Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

  Үнсэн саарал шороог  үнэ цэнэтэй болгосон “Ачит-Ихт”-ийнхэн

Нийтэлсэн

-

“ Гидрометаллургийн үйлдвэрийн түүхэн хөгжил  1950 –иад оноос эхтэй юм билээ. Харин   манай улсын тухайд тавхан жил. Ингэж онцлон дурдахын тухайд  монгол хүн, монгол инженерүүдийн ур ухаан,  зориг зүрхээр бүтсэн катодын буюу цэвэр цэсний үйлдвэр  тун саяхан таван жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн хэрэг.  Тодруулж хэлбэл,   “Ачит –Ихт” ХХК 2014 онд  Шар чулуутын хөндийд тоонотоо дугуйлж, тулгандаа галаа бадраасан түүхтэй.   Уулын баяжуулах ”Эрдэнэт “үйлдвэрийн блансын бус овоолгыг  дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах мөрөөдөл тээсэн хэдхэн хүн   энэхүү үйлдвэрийн суурийг тавьж,   техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, нөөцийг нь тогтоохоор өдөр, шөнөгүй зүтгэсэн билээ.   Бидний мөрөөдөл цаасан дээр  үлдэж, тоосонд дарагдах бус Монгол Улсын химийн үйлдвэрийн түүхэнд анхных гэдэг тодотголтойгоор алтан үсгээр бичигдэн үлдэж байгаа нь юутай их хувь тохиол вэ.  Өнөөдөр үйлдвэр маань дэлхийд  данстай, Лондонгийн биржид бүртгэлтэй болтлоо өсч өндийсөн байна. Миний сэтгэл маш их догдолж байна. Хурлын танхим маань хөл гишгих зайгүй болж. Бүгд манай ажилтан, албан хаагчид. Бид ийм олуулаа байгаагүй ээ. Эргэлзэж тээнэглэзэж явсан нэгэн ч байсныг үгүйсгэхгүй.   Энэ бүхэн нэгэн амьсгаагаар бүтээгүй ээ. Асар  их хичээл зүтгэлийн үр дүнд монголчууд бид өөрсдөө  бүтээж чадлаа.  “Ачит-Ихт” ХХК өнгөрсөн хугацаанд үйлвэрлээ ч барьж байгуулсан, улсынхаа төсөвт ч хувь нэмрээ оруулж иржээ. Татвар, төлбөр хэлбэрээр 160 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт  төвлөрүүлэхийн хамт  “Эрдэнэт” үйлдвэрт  10гаруй тэрбум төгрөгийг  ашиглалтын төлбөрт төлсөн байх жишээний. Энэ бол  бахархахгүй байхын аргагүй том амжилт.   Энэ бүхний цаана “Ачит-Ихт” –ээр овоглож яваа залуучууд та бүгдийн хөдөлмөр, зүтгэл  оршиж байгаа гэдгийг онцлох гэсэн юм” аа хэмээн баярын нулимстайгаар өгүүлсэн  эрхэм бол  тус компаний гүйцэтгэх захирал Д. Эрдэнэцэцэг.   Монгол хүн бүр баярлавал зохих баярт үйл явдлын гэрч нь мэдээжийн хэрэг хэвлэл мэдээллийн байгууллагынхан. Тэр дундаа  сэтгүүлчид.   Шар чулуутын хөндийд сүндэрлэсэн Монголын анхны гидрометаллургийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан   цех, дамжлагуудаар  нь явах тусам “Монгол хүн хичээвэл чаддаг юм байна”,   “Монголд үйлдвэрлэв” гэх алтан шошго бүхий аранжин зэс улсын минь нэрийг дуурсгах нь  байна шүү дээ” гэх  аархал өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.

Хүн бүрийн царайд баярын мишээл тодорсон таван жилийн ойн өглөө  баярын хурал, сайшаал, шагналыг эс тооцвол  үйлдвэрийн ажил ердийнхөөрөө эхэлсэн.  Мөнгөн шагналаа халаасалж,  дурсгалын цагаараа гоёсон залуучууд сэтгүүлчдийн хажуугаар өнгөрөхдөө “ Манай   захирал  баярласандаа болоод   компанийхаа гол бахарлыг дурдсангүй.  “Ачит –Ихт”- ХХК  нийгмийн хариуцлагын хүрээнд  орон нутгийн иргэд тэр дундаа  “Эрдэнэт” ТӨУҮГ-ын  ажилтан, албан хаагчдад   давуу эрхийн хувьцаа эзэмшүүлж, улирал тутам ногдол ашиг өгч  эхэлсэн.   Мөн монгол хүүхэд  бүрийг  эрүүл саруул өсч өндийхөд нь зориулж  хөрөнгө оруулалт хийж буй.  Улаанбаатар хотноо Буянт-Ухаагийн дэнж дээр сүндэрлэн босох   “Мөрөөдөл биелэх- Мөсөн өргөө”-г байгуулах буянтай үйл хэргийн  гол хөрөнгө  оруулагч нь манай үйлдвэр шүү” хэмээн ам уралдан өгүүлцгээснийг энд онцлох ёстой болов уу.

  Үнсэн саарал овоолго   үнэ цэнэтэй баялаг болсны нууц

Ингэж дүгнэж болно. Уулын баяжуулах үйлдвэр 1978 онд ашиглалтад орж, үйлдвэрийн хаягдал болох үнсэн саарал шороо  40 жил  хөсөр хэвтсэн байдаг. Хэн ч тоодоггүй эдийг хөсөр хэвтсэн гэж монголчууд ярьдаг шүү дээ. БНМАУ газрын доорхи баялгаа  эдийн засгийн эргэлтэд орууллаа хэмээх нэрийн дор  өөрөө гүйгээд ирж байгаа валют гэцгээн    Кремлийн ордонд болор хундага жингэнүүлж байх зуур тэртээ Оюут уулын бэлнээ   улаан тууз хайчилж зогссон орос- монгол дарга нарын хэн нь  ч хожмын өдөр Шар чулуутын хөндийд овоолж орхиод мартагдах  блансын бус  овоолго нь  шинэ цагийн монголчуудыг тэжээх юм гэж  санаагүй биз ээ.  Эл үйл явдал  зарим хүнд үлгэр мэт  санагдаж, овоолсон шорооноос аранжин зэс  гаргаж авлаа гэж үү гээд   төсөөлөх гээд ч төсөөлж чадахгүй байгаа болов уу.  Харин бидний хэдэн сэтгүүлчид тэр бүхнийг нүдээр харж, гараар барьж үзээд ирлээ.    Энэ цагийнхан байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд орууллаа гэхээр  юун түрүүнд аль аймгийн аль суманд нүгэл хурааж орхио вэ. Хайран ч хангай дэлхий минь хэмээн халаглах нь бий. Тэгвэл түмний хараалыг идэлгүйгээр харин ч гай тотгороос нь салгадаг өгөөжтэй технолог байдаг юм байна. Тодруулж хэлбэл, “ Ачит –Ихт” ХХК байгальд ээлтэй технологи ашиглан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн  хаягдал  буюу блансын бус овоолгоос    катодын цэвэр зэс гаргаж авч ядарсан эдийн засгаа аварч  байгааг  уншигч таны сонорт хүргэхэд таатай байна. Сэтгүүлч бидний гаргасан жимээр та ч бас аялаад үзээрэй. Бидний аялал тэртээд бараантах овоолготой газар дээр нь танилцахаас эхэлсэн.  Овоолсон шороог юуг нь үздэг юм гэж бүү төвөгшөө. Үйлдвэрлэлийн анхан шатны процесс эндээс эхэлдэг гэдгийг ойлгочиход гэмгүй.  Зуны цагт бол овоолго хэдий ч  тус компаний байгаль орчныг хамгаалах хэлтсийн ажилтнуудын нөхөн сэргээсэн  цэцэг алагласан талбай дундуур аялах байсан юм билээ. Цагийн эрхээр   цэцгийн толгой бөхийж хагдарсан ч гэлээ овоолгын судлаар ногооноороо хатаж орхисон өвс салхины аясаар ганхаж байхыг харж л явав.  Овоолго хүртэл нэлээд зайтай тул  хөтөч авгайн өгүүлсэн нэгэн түүхийг дамжуулан сонордуулъя.

“Эрдэнэт” үйлдвэрийн энэхүү  овоолгыг англи, австрали ноёд арваад жилийн өмнөөс  сонирхон  судалж,  үзэж харан  үсийг нь зулгаагаад амжиж.   Дэлхий мэдэх “ Central Asia Metals” компани гэхэд л  2006-2008 онуудад судалж үзээд  мөнөөх овоолгыг ядуу агуулгатай, зардал өндөртэй, үйл ажиллагааны эрсдэл ихтэй, эдийн засгийн хувьд ашиггүй  гээд голоод хаяад явчих гэнэ.  Тэгээд Казакстанд бууриа засан тухалсан  юм байх.   Гэтэл  П.Цагаан гэх нөхөр  гудиггүй монгол зангаараа санхүүгийн болоод технологийн  асар өндөр эрсдэл үүрээд л “бид чадна “хэмээгээд  ороод явчихсан нь монгол хүний амны хишиг хаачив гэж. Мань эр  санасанаа гүйцэлдүүлэхийн  тулд  бадар барьж дэлхийг  тойрох  шахсанаа энэ өдөр  түмнээс нуугаагүй.  Үйлээ үзэж, гутлынх нь  хоншоор цайрч халцрахын даваан дээр аз таарч   “Noble resources international” -тай бүтээгдэхүүн хуваах гэрээ  байгуулж 60 сая ам.долларын зээл өгөхөөр болсон нь өнөөдрийн дэлхийд данстай болсон катодын зэсийн үйлдвэрийн суурь тавигдахын эхлэл болсон хэрэг.   Нөөц  байтугай нь сураггүй овоолгоостой шороонд найдна гэдэг хэн хүнээс гарах зориг биш шүү. нь Ямар сайндаа ашиггүй, ашиглахгүй гэж хаясан  II овоолгыг нь ашиглах хүсэлтээ илэрхийлэн  гэрээ байгуулахаар “Эрдэнэт “үйлдвэрийн  удирдлагуудтай уулзахад “ Цагаан дарга аа, та  эрүүл үү, энд  оруулсан хөрөнгө чинь зүгээр л  үнс  болно ш дээ” гэсэн гэдэг. “ Үйлдвэр байгуулагдсан түүх ердөө энэ. Хөөрхий  шар толгойтнууд өдийд амаа барьж суугаа нь лавтай. Сэтгүүлч хүний зангаар асуугаад амжсан. Хариулт нь мэдээж, “Жаахан л тэвчих байж.  Шар чулуутын  хөндий рүү юу юугүй ороод ирлээ.  Өнөө овоолгын орой  дээр ч гарлаа.

Хөрст дэлхий тээр дор  харагдаж байна гэхээр сэтгүүлчдийн  суусан төмөр хөлөг бидний сайн мэддэгээр бол Зайсан толгой дээр гарчээ дээ, маяг нь. Овоолгын өндөр 80 метр гэсэн шүү.   Өглөөний  салхи хацар жиндүүлэхтэй зэрэгцээд  охидын хацарт улаан туяа бууж, хөндийн салхи  эрчүүдийн цувны хормойг  “ оролдон” айлгүйтэх нь  намар цагийн аяс болохоор яалтай билээ.  Нөгөө овоолго гэж нэрлээд байгаа зүйлийнхээ орой дээр нь гартал намираа бороо хацар норгон дэггүйтээд горьгүй. Тэгэх нь ээ бороо ч биш,  гидротехнологийн   аргаар хүдэр дэх зэсийг доошоо нэвчүүлж буй технологи юмсанж. Хар үгээр бол  ус хүндийнхээ жингээр  зэсээр өөрийгөө баяжуулж аваад цөөрөм рүү  нийлнэ гэсэн үг.   Нуруулдан уусгах технологи гээч энэ аж.  Эл нэр томьёо дуулдаад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа ч нүдээр үзэлгүй өнөөг  хүрч.    Үйлдвэрийн ерөнхий технологич Ц.Галсүрэн гэх эрхэм бидэнд хөтөчлөв. Түүний хийсэн танилцуулга маш энгийн.  Химийн мэргэжлийн хүн биш гэж өөрийгөө голох хэрэггүй. Унаган байгалиараа байсан эл газарт 40 жилийнхугацаанд  12 том овоолго бий  болж. Тодруулж хэлбэл, Уулын баяжуулах  “Эрдэнэт”  үйлдвэр зэс, молбидены хүдрээ хөвүүлэх аргаар боловсруулаад  баяжмалаа  шууд экспортлодог  гэдгийг  бид мэднэ. Чухам энэ баяжмал  монголчуудыг  өнөөдөр ч тэжээж л байгаа.  Гэвч “ Эрдэнэт”  үйлдвэр зэсийн агууламж сайтай  баяжмалаа  гадагш  борлуулаад  хүдрээс үлдсэн хаягдал  шаарыг  нь  балансын, балансын  бус гэж ангилаад  хиймэл уул болгоод овоолчихно. ТҮүнийндээ овоолго хэмээх нэрийг хайрлаж.    Тэрхүү овоолго үйлдвэрийн хаягдал учраас химийн найрлагад өртсөн байх нь ойлгомжтой. Он цагийн уртад  цас борооны ус  овоолго руу нэвчин гадаргын ус болон урсахдаа зүгээр нэг борооны ус бус  зэсийн агууламжтай   ус болон хувирч  байгаль орчин тэр хэрээр бохирдуулж байсан нь мэдээж.   Үүнээс ангижрах арга  нь ердөө өндөр технологийг ашиглах явдал. Энэ нь  тусгай аргаар аргаж авсан химийн урвалд тэсвэртэй  хулдаасан хамгаалалт бүхий хиймэл цөөрмүүдийг бий болгож, овоолгоос гарч ирэх зэсний агууламж бүхий усыг тосч аваад  хүчтэй уусмалд эргэлдүүлсний эцэст   үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийг гаргаж авдаг байна.   Энэхүү   процесс  нарийн ажиллагаа, өндөр  хариуцлага шаарддаг нь  нь нүднээ ил харагдаж байлаа.   Үүний үр дүнд  Шар чулуутын хөндий 40 жилийн  бохирдлоосоо салж, нуруу нь тэнийх төдийгүй хөсөр хэвтэх хог  эдийн засгийн эргэлтэд орон  баялаг болох хувирч буйг   нүдээрээ харж, сэтгэлийн таашаал эдэллээ.  Эзэн нь “Ачит Ихт” ХХК. Эднийх   өдөрт 35 тн цэвэр зэс хавтан үйлдвэрлэж, хөрөнгө оруулагч Нобель ресорс, Мицуй компани руу гаргаж  байгаа гэнэ. Тэгэхээр жилд  10 мянган тонн цэвэр зэс экспортлож   байна гэсэн үг.  Дэлхийн  зах зээл  дээр  тн зэсний ханш  5730  ам.доллартой тэнцэж буй.  Тооны машин бариад энэ компани ямар ашигтай ажиллаж байгааг  эндээс тооцож болно л доо. Атаархсан гадныхан шилээ маажин, хөлөө  дэвсэн суудаг байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа, англи ноёд.  Хамгийн гол нь хэн ч ашигладаггүй, тоодоггүй  байсан  овоолго дор  тэрбумаар тоологдох хатуу валют  хөсөр  хэвтэж  буйг монгол хүн олж харсанд л гавьяа нь оршино.

 Ногоон зэс- буюу эко үйлдвэр

Зэс чинь юу боллоо гэж ногоон байдаг юм,  улаан шар өнгөтэй гэж маргах хүн гарах л байх.  Дэлхий дахин үйлдвэрлэлийн процесс  нь байгаль орчинд ээлтэй бол бүтээгдэхүүнийг нь “ногоон” хэмээн хүндэтгэдэг болсон шүү дээ.  Тиймээс “Ачит-Ихт” ХХК-ий үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн  “ногоон” гэх томьёололд багтах нь зүйн хэрэг.  Хүнд хортой химийн үйлдвэр гээд төсөөлөхөөр  хөл тавихаас аль болох дөлж зугтаахыг хичээнэ.  Чернобелийн аюул өдгөө ч бүрэн арилаагүй болохоор айхад гэмгүй.  Гэхдээ технологийн зуун гэдгийг ойлгох хэрэгтэй.  Компаний ажилтан албан хаагчид дэлхийн стандарт шаардлага хангасан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, өндөр технологийг нэвтрүүлсэн учраас эмээх зүйл ер гарсангүй.  Бүхэл бүтэн үйлдвэрийг арав хүрэхгүй хүн/нэг цехийн үйл ажиллагаа/  тусгай шилэн хорго дотроос удирдаж байх аж.  Тодруулбал, операторууд үйлдвэрийн технологийн процессийг компютер дээр хянана гэсэн үг. Үйлдвэрийг хальт төсөөлөх аваас  өнгө өнгийн шоог эвлүүлээд өрсөн мэт. Цэвэрхэн байгааг нь хэлээд юү гэх вэ. Цементен шал нь  эмнэлгийн орчин шиг цэвэрхэн.  Өнгө бүр өөрийн дамжлагыг илэрхийлнэ гэсэн үг.  Химийн  бодисны толбо ер  харагдаагүй.   Гурван том  тогоон дотор л зэс хөвж байна лээ. Химийн мэдлэггүй  мань мэтэд эхний тогоонд  цэнхэр өнгөтэй хөөс л  эргэлдээд байсан. Хоёр дахь тогооны  шингэний өнгө хувирч тогооны хананд улбар шар туяа бүхий өрөм тогтож байгаа харагдсан. Гурав дахь нь мэдээж хэрэг шингэн зэс. Эцсийн дамжлага нь  шингэн зэс тусгай хоолойгоор дамжин хавтанд наалдаад тэр нь  царцаад зэс хавтан  болж хувирна.  Ямар ч хаягдал гардаггүй  гэдгийг дурдах ёстой. Газар ухаж, мод бутыг огло татаагүй юм чинь ямар хог гарах билээ.  Нэг хавтангийн хүндийн жин 90-100кг.   Энэ цех  жилд 10 мянга орчим тонн зэс үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй. Дашрамд өгүүлэхэд,  тус үйлдвэрийн хүчин чадлыг ийм хэмжээний гээд ойлгочиход гэмгүй.     Хөтөч Ц.Галсүрэнгийн албан ёсны тайлбараар,  овоолгын орой дээр хиймэл бороожуулалт хийхэд  ус доош нэвчин урсахдаа зэсээр баяжаад гараад ирдэг  гэнэ.Тэр уснаас электролизийн аргаар цэвэр зэсийг нь  “шүүн” боловсруулж  аваад  усаа тусгай насосоор буцаагаад овоолго руугаа шахан улмаар  дахин  нэвчүүлнэ. Энэ маягаар гидрометаллургийн процесс дахин дахин давтагдана. Энгийнээр ойлгуулахад нэг ийм. Байгаль орчинд ээлтэй, ямар ч хог хаягдалгүй, жинхэнэ  эко үйлдвэрлэл явагдаж байгаагийн тод жишээг эндээс харж болно.   Инженерүүд тун удахгүй хөрс рүү үл нэвчих тусгай “шаллагаатай” талбайд овоолгын хүдрээ бутлах илүү үр ашигтай аргад  шилжих  бэлтгэлээ  базаагаад бараг дуусч байгаа тухайгаа  үгийн далимд дуулгана лээ.  Тус химийн үйлдвэр нь   УУСГАХ-УУСГАН ХАНДЛАХ-ЦАХИЛГААН ХИМИ  гэсэн гурван дамжлагат технологиор  ажилладаг хэмээсэн.  Агаарт  ямар ч тоос,  тоосонцор алга.Саарал усыг жинхэнэ утгаар нь ашиглаж байна лээ.  Литр  усыг  хэд ч дахиад ашигладаг юм, бүү мэд.   Дахин дахин ашиглана шүү гэх ганцхан тайлбарыг өгсөн. Үүнийг л ид шид гэх байх даа.  Энэ бүхнийг нарийвчлан тоочихын учир хэмээвээс монгол хүн, монгол инженерүүд зориглон хөдлөх аваас химийн анхны үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулж чадсан гэдгийг л онцлоод байгаа хэрэг.  Эргэлзэж байгаа нэгэн байвал очоод үзээрэй. “Мянга сонсохоор нэг удаа үз” гэдэг.   Үнэндээ   40 жилийн турш өдөр бүр зөөсөн үйлдвэрийн хаягдал  байгаль орчинд хэрхэн  сөргөөр нөлөөлж ирснийг  чухамхүү  эрдэнэтчүүд  сайн  мэднэ. Энэ асуудлыг шийдэх гарцыг олж харалгүй хичнээн жил өнгөрсөн юм бэ, бид.  Гэхдээ тэд зүгээр суугаагүйг хэлэх хэрэгтэй.  Балансын овоолгоо  түшиглэн “Эрдэнэт” үйлдвэр  хорин жилийн өмнө “Эрдмин” үйлдвэр байгуулж,  катодын зэс, улмаар зэс кабель үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж ирснийг уншигчид  мэднэ. П.Цагаан дарга үүнээс  санаа авч “Ачит-Ихт” ХХК-ийг байгуулсан байж ч болох юм. Үнэнийг өөртэй нь таарвал асууна биз. Төгсгөлд нь   тус компаний гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэцэцэгээс     хэн хүний сонирхлыг татаж буй “Ачит зэс” хувьцаа болон химийн анхны үйлдвэрийг хэрхэн байгуулсан талаар нь сонирхсоноо мөн  Ачит-Ихт” ХХК байгуулагдсаны таван жилийн ойн баярын үеэр уулзаж, хөөрөлдсөн ажилтан, албан хаагчдын чин  сэтгэлийн үгийг  уншигч танд хүргэе.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ:  Монгол Улс химийн үйлдвэртэй болсон. Тэр нь манайх 

– “Ачит ихт” компаний байгуулсан зэс боловсруулах процессийг  химийн үйлдвэр гэж ойлголоо.Тэгэхээр химийн үйлдвэрийн анхны шанг та бүхэн татаж?

-Гидротехнологийн аргаар зэс олборлох арга 1950 онд  дэлхий дахинд түгсэн байдаг.  Энэ нь чухамдаа химийн аргаар зэс олборлоно  гэсэн үг. Бидний тухайд  “Эрдэнэт”-ийн овоолгоос зэс олборлож, экспортод гаргах зорилготойгоор  найман жилийн өмнө компаниа байгуулсан. Олон ч  хөрөнгө оруулагч руу хандсан.  Эцсийн дүнд  өөрсдөө эрсдэлээ үүрээд үйлдвэрээ барьж ашиглалтад оруулснаас хойш таван жил өнгөрчээ. Бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа. ТОП-уудтай зэрэгцэхийн тулд асар их хичээсэн.  Гол нь аюулгүй ажиллагаа шүү дээ.  Үйлдвэрийн галын осол аваараас  авран хамгаалах “Тайко” бүрэн автомат системийг   Монголд зөвхөн Оюутолгой , манай хоёрт  нэвтэрсэн байх жишээний.   Аюулгүй ажиллагаа бол амжилтын үндэс. Үүнийг л гол зарчмаа болгон ажиллаж байна, бид.

-“Ачит  зэс” хувьцааны талаар нэмэлт тайлбар өгнө үү? 

Бид анх ажилчдадаа зориулан “Ачит зэс” компанийн давуу эрхийн хувьцаа гаргасан. Хувьцааны 80 хувийг “Ачит Ихт” компанийн ажилчид, 20 хувийг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан, албан хаагчид  эзэмшдэг. Манай хувьцаа аль ч банкны хадгаламжийн хүүнээс өндөр хүүтэй. “Ачит зэс”-ийн 10 сая төгрөгийн хувьцаа авлаа гэхэд гурван жилийн дараа есөн сая төгрөгийн цэвэр хүү авна гэсэн үг. Хувьцаагаа зарж, шилжүүлж, өвлүүлэх эрх бүрэн нээлттэй. Жилдээ бид дөрвөн удаа ногдол ашиг тараадаг. Нийтдэ нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. Нөхцөл нь ч уян хатан.  Эрдэнэтчүүд  ч ам сайтай байгаа.  Энэ  нь манай хамт олны улсынхаа  эдийн засагт оруулж буй хувь нэмэр юм.

 “Ачит-Ихт”-ээр овоглосон залуус

  Гагнуурчин Ганболд:  Ажлынхаа гарааг үйлдвэрийнхээ хашааг гагнахаас эхэлсэн

Би өөрийгөө азтай хүн гэж боддог.  Бид анх 13-лаа ирж байлаа. Энэ сайхан хамт олныг түшээгүй бол өнөөдөр хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж хамгийн өндөр шагналыг авахгүй байсан. Миний ажлын гараа үйлдвэрийнхаа хашааг гагнахаас эхэлсэн. Ийм олон барилга,  байгууламж байгаагүй юм шүү дээ. Компаний үйл ажиллагаа  хашаагаа барихаас л  эхэлдэг юм билээ.  Мундаг хүмүүсээс их ч зүйл сурсан. Гагнуурчин хүнд торгон мэдрэмж хэрэгтэй гэж би найз нартаа хэлдэг юм. Үүнийг багшаасаа л сурсан.

Төлөвлөгч Билгүүн: Миний анхны хамт олон

Ажил амьдралынхаа гарааг энэ хамт олноосоо эхэлсэн. Цаг хугацаа маш хурдан юм, нэг мэдсэн зургаан жил болж. Анхдагч нарын тоонд багтаж явдагтаа баяртай байдаг. Бид нэг гэр бүл шиг ажиллаж, амьдардаг. Та бүхэндээ хайртай шүү.

   Төлөвлөгч Б.Энхтүвшин: Би анхны тэтгэлэгт оюутан нь

“Ачит-Ихт”  ХХК оюутнуудын дунд тэтгэлэг зарлахад найман хүн тэнцсэний нэг нь би.  Сургуулиа төгсөөд ажлын байр хайлгүйгээр шууд л хамт олныхоо дунд орсон. Хамт олон маань намайг нээсэн.  Ажлынхаа байран дээр өсч дэвжин ах, эгч нар шигээ эрдэм мэдлэгтэй сайн инженер болох юмсан гэж боддог. Хичээх ч болно.

Төлөвлөгч А.Олоннуур:  Дипломоо аваад л  ажилдаа орж байлаа

Дээд сургууль төгсөөд гурав хоноод л ажилдаа орж байлаа. Энэ хамт олны тэтгэлгээр төгссөн учраас нэрээ хичээж ажилладаг. Ах,эгч нарынхаа  гаргасан жимээр өгсч яваадаа баяртай байдаг. Олон сайхан ах нар намайг дэргэдээ авч сургаж, хүмүүжүүлж яваа.  Тэднээс их зүйл сурч байна.

 Мөрөөдөл биелнэ, Мөсөн өргөө ч ашиглалтад орно

Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт”компанийн  нийгмийн  хариуцлагын  хүрээнд    олон  ажил хийжээ.  Тэднээс хамгийн том нь 2020 онд ашиглалтад орох учиртай  “Мөрөөдөл биелэх- Мөсөн өргөө”-г ашиглалтад оруулах явдал. Уг төслийн хамгийн гол хөрөнгө оруулагч нь “Ачит-Ихт” ХХК.  “Азийн хүүхдийн спортын их наадам-2020” Монгол Улсын нийслэлд анх удаа  болох  гэж  байна.  “Мөсөн Өргөө” спорт  цогцолбор  2600-3600  хүний суудалтай гээд төсөөл дөө. Сайхан байгаа биз. Энэ өргөөг олон ч хүн мөрөөдсөн дөө.  Одоогоос гурван жилийн өмнө 2016 оны Залуучуудын өвлийн олимпоос Монгол Улс анх удаа алтан медаль хүртсэн түүхтэй.  Багш, дасгалжуулагч хоёрыг эх орондоо аяны дөрөө мулталсан даруйд сэтгүүлчид  шавсан. Тэр үеэр тэшүүрчин  ОУХМ, Б.Сумъяа  түүний багш,дасгалжуулагч Д.Энхбаяр хоёр төр, засагтаа хандан   “Монгол Улс дэлхийн аварга тэшүүрчинтэй болох цаг ойрхон байна.  ОУХМ Я.Зоригтбаатар маань дэлхийн аваргын болзол хангахад  хэдхэн долль дутсан.  Хэрэвзээ манай улсад өвлийн ордон байсан бол бид дэлхийг царайчилж, бэлтгэлээ базаах бус эх орондоо сэтгэл хангалуун бэлтгэлээ хангах ёстой байхгүй юу. Тиймээс төр, засаг минь анхааралдаа авч өвлийн мөсөн ордонтой болгож өгөхийг хичээгээрэй” хэмээж байсан.  Тэдний хүслийг “Ачит Ихт”-ийнхэн ажил хэрэг болгож буй нь энэ.  Энэ сайхан ордон ашиглалтад орох аваас  тэшүүр, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс  зэрэг танхимын спорт, соёл урлагын тоглолт, экспо, олон улсын хурал  зэрэг нийтийг хамарсан  үйл явдлуудыг ч зохион  байгуулж  болох  хамгийн  орчин  үеийн  технологи, инновацыг  ашигласан гоёмсог  байгууламжтай   болох юм, бид.   “Нийгмийн сайн сайхны төлөө хийж гүйцэтгэж буй ажилд ийм хэмжээний хөрөнгө “хаяхад” зориг  зүрх  гаргах хэрэгтэй биз” гэх хатгасан гэмээр асуултад маань   Гүйцэтгэх захирал  Д.Эрдэнэцэцэг  ажлаа мэддэг хүний араншингаар   шууд л  “Хүн рүү чиглэсэн үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэг   хойч үеийнхээ төлөө өнөөдрөөс зүтгэх хэрэгтэй бус уу.  Манай компанийн хүний хөгжлийн бодлогод  ирээдүйн сайн сайхны төлөө энэ мэтчилэн алсыг харсан бодлого олон  бий” гэж омог бардам  хариулна лээ. сан. Тэд нийтийг хамарсан үйлсээс гадна   үйл ажиллагаагаа эхлүүлсэн арван жил, үйлдвэртэй болсон таван жилийн хугацаанд  мэдлэг чадвартай хамт олныг бүрдүүлж, дараа дараагийнхаа үеэ сургаж, боловсруулж  дадлагажуулах  бүтэц системийг  хэдийнэ бий болгоод амжиж.   Ажилтан, албан хаагчдаа жил   бүр эрүүл мэндийн иж бүрэн үзлэг хамруулж  167 сая төгрөг, биеийн тамир, спорт, фитнесс, бясалгал  иогоор хичээллэхэд нь  гэхэд л 334  сая төгрөгийг тус тус  зарцуулж ирснийг   сонсоход  атаархахгүй  байхын аргагүй. Ажилчдынхаа   нийгмийн  асуудлыг шийдэх, баталгааг хангах, сайжруулах үүднээс  өнгөрсөн  таван жилийн хугацаанд  жилд  21 хүнд 412 сая, орон сууцны түрээс, ашиглалтад 23 сая төгрөгийн  дэмжлэг  үзүүлсэн байх жишээний.  Шинэ санал санаачилга гаргасан  хүнээ  шагнаж урамшуулахад 283 сая төгрөг  зарцуулсан  гээд аль ч  компанийн үл тоон орхигдуулдаг зүйл  энд  харин  заавал хийх ёстой ажлын жагсаалтад багтжээ. Ийм болохоор ажлын байрны тендер зарлахыг  нь эрдэнэтчүүд  хүлээж, нэг  ажлын байрны төлөө 210 хүн өрсөлддөг буй за. Байгальд сөрөг нөлөөгүй,   дэвшилтэт техник, технологи  ашиглан  балансын бус  хүдрийг боловсруулж, дэлхийн жишигт нийцсэн зэсийн үйлдвэрлэлийг эрхэм зорилгоо болгон эх орныхоо эрдэс баялагийг  сорчлохгүй ашиглаж  зэсийн үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлнэ гэсэн  алсын  хараатай “Ачит Ихт” ХХК-иар аялсан сурвалжлагын үр дүн нь  Үндэсний шилдэг бүтээн босголт, үндэсний шилдэг компани гэж  ийм л аж ахуйн нэгжийг  нэрлэх ёстой юм байна гэсэн үнэлэлт дүгнэлтийг манай багийнхан нэгэн дуугаар өгцгөөсөн. Дараагийн компаниар аялсан тэмдэглэлээ хүргэх хүртэл баяртай.

Орхон аймаг- Улаанбаатар хот

Ч.Чулуунцэцэг

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр11 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент13 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр13 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм14 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм14 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм14 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд15 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм16 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм16 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм16 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим