүжихэд нь өнгө өнгөөр солонгорон харагдана… хэмээн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт  хүүхдийнз зохиолч О.Сундуй түүнийг “Шидэт ном”-ыг дүгнэжээ.

Яагаад ч юм түүнтэй ярилцахад дотоод сэтгэлийнх нь гүнд өөрийн болон өрөөлийн тухай бодол хэрхэн төрдгийг, тэрийгээ хэрхэн төсөөлдгийг, дотор хүнтэйгээ юун тухай ярилцдагийг нь мэдэхийг хүслээ. Элэг бүтэн, эрүүл саруул өссөн бидний үеийн залуучууд юу хийж байгаа тухай бодол төрөхийн хажуугаар түүний бүтээж буй үйл хэргийг хүндлэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрснийг нуух юун. “Шидэт үлгэр”, “Цөлийн цэцэг” нэртэй номоо зэрэгцүүлэн дэргэдээ тавьсан тэрбээр

“Намайг хайрлах хүмүүсийн нандин зөөлөн харцыг

Насан хэвийж яваа хоёр буурлынхаа царайг

Надад гэгээ бэлэглэдэг нарны дулаан мишээлийг

Нам гүмхэн амьдралынхаа туулах ёстой өдрүүдийг харах юмсан” хэмээн өөрийн зохиосон шүлгээ уншсанаар бидний яриа эхэллээ.

Түүний хувьд өглөө мандах нарны туяа, үдэш мэлтэлзэх сарны гэрэл, өтөл буурал болсон аав, ээжийнхээ царайг хараагүй арван жилийг ардаа үджээ. Он цагийн урсгалд гэнэтийн тохиолдлоор өвчин туссан тэрбээр “Сэтгэлийн тэнхээтэй байж өвчинтэйгөө тэмцэж байна. Хүүхэд байхаасаа өвддөг байсан. Одоо ч өвдсөөр байна. Миний туйлын хүсэл хараа орох. Хараа орохоор хамгийн түрүүнд өөрийгөө хайртай залуугаа харна” гэж намуухан дуугаар өгүүлэх… Энэ бүсгүйг Б.Батцэрэн гэдэг. Хүүхэд насандаа хүнд өвчин туссан тэрбээр өнөөдрийг хүртэл эдгэрсэнгүй. Туссан өвчин нь  бүх биеэр нь тархаж хорвоог харах хоёр нүдийг нь хүртэл авч одсон гэхээр дэндүү харамсалтай.

Хүүхэд насны гэнэхэн, гэгээхэн бодол тээж явсан түүний зориг ингээд мохож, бөхсөнгүй. Бага байхын хөдөлгөөнтэй, сэргэлэн зантай, балетчин болох гэгээхэн мөрөөдөлтэй охин уран зохиолын хичээлдээ анхаарч “Уран жиргээ”, “Хүрэл тулга” шүлгийн наадамд амжилттай оролцдог авьяастай сурагчдын нэг байжээ.

Хараагүй болсон ч шүлэг зохиож, яруу найрагт “дурласан” нь хожим хүүхэд, багачуудад зориулсан шидэт үлгэрийн тухай ном гаргах суурийг тавьжээ. Дотроосоо ундарсан үг бүрийг урлаж, түүгээрээ дамжуулан гэрэлт орчлонг “хардаг” Б.Батцэрэнгийн тэмүүлэл авьяас болтлоо хөгжиж өдгөө ном гаргах хүртэл нь хөтөлжээ. Арван хуруугаараа алдалгүй шивж, уран бүтээлийнхээ орлогоор өөрийгөө эмчлүүлээд зогсохгүй бусад өвчтэй хүнд зүрх сэтгэлээрээ тусалдаг нь зарим нэгэнд хол сонсогдож болох. Магадгүй өөр хүмүүст боломжгүй зүйл мэт уншигдаж байж мэдэх. Гэхдээ тэр энэ бүгдийг бүтээж чадсан юм, чадсаар байна.

Б.Батцэрэн арван настайдаа сахарын диадет нэгдүгээр хэлбэрээр өвджээ. Тухайн үед манай улсад энэ төрлийн өвчин төдийлөн дэлгэрээгүй байж. Шинэ бөгөөд ийм төрлийн хүнд өвчнөөр хүүхдээ өвдөхийг ээж, аав нь ч төсөөлөөгүй ч явсан цаг.

Уйлж, гомдож, баярлах бүрт сахарын хэмжээ нь хэлбэлздэг учир хүүхэд байхаасаа ямар нэгэн мэдрэмжээ чөлөөтэй эдлэх эрхээ хасуулсан мэт санагддаг байсан талаараа тэрбээр ярилаа. Идэхийг хүссэн амттаныг нь хязгаарлана. Хүүхэд насыг амттанаар төсөөлөх, төлөөлүүлэхээс өөр аргагүй. Тийм атал өвчний улмаас тэр бүгдээ хасуулах нь нэг талаараа хөнгөн гуниг төрүүлэм, нөгөө талаар эргэн санахаас ч “халшрам” дурсамж. Үнэндээ түүний хүүхэд насны дурсамжийн үгийн санд амттан хэмээх үг тун ховор, бараг үгүй.

Хүүхэд насныхаа гэгээн өдрүүдийг зөвхөн хүнд өвчинтэйгөө тэмцэж өнгөрүүлэх нь бодохоос зүрх өвтгөм. Сургуульд байхдаа “Чи өвчтэй биз дээ. Чихэр идвэл үхнэ” гэх үгсийг олон хүүхдээс сонсдог байв. Хүүхэд байтугай том хүн ч ийм үг сонсоход таатай санагдахгүй нь мэдээж.

“Өвчтэй хүнийг өрөвдөж, хайрлах хэрэгтэйг эцэг, эх, багш нар хүүхдэдээ сайн хэлж, ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Өвдсөн үедээ эмчилгээ хийлгээд хичээлдээ хааяа нэг суусаар суурь боловсролын гэрчилгээгээ авсан. Номыг шимтэж унших хүсэлтэй болгох хүслийг эгч минь төрүүлсэн. Найзууд тоглоё гээд дуудахаар “Номоо уншичихаад гарч тогло” гэнэ. Тоглохын тулд ном уншиж, шүлэг цээжилдэг  байлаа.  Өдөр бүр нэг шүлэг цээжилнэ. Сүүлдээ 10 минутад нэг шүлэг цээжилдэг болсон. Шүлэг зохиож, яруу найраг бичдэг болсон нь цээжилж, уншдаг байсантай холбоотой байх гэж боддог” гэв.

Түүнд тохиолдсон хамгийн хүнд үе нь бүтэн биеэр нь хавагнаж эхэлсэн мөч. Хавагнах бүрт биеийн байдал нь муудаж, амьсгаадах, алхахад хэцүү болж эхэлжээ. Хоёр хоногийн хугацаанд таргалж, турдаг зэргээр үеийнх нь хүүхдүүд шоглох үе гарах нь энүүхэнд. Гэвч 10 настайгаасаа өвчинтэйгөө тэмцэж, ЭХЭМҮТ-ийн бөөр булчирхайн тасагт хэвтэн эмчлүүлж хяналтад ордог болжээ. Тэрбээр “Бөөрний дутагдалд ороогүй ч маш их хавагнадаг байсан. “Эмч дэглэмээ сайн барь. Бөөр нь өрөвсөөд эхэлсэн байна шүү” гэж хэлж байсан юм. Өөрийнхөө хэмжээнд дэглэмээ сайн барьсан. Чихрийн шижин өвчтэй хүний ам байнга цангадаг. Шингэн юм уухгүй бол шүлс ч үгүй болоод ам хатаад байдаг юм. Тэгээд ууна. Уух бүрт бөөр ачааллаа дийлэхээ больсон” хэмээн ярив. Ингэж явсаар бөөрний дутагдал гэсэн онош мэргэжлийн байгууллагаас гарчээ. 16 нас хүрээд III эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. “Эхний хоёр жил долоо хоногт хоёр удаа аппаратад ордог байсан. Эрүүл хүн ууж идсэн зүйлээ гаргачихна. Харин бидний хувьд тийм боломж байхгүй. Дусал шингэн ч гарахгүй. Гэдэс дотроо хуримтлагдана. Долоо хоноод очиход дөрвөн кг нэмсэн байдаг. Аппаратад орсны дараа хуримтлагдсан бүх шингэнийг гаргадаг юм билээ” хэмээн хоолой зангируулан хэлэв.

Хорвоог харах хоёр нүднийх нь нэг 2010 оны хоёрдугаар сард харамсалтайгаар  “харанхуйлжээ”. Сахарын өвчтэй хүмүүс хараагүй болдгийг мэддэг учир аппаратад орсны дараа үргэлж нүдээ шалгадаг байв. Эмнэлгээс гэртээ ирсэн даруйдаа өлгөөтэй диплом, баярын бичгээ уншиж тоолдог байсан аж. Тэр өдөр хараагаа шалгахаар баруун нүдээ дарж, дипломуудыг тоолоход есөн ширхэг байсан гэнэ. “Гэртээ ганцаараа байсан. Баруун талынхаа нүдийг шалгахад зүгээр харагдсан. Зүүн нүдээ шалгахад юу ч харагдаагүй. Хараагүй болчихлоо гээд их уйлсан. Эгч маань ч гаднаас орж ирж таарсан. Сандраад “Бие нь өвдсөн үү” гэхээр нь “Би харахаа больчихлоо эгчээ” гээд тэврээд уйлсан юм. Аав ээж хоёрын санаа нь их зовсон. Маргааш нь эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч “Чи 15 жил сахарын өвчнөөр өвдсөн. Эмч нь чамд үнэнийг хэлье гээд хэлж байлаа. Нүдэнд нь харвалт өгсөн байна. Даралт ихсэх буюу найтаахад бүр хараагүй болох эрсдэлтэй” гэсэн. Энэ мэдээ надад хүнд туссан. Сэтгэлийн гүнд итгэл найдвар байсан учраас эмчээс “Би хараа орох болов уу” гэх хариулт нэхсэн асуултыг асуусан гэдгээ тэрбээр нуусангүй.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Сүү шиг цагаахан сэтгэлтэй тэрбээр хараа орж, хайртай бүхэнтэйгээ хамт сайхан амьдарна гэсэн гэгээлэг хүсэлдээ хөтлөгдөж, эмчилгээнд явна гэж эерэгээр бүгдийг боддог болжээ. Гэвч хатуудаа дэндүү хатуу гэгчээр орчлонг харж байсан баруун нүд нь таван сарын дараа бас л “харанхуйлжээ”.

“Хонгилын үзүүрт нар манддаг. Даралт ихсээд хоромхон хугацаанд хараагүй болсон байх” хэмээн тээнэгэлзсэн бодолдоо хөтлөгдөж эмчид үзүүлэхэд “Хоёр нүд нь хоёулаа хараагүй болжээ” гэсэн хэцүү мэдээг сонсжээ. Одоо ч түүний сэтгэлд хараатай болох чин хүсэл нуугдаж байдаг. “ОХУ-д хиймэл нүд суулгадаг юм билээ. Төрөлхийн хараагүй арван хүнд хиймэл нүд суулгах хагалгаа хийхэд зургаа нь хараа орсон гэсэн. Тэгэхээр надад хараатай болох горьдлого байгаад байна. Манай улсад донорын хууль батлагдаад 19 жил болж байгаа ч төдийлөн хэрэгждэггүй юм билээ” гэлээ.

Урлагийн үзлэг бүрт шүлэг уншдаг байсан Б.Батцэрэн одоо ч бичих сонирхолтой. Шүлэг бичдэг гэхээр гайхах хүн олон байж магадгүй. Б.Батцэрэн бүсгүй компьютер дээр арван хуруугаараа сайн шивнэ. “Хардаг байхдаа би хараагүй хүний тухай юу ч мэддэггүй байсан. Хараагүй болоод зовлонг нь бие сэтгэлээрээ мэдэрч эхэлсэн. Миний амьдрал ингээд л дуусч байгаа юм байна гэж харуусч өнгөрөөсөн өдөр хоног олон. Хараагүй ч гэлээ хүмүүний амьдралд түүх бүтээж үлдээх ёстой гэдгийг маш сайн ойлгосон. Нэг найз маань Монголын  “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-нд хамт очихыг зөвлөсөн юм. Тэнд хараагүй хүмүүс ашиглахад зориулсан компьютер, утас байдаг гэсэн. Тэр үед итгээгүй учир найз маань гэрт ирж надад тайлбарлаж, ойлгуулсан. Хамт очиж, холбоонд бүртгүүлсэн. Тэр үеэс шүлгээ зохиож эхэлсэн юм. Эхлээд шүлгээ мөр мөрөөр нь зохиож, цээжилнэ. Зохиох бүртээ цээжилнэ гэвэл хэцүү. Дараа нь гэрээр арван хуруугаар сайн шивж сурах сургалтад хамрагдсан” гэв.

Түүний шивж буйг харахад өдөр бүр компьютер дээр бичдэг бусад хүнээс хавь илүү шивдэг мэт. Үсгээ хайхгүй бүгдийг нь мэдэрч бичиж буйгаас шүлгээр өөрийгөө илэрхийлээд зогсохгүй бяцхан үрсийн оюунд хөрөнгө оруулалт хийж мөрөөдлийн ертөнцөөр аялуулах шүлгийг тэрлэж, хажуу хэсэгт шүлэгт гарах үйл явдлыг зургийн өгүүлэмжээр тодхон илэрхийлсэн мэт санагдав. Чихрийн шижин өвчнөөр өвдөж, бөөрний дутагдалд орж, хараагүй болсон ч өнөөдөр тэр хүний орчлонд үлдээх зам мөрөө шүлгээр мөнхөлж байна.

 -Сайхан шүлгүүд тэрлэжээ. “Цөлийн цэцэг” номын талаар яриагаа эхлэе?

-Миний анхны гаргасан ном. Маанийн ерөөлийг бэлгэдэж 108 шүлэгтэй. Хүний амьдралын талаар сэдэвлэн зохиосон. Энэ номонд намайг илэрхийлэх хоёр шүлэг бий. “Хүсэл”-д хараагүй хүний амьдралын талаар бичсэн. Харин “Цөлийн цэцэг” шүлэгтээ өөрийнхөө дотоод сэтгэлийг илэрхийлсэн.

 -Багаасаа шүлэг, яруу найрагт шимтэн дурлаж, зохиож, унших дуртай байсан гэсэн. Номынхоо шүлгийг хэзээнээс эхэлж тэрлэсэн бэ?

-2009 оноос эхэлж шүлэг бичиж эхэлсэн. Хараагүй болсноосоо хойш шүлгийнхээ ажилд идэвхтэй хандсан юм. Өөрийнхөө дотоод сэтгэлийг шүлгээр илэрхийлэхийг зорьж бүтээлээ номонд мөнхөлж буй хэрэг. Хараатай байхдаа олон найзтай байлаа. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэх үгийн утгийг одоо л ойлгож байна.

-Муугаасаа сайн нь олон гэдэг. Уулзаж чадахгүй сэтгэлдээ тээж явдаг. Уулзаж чин сэтгэлээсээ ярилцахыг хүсдэг ч эмээдэг найзууд байгаа байх?

-Үнэнийг хэлэхэд чин сэтгэлээ хуваалцах найз надад байхгүй. Арван жилийн ангийхнаасаа холбоо тасраад олон жил өнгөрсөн. Номын нээлтээр телевизрээр намайг харчихаад гайхаад ярьсан.

-Номоо хэрхэн зарж борлуулж байна вэ?

-Номынхоо орлогоор би өөрийнхөө эмчилгээний эм тариа төдийгүй өөр шигээ өвчиндөө шаналсан хүмүүст бага ч гэсэн туслах хүсэлтэй. Даанч ном маань төдийлөн зарагддаггүй юм.  Миний хувьд  ширхэг ч ном зарж чадахгүй шүү дээ. Ээж, аав хоёр л  анхаарлаа хандуулдаг. Ээжид очоогүй газар уулзаагүй хүн гэж  байхгүй. Номоо тэврээд  олон хүнтэй уулзаж учирлаж явсан.

-Номынхоо орлогыг эмчилгээндээ зарцуулдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Сардаа 600 мянган төгрөгийн эм, тариа хэрэглэдэг. Хамгийн багадаа шүү дээ. Өөрийнхөө эмчилгээнд зарцуулахаас гадна  бусад хүнд туслахыг эрмэлздэг. Номын борлуулалт хангалттай хэмжээнд хүрвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэргэнцэр авч өгөх бодол бий. Номынхоо орлогоор хийх бас нэгэн мөрөөдөл байгаа. Мөрөөдөл биелдэг гэж ярьдаг шүү дээ. Бүтээсэй гээд их залбирдаг.

-Нууц биш бол тэрийгээ хуваалцаж болох уу?

-Миний төлөө амьдрах гэж хорвоод төрсөн хоёр буурлынхаа царайг харж чадахгүй амьдарна гэдэг туйлын хэцүү. Өтөл буурал болсон аав ээжийгээ асрах ёстой байтал тэднээрээ асруулаад явж байна.  Харахгүй бүх зүйлийг мэдрэх хамгийн аймшигтай харанхуй амьдрал. Чөлөөт цагаа өнгөрүүлэх гоё газар ч байдаггүй. Хараагүй хүмүүс ч бусдын адил хүн шүү дээ. Ном маань уншигчидтай болж сайн зарагдвал хараагүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан кафе нээнэ. Харж чадахгүй ч гэсэн сайхан хоол идэж, тав тухтай орчинг бүрдүүлж тэднийгээ баярлуулахыг мөрөөддөг юм. Үйлчилгээний газарт ороход эхлээд тооцоогоо нэхдэг. Энэ бол наад захын жишээ. Хараагүй хүнд үйлчлэхгүй гээд хөөсөн цөөнгүй тохиолдол бий. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нээлттэй үйлчилгээний цогц төв нээнэ гэв.

Хорвоог харж чадахгүй ч гэгээхэн хүсэл мөрөөдлийнхөө жимээр алхаж яваа түүнийг хайрлаж, халамжилж, хамгаалдаг халуун дулаан  уур амьсгалтай гэр бүлээс эерэг энерги мэдрэгдэнэ. Өтөл буурал болсон ч өмөг түшиг болж, өөдөсхөн багаас нь өнөөг хүртэл охиныхоо төлөө амьдарсаар байгаа түүний аав ээжээр бахархмаар. Чин үнэнч хайр гагцхүү Б.Батцэрэнгийн ойр тойронд байгаад баярламаар. Хамгийн гайхамшигтай  гайхалтай гэмээр дурлалын түүхийг тэрбээр хайртай залуутайгаа хамт амьдралын хуудсанд мөнхлөн үлдээж явааг энд дурьдахгүй өнгөрч болохгүй.

Б.Батцэрэн “ Бид хоёр анх 2010 онд танилцаж байлаа. “Эгчээ” гэж байгаад эхнэрээ болгочихсон юм. Ер нь хүнд байдаг харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх таван мэдэрхүйгээс хамгийн чухал нь харах гэж боддог. Харамсалтай нь харах мэдэрхүйгээ алдсан хэдий ч найз залуу, гэрийнхэн маань нүдийг минь орлодог. Хань минь киног хүртэл зогсоож байгаад үйл хөдлөл, зураглал, дүрслэл зэргийг бүгдийг нь ярьж өгнө. Үүндээ хэзээ ч дургүйцдаггүй. Түүнийг халамжтай, тэвчээртэй дэндүү сайхан сэтгэлтэй гэж үнэлдэг. Одоо болтол миний дэргэд байгаа шалтгаан нь энэ болов уу. Хайр хүнд жигүүр бэлэглэдэг учраас би өдий зэрэгтэй яваа. Маш олон хүнд төлж баршгүй өртэй юм шиг санагддаг. Миний зохисон шүлгүүдийн 70 хувь нь хайрын тухай. Ханиасаа бүхий л цаг үед хайрыг мэдэрдэг. Зөвхөн хайртдаа гэдэг шүлэг бий. Ханьдаа зориулж бичсэн юм. Нүдэнд дулаахан сайхан залуу гэж төсөөлж амьдардаг. Хүн чанар, бусдыг хайрлах сэтгэл чухал” гэснээр биднээр яриа өндөрлөв.

                                                                                С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр11 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент13 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр13 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм14 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм14 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм14 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд15 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм16 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм16 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм16 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим