Энтертайнмент
Найруулагч Б.Ганболдын “Мам” кино нөгөөдөр нээлтээ хийнэ
Тус бүтээлийн ерөнхий найруулагчаар “Улаан дөрвөлжин”, “Орхидос”, “Хоёр амь” киног бүтээсэн найруулагч Б.Ганболд ажиллажээ. Мам гэдэг нь үлгэр домгийн шумнус гэсэн утгатай үг аж.
Түүнчлэн тус бүтээлд гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Л.Эрдэнэ-Очир, УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж болон “Событ фильм” студийн жүжигчин Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, залуу жүжигчин О.Золжаргал, ВГИК-ийн жүжигчний ангийн оюутан Т.Дашсурмаа нарын гурван үеийн уран бүтээлч ажилласан байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.